Аймгийн Алдарт уяач Г.Хадхүү: Аавынхаа бөхийн цол дууддаг байсан цэнгэлдэхэд унаган хүлгээ цоллууллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд тоосонд нь дарагдвал хийморь сэргэдэг соёолон насанд унаган морио айргийн тавд хурдлуулсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гончигийн Хадхүүтэй ярилцлаа.
-Хар соёолонгоо төрийн баяр наадамд айрагдуулсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Нутгийн уул ус, аав ээжийн буян заяа түшиж соёолон морь айргийн тавд хурдлууллаа. Баяртай байна. Барианы зурхай даваад ирэхэд нь өөрийн эрхгүй нутгийн уул ус, аав минь бодогдлоо. Миний аав 22 жил бөхийн цол дуудсан улсын цоллооч Цэдэндоржийн Гончиг гэж хүн. Аавынхаа бөхийн цол дууддаг байсан цэнгэлдэх хүрээлэнд унаган хүлгээ цоллуулаад зогсоход хамар шархирч байна лээ шүү.
-Уяа сойлгоо хаана тааруулсан бэ. Сунгаанд хэр давхиж байв?
-Миний морьд Багахангай дүүрэгт уягддаг. Урд Их уулын сунгаанд хар үрээ дөрөв түрүүлсэн болохоор горьдлоготой төрийн том дэвжээг зорин ирсэн. Морио айрагдана гэдэгт итгэлтэй байсан. Манай уяач Пүрэвдоржийн Балдандорж гэдэг залуу байдаг. Дүүдээ маш их баярлалаа.
-Хар соёолон хаанахын ямар угшилтай адуу вэ? Хаана яаж давхиж байсан талаар амжилтыг нь дурдахгүй юу?
-Аавын маань унаган адуу. Аавынхаа үүсгэсэн адууны үр төлөөр одтой наадна гэдэг уяач хүний жаргал юм. Унаган адуугаа төрийн баяр наадамд айрагдуулсандаа сэтгэл маш их өндөр байгаа. Миний хар үрээ шүдлэн уягдсан боловч давхил нь орж өгөхгүй байсан. Дараа жил нь хязаалан Төв аймгийн наадамд түрүүлэн, Багануурт болсон Төвийн бүсийн уралдаанд долоод хурдалж их хурдан байсан. Улсын баяр наадам энэ жилийн анхны давхил нь юм.
-Хар үрээний дараагийн давхил хаашаа байх бол?
-Морьдоо харж байгаад дараагийн давхилаа шийднэ дээ. Аль нэг бүсийн уралдааныг зорих байх.
-Баяр наадамд хичнээн морь мордуулсан бэ?
-Соёолон, эрлийз даага хоёртой ирж сайхан наадлаа. Нутагтаа олон айраг, түрүү авч наадсан болохоор төрийн том довонд ирж уралдъя гэж таван жил дараалан улсын баяр наадамд ирж байна. Тэгээд таван жилийн дараа анхны айргаа хүртэж байна даа.
-Танай аав бөхийн цоллоочоос гадна адуу цуглуулдаг хүн байсан юмаа даа?
-Манай аав хамгийн анх Цэрэнтогтох аваргыг дагаж бөх цоллож, 2006 он хүртэл төрийн наадамд 22 жил тасралтгүй цол дуудсан. Үүний хажуугаар адуу их цуглуулсан. 1994 онд Өвөрхангайд зүүн аймгуудаас адуу цуглуулж аваачин, нутгийн адууны цусыг сэлбэсэн. Ингэж цус сэлбэж хурдан унаган адуугаа чанаржуулсан даа.
-Он гарсаар та хаагуур наадсан бэ?
-Энэ жил азарганаас бусад нас уяад, хуваагаад л уралдуулж байна. Эхний уралдаан Архустад Батсайхан гэгээнтний наадамд хар халзан даага түрүү, хар даага аман хүзүүдэн, зээрд соёолон аман хүзүүнд хурдалсан. Дараагийн наадам Налайх дүүргийн ойд шүдлэн, даага хоёроо түрүүлгэсэн. Мөн Төв аймгийн наадамд соёолон түрүүлгээд улсын баяр наадмаа зорьсон нь энэ.
-Ажил үйлс бүтэмжтэй жил морьд сайн давхидаг гэцгээдэг. Айраг түрүү олонтой, ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ.
-Ерөөлөөр оршиг.
А.Энхжил
Тод магнай сэтгүүл №99
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна