Уяач З.Шижирбат: Нутгийнхаа захаар ороод л их олон танилтай болсноо мэдсэн

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, уяач З.Шижирбатын бор халзан үрээ айргийн дөрөвт хурдалсан юм. Бид Хүйн долоон худгийн дэнжнээ ийнхүү одтой наадсан түүнтэй уулзаж, баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа. З.Шижирбат уяач улсад айрагдуулсан бор үрээгээ Дорноговьд болсон говийн бүсийн даншигт айрагдуулаад, Хүйн долоон худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам”-д мордуулаад байгаа сониныг дуулгана билээ.
-Одтой сайхан наадлаа. Сэтгэл өндөр байгаа биз дээ?
-Анх удаагаа улсынхаа наадамд оролцож, эхний өдөр л айраг амссан. Наадмын дараа улсад айрагдуулсан үрээгээ говийн бүсэд айрагдууллаа. Сэтгэл их өндөр байна даа.
-Улсын наадамд хэдэн нас мордуулав?
-Энэ жил улсынхаа наадамд дөрвөн насны морьд мордуулсан. Хязаалангаас бусад нь дундуурхан шиг л давхилаа.
-Улсын наадмыг зорихыг бодоход бор үрээгээ дээгүүр давхичихна гэдэгт итгэлтэй байжээ?
-Тийм ээ. Бор үрээ ноднин Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлээд, энэ жил сунгаанд сайн байхаар нь битүүхэн горьдоод л ирсэн хэрэг. Гэхдээ Хүйн долоон худагт ирээд сүрдсэн л дээ. Улсынхаа баяр наадамд олон удаа айраг, түрүү хүртчихсэн том уяачдыг харахаар үнэндээ биеэ барьдаг юм билээ. Миний бор үрээний эзэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ю.Эрдэнэ гэж залуу байлаа. Бид өнгөрсөн жил энэ наадмын тухай ярьж суусан нь өчигдрийн юм шиг тод санагдаж байна. Үнэндээ найзынхаа хүслийг биелүүлэхсэн гэж бас бодсон хэрэг.
-Найз нь байсан бол их л баярлах байжээ?
-Тэгэлгүй яах вэ. Төв цэнгэлдэхэд ороод цоллуулахад их олон юм бодогддог юм билээ. Төрсөн нутаг ус, аав ээж, найз нөхөд гээд л. Тэр дунд найзыгаа үгүйлж л байлаа. Гэхдээ хамтдаа ярьснаа биелүүлсэн болохоор сэтгэл уужирсан. Мэдээж төрийнхөө наадамд морь айрагдуулж, түрүүлгээд төв цэнгэлдэхдээ цоллуулна гэдэг уяач бүрийн мөрөөдөл биз ээ. Хүний амьдралын сайхан мөчүүдийн л нэг юм билээ. Сая наадмын дараа аав ээжийнхээ нутгаар аялаад ирсэн. Нутгийн захаар ороход л баяр хүргэж, мэнд мэдээд их олон танилтай болсон байна лээ. Энэ мэтчилэн төрийн наадмаас хишиг хүртэнэ гэдэг сайхан юм даа.
-Ингэхэд хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад хэдэн жил болж байгаа юм бэ?
-Миний бага нас малын захад өнгөрсөн. Бараг тэмээнээс бусад нь байсан байх шүү. Ингээд багын адуунд дуртай сэтгэлдээ хөтлөгдсөөр, 2013 оноос эрчимтэй морины ажлыг хийж байна. Гэхдээ би гардан уядаггүй л дээ. Тухайлбал, миний бор үрээний уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач н.Бат-Эрдэнэ тааруулдаг.
-Та адуу их цуглуулав уу?
-Миний адуунд Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар чигийн адуунууд бий. Би азаргаар адуугаа сайжруулна гэж боддог хүн.
-Олон сайн азаргатай юу?
-Хэнтийд уралдсан хүрэн халзан азарга байна. Сая Сүхбаатар аймгийн бүсэд орсон хүрэн азарга байна. Дараа нь бас сайн гүүнүүдийг Сүхбаатар, Дорнодоос угшил харж авсан. Яваандаа өөрийн унаган адуугаараа наадах санаатай л зүтгээд яваа нь энэ.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
-Барилгын инженер мэргэжилтэй. Одоо ч мэргэжлээрээ л ажиллаж байна.
-Таны удамд уяач бий юу?
-Аавын талынхан морь уядаг байсан ч цол хэргэмд хүрээгүй ээ.
-Бор үрээ таных болсон түүхийг бидэнд ярьж өгөөч?
-Найз маань санал болгож байлаа. Би их бэлгэшээж байгаа. Эзнээ гэж намайг олж ирсэн юм болов уу.
-Даага, шүдлэндээ яаж давхиж байв?
-Даагандаа Дорнод аймагт нэг айрагдаад, Хөлөнбуйртаа болсон жижиг наадмуудад ганц нэг түрүүлж, айрагдсан. Харин надад шүдлэн ирж, тэр жилдээ зүүн бүсийн наадамд түрүүлсэн. Энэ он гарсаар улсын наадам болоод говийн бүсэд уралдууллаа. Энд сонирхуулахад улсад айрагдсан Сөнгө шагай азарганы удам л явсаар надад ирсэн нь энэ. Бор үрээний эцгийг нь өнгөрсөн өвөл би удам угшил хөөж яваад худалдаж авсан. Тэр жилдээ гүү тавьж чадаагүй байгаад энэ жил хэдэн сайхан гүү тавьчихсан. Харин эх нь бор үрээнээс хойш нэг жил сувайраад сая нэг унагаллаа. Эх нь манай найзын гэр бүлийнхэнд байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь айраг, түрүүгээр хурдалж байг ээ.
Д.Энхтуяа
Тод магнай сэтгүүл №99
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна