МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очир: Би хонгор халзангаа түрүүлсэн л гэж бодож байгаа

Удамт уяач Б.Лхагва-Очир хонгор халзан морио АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдлуулж, Говийн бүсэд түрүүлгэж энэ жил од хийморьтой сайхан наадсан. Говийн бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг аман хүзүү хүртсэн тэрээр Монгол улсын Манлай уяач цолны болзол хангаад буйг дуулгах таатай байна.
-Төрт ёсны баяр цэнгэлд их насны морь айргийн гуравт хурдлуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Төрийн наадам сайхан болсон. Морь айрагдуулсан наадам бүр л сайхан байдаг даа.
-Алдарт төрийн наадамд хэдэн насны хичнээн морьдтой очсон бэ? Бусад насны морьд яаж давхисан бэ?
-Улсад есөн насны морьдтой очсон. Азарга 20 гаргаж ирээд, өөр нэг их морь нэлээн сайн уралдаж байгаад суучихаар нь татуулчихлаа. За тэгээд, соёолон 30-аадаар, хязаалан 10 гаргаж давхисан.
-Эрлийз ангилалд морь мордуулаагүй юм уу?
-Эрлийз дунд ангилалд есөөр, эрлийз даага 10-аар давхиж, эрлийз дээдэд олигтой яваагүй татуулсан.
-Ялгалтын тухайд эрлийзийг хассангүй, монголыг хаслаа гэх мэтээр маргаан мэтгээн гарч байсан. Танай уяан дээр ийм ялгалтын асуудлууд гарсан уу?
-Монгол адуугаараа сайхан уралдъя гээд ирсэн чинь ерөнхийдөө эрлийз голдуу адуунууд айрагдаж, түрүүлж байна лээ. Энэ нь хөдөө орон нутгаасаа төрийнхөө наадмыг зорин ирж байгаа уяачдад харамсалтай л хэрэг болсон.
-Танайхаас морь хасагдсан уу?
-Манайхаас хасагдаагүй ээ.
-Танай уяанаас хичнээн морь мордсон бэ?
-Манай уяан дээрээс Хөвсгөлийн Гончигбатын Батболд, Болдын Эрдэнэтөгс, Өмнөговийн Алдаржаргал, Амгалан, Цогтцэцийн Батмөнх гуай, Хэнтийн Батжаргал, Төв аймгийн Алтанбулагийн Шагдаржав нарын морьд мордсон.
-Улсын наадмын дараа аль бүсэд очиж наадсан бэ?
-Говийн бүсэд очиж наадлаа. Эрлийз дээдэд түрүү, айргийн таваар давхиж, дундад аман хүзүүдсэн. Хоёр их морь нэг нь түрүүлж, Эрдэнэтөгс ахын хүрэн морь аман хүзүүдээд, Өмнөговийн Мөнхбаярын соёолон үрээ айргийн таваар ороод сайхан л наадлаа даа.
-Говийн бүсийн уралдаан хэр дэгтэй, журамтай болов.Та бүхний санаанд хүрсэн уралдаан болж чадав уу?
-Зохион байгуулалт сайтай сайхан наадам болсон шүү. Эрлийз, монголоо ч гайгүй сайхан ялгасан. Нэлээд эрлийз очоод мордоогүй байна лээ. Ер нь эрлийз, монголоо тусад нь уралдуулчихвал уяачдад уг нь зүгээр юм байгаа юм. Дүрэм журам нь тодорхой байхад нэгэнтэйгээ барьцаад л мордуулаад байх дэмий л дээ.
-Тийм шүү. Уяачид дор бүрнээ дүрэм журмаа баримталчихвал маргаан мэтгээнгүй сайхан наадам болно шүү дээ. Хонгор халзан морь соёолондоо улсад айрагдаж байлуу?
-Рэнцэнпүрэв гэж манай ахын нэр дээр уралдаж айрагдаж байсан. Соёолондоо улсад айрагдаад, Говь шанхын хурд болон холбооны 20 жилийн ойд тус тус аман хүзүүдсэн. 2016 онд хавчиг зургаан настай морь говийн бүсэд түрүүлээд, долоон настай өнжсөн. Манайх долоон настай морь уядаггүй юм. Энэ жил найман настай өвөл, хавартаа уягдалгүй байж байгаад улсынхаа баяр наадамд сайхан уралдаж айргийн гуравт хурдаллаа. Дотроо би хонгор халзангаа түрүүлсэн л гэж бодож байгаа шүү дээ. Сая говийнхоо бүсэд сайхан түрүүлгэлээ.
-Одоо бараг цол нэмэх болж байгаа болов уу гэж таамаглаж байна?
-Сая говийн бүсэд их нас түрүүлгэж, эрлийз дунд ангилалд аман хүзүүдүүлээд Монгол Улсын Манлай уяач цолны болзол хангаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Тод магнай сэтгүүл №99
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.9.43.199
Vneheerl tvrvvlsen de
Reply103.240.241.32
түрүү халзан морь бүр нуруун дээрээ цагаан тамгатай импортын морь байна лээ аман хүзүү бол жаргалант эхтэй англи 50% эцэгтэй морь ш тээ цаашдаа аман хүзүү хээр бол хасагдахгүй бол 2-3жил түрүүлнээ
Reply