УРАЛДААНЧ О.ЭНХБАЯР: ЦАВЬДАР СОЁОЛОН БИД ХОЁР АМАРХАН ОЙЛГОЛЦСОН

-Сайхан наадаж байна уу. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Нийт монголчууддаа Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та сайхан наадаж байна уу.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Удахгүй би 11 нас хүрнэ. Хан-Уул дүүргийн 59-р дунд сургуулийн зургаадугаар ангид сурдаг.
-Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Хурдан морь унаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Харин улсынхаа баяр наадамд хоёр дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн удаад Эрдэнэтийн нэг уяачийн их морийг унаж, 80-хэдээр оруулсан. Сандраад уяачийнхаа нэрийг санахгүй байх чинь ээ /инээв/.
-Энэ жил хэдэн нас унах вэ. Ядарч байна уу?
-Бүх нас унана аа. Юу гэж ядрах вэ. Харин ч эсрэгээрээ гоё байна. Энэ жил одтой сайхан байна даа. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуяг ахын цавьдар соёолонг аман хүзүүнд хурдлууллаа. Айраг түрүүгээр хурдлах ямар сайхан санагддаг гээч. Ажлаа сайн хийсний дараа сэтгэл тайвшраад цаанаасаа л баяр төрдөг юм аа. Мэдээж дандаа ийм баяртай явдал тохиохгүй ээ. Хааяа хойгуур оруулчихаар бас л муухай шүү.
-Наадмын эхний өдөр морь унасан уу. Зам халтиргаатай хэцүү байв уу?
-Тийм ээ, бороотой болохоор халтирчих вий гэж бодоод биеэ их чангалсан.
-Өнгөрсөн хугацаанд уралдаанчийнхаа хувьд ямар амжилтыг гаргасан бэ?
-Эрдэнэтэд болсон олон уралдаанд орж, олон ч айраг авсан. Бас Угтаалцайдам сумын наадмаас хоёр, Заамараас нэг айраг авсан. Харин энэ он гарсаар “Дүнжингарав 2018”-д уралдаад, улсын наадамдаа оролцож байгаа нь энэ. Сэтгэл их өндөр байна аа.
-Уралдааны замд уралдаанч хүүхдээс их олон зүйл шалтгаалдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж уралдааны том жижгээс шалтгаалаад өрсөлдөөн ширүүн шүү. Хүүхэд бүхэн л унасан морьдоо айраг, түрүүгээр хурдлуулчих юм сан гэж хүсч байгаа хойно буруутгах аргагүй юм. Уралдааны замд уяачийн үгийг мартаж болохгүй. Өнөөдөр гэхэд манай уяач “Морио сайн унаад, сайн давхиад ирээрэй” гээд хаана явуулж, хаана барих уу гэдгийг нарийвчлан хэлж өгсөн.
-Ааштай морь унах хэцүү юу?
-Тийм ээ, хэцүү морьтой таарна. Гэхдээ аашийг нь олно доо. Өнгөрсөн хугацаанд унасан морьдоос улсын наадамд орсон энэ соёолон сайн морь л доо. Амархан ойлголцсон.
-Сургуульдаа хэр сурч байна вэ. Том болоод ямар мэргэжилтэй болох уу?
-Хичээл ном дажгүй ээ. Би том болоод уяач болно гэж боддог юм. Адууны үнэр цаанаа л сайхан. Би одоо уралдаанч ч удахгүй мориноос хасагдана. Тэгээд ах нарын адил морины ажилд тусалж, яваандаа бие даан уяна. Наадмын энэ өдрүүдэд уяач болох мөрөөдөл маань илүүтэй бодогддог юм. Маргааш уралдаан болно гэхэд уяач ах нар шөнөжин адууныхаа дэргэд завгүй хононо. Харин гэрийн эзэгтэй нар хоол цай бэлдээд л амсхийх ч завгүй. Хүүхдүүд биднийг унтаж амар гэх ч нойр хүрэхгүй. Их урт шөнө өнгөрдөг юм аа. Ингэж дор бүрнээ догдолсон наадмын өдөр ирэхэд цаанаа л гоё доо. Тэгээд уясан морь нь айраг түрүүгээр хурдалбал бүүр ч янзтай.
-Ярилцсан дүүдээ баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрч, уясан болгон нь айраг түрүүгээр хурдалсан мундаг уяач болоорой.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна