Уралдаанч А.Батцэнгэл: Сайн уралдаанч байхын тулд хичээж байгаа

Ах-ын 97 жилийн ойн баяр наадамд унасан хүлгээ айргийн гуравт хурдлуулсан уралдаанч А.Батцэнгэлтэй уулзан баярын сэтгэгдэл хуваалцлаа.
-Баяр хүргэе. Томоохон наадмаас хэд дэх айргаа авч байна вэ?
-Их насанд айргийн гурваар орж, уралдаанчийнхаа хувьд улсын наадмаас анхны айргаа авлаа. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Б.Лхагва-Очир ах уяа сойлгыг нь тааруулсан юм. Өчигдөр /долдугаар сарын 10/ бас морь унасан ч айхтар мундаг давхиагүй ээ.
-Хэд дэх жилдээ улсын наадамд оролцож байгаа билээ.
-Би уралдаанчийн хувьд шинэ хүн. Хоёр дахь жилдээ л морь унаж, анх удаа улсынхаа баяр наадамд оролцож байгаа нь энэ.
-Тийм үү. Тэгвэл энэ хоёр жилийн хугацаанд ямар ямар уралдаанд оролцож байв?
-Түрүү жил Дундговийн бүсээс хоёр айраг авсан. Азарга гуравлуулж, соёолон бас гуравлуулсан. Дараа нь холбооны ойгоор их морь унаж тавлуулсан. Харин энэ жил Дүнжингаравт буурал морио тавлуулж, улсад сая хонгор халзан морио айрагдуулаад, ахиад говийн бүсэд түрүүлгэлээ. Эрлийз дээд ангилалд Сүлд хулаа унаж тавлуулсан.
-Сайн уралдаанч байх нь ээ?
-Сайн байхын тулд хичээж байна. Энэ жилийн хувьд сайн унаж байна гэж олон хүнд магтуулсан /инээв/.
-Энэ жилийн уралдаан ингээд дуусаа юу?
-Ганц хоёр жижиг наадамд уралдах байх.
-Уралдаанд гарахад уяач нь юу гэж захидаг вэ?
-Морио сайхан мэдэрч унаарай. Болгоомжтой унаад ирээрэй гэж захидаг юм.
-Аль морио унах дуртай вэ?
-Сая улсад айрагдсан хонгор халзан морио унах дуртай. Нэг л гоё санагдаад байдаг юм.
-Аав нь морь уядаг уу?
-Уядаггүй ээ. Би одоо Лхагва-Очир ахындаа амьдардаг юм.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Дундговь аймгийн Хулд сумын дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Яг л Лхагва-Очир ах шигээ мундаг уяач болоод улсынхаа баяр наадамд уясан морьдоо айрагдаж, түрүүлгэнэ. Тэгээд улсын цолтой том уяач болно.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрч, төрийн хишигт уяач болоорой.
П.Ундармаа
Тод магнай сэтгүүл №99
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна