Аймгийн Алдарт уяач Г.ШАГДАР: ТАРГАН АДУУ ТАМИР ДУТНА ГЭЖ БАЙХГҮЙ, УЯАЧИЙНХАА ЭРДЭМ ЧАДВАРЫГ Л ШАЛГАНА

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол Улсын Аварга малчин, аймгийн Алдарт уяач Галын Шагдар 1953 оны хавар Хашаат хэмээх газар айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн бөгөөд Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, V, VI таван жилийн гавшгайч. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Та энэ жил Монгол Улсын Аварга малчин болжээ. Хэдэн жилийн хөдөлмөр үр шим танд энэ алдрыг авч ирэв?
Би хөдөө аж ахуйн салбарт 50-аад жил ажиллаж, мал маллахын зэрэгцээ бригадын даргын албыг хавсран хашиж байлаа. Өмч хувьчлал явагдсанаас хойш Сайнхөөт гэдэг газар мал маллаж байна. Тухайн үед өмч хувьчлалаар нэг хүнд 50-60 бог, 10-20 бод өгч байсан санагдаж байна. Түүнээс хойш малаа малласаар 1998 онд Баянжаргалангийн ууган зургаан Мянгат малчны нэг болж байлаа.
-Та тэр цагаас хойш олон шагнал хүртсэн үү?
Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, аймаг, сумын баярын бичиг гээд олон шагнал урамшуулал авсан.
-Удам дамжсан уяачдын гэр бүлд өсөж хүмүүжсэн учраас унаачаас нь эхлээд л морины ажилд оролцож эхэлсэн байх. Анх аавынхаа морийг унаж уралдаж байв уу?
Тийм. Би аавынхаа халамжинд долоо, найман настайгаасаа морь унаж сум, аймгийн наадамд уралдаж эхэлсэн. Мөн хүргэн ах Хэнчбишийнхээ хамт улсын наадамд очиж оролцож байлаа. Тэр үед ахын хүрэн морь гурав дахь удаагаа түрүүлсэн. Гэвч би жижигдээд унаж чадаагүй. Нэргүй маань унаж байсан юм. Харин морь цоллуулах үед манай эгч морь унаад уралдах гээд явчихсан байсан учир би очиж цоллуулсан. Тэр цагаас хойш хязаалан бор үрээ, Үүлэн бор, Хүзүү бор зэрэг морьдоо унаж, улсын наадамд олон ч удаа уралдсан даа. Хязаалан, шүдлэн хоёр айрагдуулж байлаа.
-Хэдэн нас хүртлээ хурдан морь унасан бэ?
14, 15 нас хүртэлээ унасан. Хурдан мориноос хасагдмагцаа морь тавиач болоод, сүүлдээ уяач болсон юм. Өөрийн нэр дээр нэг даага зургаагаар давхиулж байлаа.
-Хүүхэд насны тань дурсамжийн хуудсыг сөхмөөр санагдлаа. Таны багад наадам өргөн дэлгэр болдог байв уу?
Их сайхан болдог байлаа. Түргэний голоор гараад, Айцын даваагаар даваад орчихдог. Нэлээд давчуухан газар уралддаг байлаа. Аав маань ч морьдоо ихэвчлэн тарган ирэн дээр нь уядаг байсан юм. Морь тамир сайтай болохоор эхэндээ харанхуй тоосон дунд явж байгаад сүүлдээ нэг их сайхан гэгээ татаад л гараад ирдэг байлаа шүү дээ.
-Та өөрөө хэдий үеэс бие даан морь уяж эхэлсэн бэ?
Би Улаанбаатар хотод холбооны 151 дүгээр ангид алба хаасан юм. Цэргээс халагдаж ирээд л бие даан морь уяж эхэлсэн дээ. Аав маань зүүн талаас, тэр дундаа Галшараас ирсэн агтан дундаас охин адуу их авдаг байлаа. Гэхдээ азаргаа огт сольдоггүй байсан юм. Авсан гүүнүүдээ азаргандаа хураалгаад л сайн төлүүд гарна. Би ч тэднийг нь уяж эхэлсэн дээ. Сумын баяр наадамд уралдуулаад, 10, 20-иор л давхиулж байлаа. Хааяа бас айрагдаж, түрүүлнэ. Хамгийн анх Галшар зүгээс авсан гүүнээс гарсан хүрэн морийг уяж байлаа. Эцэг нь манай саарал азарга байсан юм. Тэр хүрэн морины төрсөн дүүгээр нь азарга тавьж байлаа. Түүний төл дамжаад сүүлдээ манайх загал саарал, бор голдуу адуутай болсон. Анхандаа уяа гэдэг зүйлийн нарийн ширийнийг сайн мэдэхгүй, хөндүүр суулгах ч юм уу, таргадуулах гэх мэт алдаа бас гаргана аа.
-Уяа эвлүүлж эхэлсэнээсээ хэдэн жилийн дараа анхны айргаа хүртэж байв?
1980 хэдэн онд Баянцагаанд их том наадам болсон юм. Тэр наадамд би хээр азаргаа түрүүлгэсэн. Түүнээс өмнө сумын наадамд таргадаад 20-н хэдээр давхисан байсан юм. Баянцагааны наадам руу манай хүргэн Чимэд-Очир гуай, Жагдаг, Цэвэгсүрэн нарын уяачид явлаа. Би замдаа азаргандаа давхил хийчихээд орой очоод харсан тун аятайхан байна. Тэгэхээр нь шөнөжин нойргүй манаад хонолоо. Азаргаа мордуулмаар санагдаад болдоггүй. Тэгээд нэг мундаг хүнд үзүүлье гэж бодож байтал Тод манлай уяач Даваахүү гуайтай тааралддаг юм байна. Үзүүлсэн чинь “Чи их зөв уясан байна. Сайхан болж” гэж байна. Тэгээд сагалдаргыг нь жаахан хойгуур уяж өгөөд “Би морь дагахгүй. Азаргыг бүгдийг нь хараад л явуулна. 300 гаруй азарга гарах юм билээ. Хаагуур эргэхийг нь би хэлж өгнө” гэсэн юм. Би ч Даваахүү гуайг л амдаад байлаа. Гэтэл “Чиний хээр азарга Улаан Намсрайн хонгор халзан азаргатай л цуг ирнэ. Түрүүлэх эсэх нь чиний л аз мэдэх хэрэг” гэж байна. Би ч баярласан гэж жигтэйхэн.
Улаан Намсрайн хонгор халзан азарга нь тийм мундаг азарга байсан юм уу?
Их мундаг азарга байсан юм. Тэгээд дурандаад сууж байтал хоёр хонгор азарга холоо тасраад гараад ирлээ. Би ч “Даваахүү гуай худал хэлсэн юм байна” гэсэн юм бодоод урамгүйхэн суутал араас нь хонгор, бараан азарга хоёр гараад ирж байна. Дурандаад байсан чинь манай хээр мөн байна аа. Тэгээд л Намсрай гуайн хонгор халзантай зуузай холбож ирээд миний хээр түрүүлсэн. Ингэж л би том уралдаанаас анхны түрүүгээ авч байлаа даа. Түүнээс өмнө сумын баяр наадмаас бол олон айраг, түрүү авсаан.
-Сайн адуу эзнээ алдаршуулдаг. Шагдар уяачийг түмэнд таниулсан буянт хүлгүүдээ танилцуулаач?
Сайн адуу гэдэг их онцгой. Жижиг наадамд сайн адуу сайн уяатай бол түрүүлчихнэ, дундхан уяатай бол айрагдчихна, муухан уяатай бол мултарна. Эзнээ тоохгүй, нэг тийм буурьтай адуу ч бас байдаг л юм. Торгон иртэй, хөнгөн шингэн, алдах нь ч, онох нь ч амархан хурдан хөлтэй адуу ч бас байдаг.
Би нэгэн удаа жаахан хусран даагатай улсын наадамд явлаа. Манай унаган адуу л даа. Аймагт очоод сунгаан хийхэд миний даага түрүүлчихсэн. Уяа нь зөвдөж байгаа юм шиг санагдаад улсад аваад очихгүй юу. Гэтэл эрлийз дааганууд их олон ирдэг болчихоод зургаалсан даа.
-Хэдэн оны наадам билээ?
1980 хэдэн онд. Тухайн үед морин тойруулгын эрлийз үрээнүүд ид хурдан байлаа шүү дээ. Нисэхийн урдхан очоод дурандаж байтал таван сайхан эрлийз үрээ гараад ирдэг юм байна. Тэгээд дурангаа цааш нь хийх гэж байтал дахиад нэг жижигхэн цагаан адуу гараад ирсэн нь миний даага мөн байна. Тэгээд хараахан айрагдаж чадалгүй зургаагаар орж байлаа.
-Аав тань адууг тарган ирэн дээр нь тааруулж уядаг байсан гэдэг. Харин та?
Би ч бас тарган ирэн дээр нь уядаг.
-Уяачдын дийлэнх нь “Тарган адуу хөл гар нь бяцарчих гээд дэмий, туранхай уявал дээр” гэлцэх юм?
Тарган адуу тамир дутна гэж байхгүй, уяачийнхаа эрдэм чадварыг л шалгана. Эцэнхий адуу бол өөртөө хоргүй давхиад л ирдэг юм.
-Гал гуай их насны морины уяаг сайхан тааруулдаг байсан юм шиг байна лээ. Харин та ямар насны адууны уяаг сайн эвлүүлж байна?
Тийм ээ, аав маань их нас, азарга хоёрыг сайн уядаг байсан юм. Миний хувьд их насыг л илүү уяад байгаа юм. Хамгийн гол нь өвс ногоотой газар отор хийхэд, их насны адуу тарга хүчээ сайн авдаг.
Өнөөгийн залуучууд ч бидний үeийг бодвол чөлөөтэй сайхан болжээ. Дураараа нүүж оторлоод л, мориндоо цаг заваа бүрэн зарцуулж байна. Биднийг залууд захиргаадалтын үe байсан болохоор ингэж чаддаггүй, төлөвлөгөө нормт ажилдаа баригдчихдаг байлаа шүү дээ.
-Хавар эрт ногоо идсэн уяа зөвтэй адуу барагтай бол айрагдчихдаг жилүүд бий. Айраг, түрүү олноор нь хүртэж, одтой сайхан наадсан наадам таны амьдралд хэр олон тохиож байв?
Миний уяж байсан адуунуудаас тогтмол сайхан амжилт үзүүлсэн нь хээр азарга. Даагандаа сумын баяр наадамд түрүүлээд, шүдлэн, хязаалан, соёолондоо тус тус айрагдсан. Мөн Баянцагааны наадамд түрүүлж байлаа. Тэрхүү амжилтаар нь би 2008 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм.
-Энэ олон он жилүүдээс хамгийн бахтай сайхан наадаж, дээлэндээ багтахгүй баярласан нь хэдэн оны ямар наадам байв?
Манай сумын 90 жилийн ой хэдхэн жилийн өмнө болсон юм. Би гурван хүүтэй. Хөвгүүд маань гурвуулаа морь уяад, би ч бас дагаж яваад давхилыг нь хараад сумынхаа наадамд оролцлоо. Тэр наадамд манай азарга, их нас, соёолон гурав түрүүлэхэд би магнайгаа тэнийтэл баярласан даа.
Газар газрын хурдан хүлгүүд ирсэн байсан болохоор дотроо эмээж л байсан. Гэтэл нэг айлаас дээд гурван насны түрүүг хүртэнэ гэдэг их ховор бөгөөд азтай, одтой хувь тохиол шүү.
-Хүүхдүүдийн тань уяаны арга барил танд хэр таашаагдаж байна вэ?
Өнөөгийн залуучууд тэжээлээр л уядаг болж. Бидний үеийнхээс ялгаатай нь тэр л юм даа. Бас ногоо хөөж байна. Энэ нь ч зөв. Хамгийн гол нь морь болгон ижилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой учраас толгойгоо л зөв ажиллуулах хэрэгтэй. Толгойгоо зөв ажиллуулж чадвал морь гэдэг буянтай сайхан амьтан шүү дээ. Морь уясан хүн бүрийн л хийморь сэргэж байгаа.
-Өвөг дээдсээс тань өвлөгдөж ирсэн уяаны хэрэгслүүд танд одоо байдаг уу?
Бий, бий. Би аавынхаа хусуурыг одоо ч зүүгээд л явж байна. Аав маань сүрхий гарын ур дүйтэй хүн байгаагүй ч энэ хусуурыг өөрөө хийе гэж зорьж хийсэн юм. Хээ угалз ч байхгүй, болхидуухан нарийхан мод. Гэхдээ аавын минь үлдээсэн эд болохоор надад их эрхэм нандин эд байгаа юм.
-Аавд тань Манлай уяач цолыг нэхэн олгосон. Тэр цолыг дагалдаж ирсэн мөнгөн судрыг нь та хадгалж байгаа юу?
Тийм ээ. Мөнгөн судар болон хусуур нь надад байдаг. Мөн цөөн хэдэн хөрөг зураг бий. Дээхнэ үеийн хүмүүс зураг авахуулах дургүй байлаа шүү дээ. Гэвч цөөн хэдэн зураг үлдсэн юм. Мөн нэгдэлд орохдоо авсан бор гэрийг нь хүртэл би аваад л явдаг юм. Отор хийхдээ аваад явахад эвтэйхэн байдаг. Манай тэр бор гэрт л ММСУХ анх байгуулагдсан юм шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях их үйл хэрэгт шамдаж Монгол түмнээ цэнгүүлж яваа та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь үр удмаар нь өнө мөнхөд ивээх болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөe.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна