АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.НОРОВСАМБУУ: БАЯР НААДМЫН 30 АЙРАГ, ТҮРҮҮНЭЭС ХОЁРЫГ НЬ ХҮРТЛЭЭ

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Норовсамбуу анх удаа улсын баяр наадамд уясан морьдоо хурдлуулан шүдлэн аман хүзүүдүүлж, даага айрагдуулан тун ч одтой нааджээ. Өөрийнх нь хэлснээр Хүйн долоон худагийн дэнж ивээлээ хэмээн ярих “хөдөөгийн хөх уяач” морьдоо цоллуулахаар төв цэнгэлдэхийг зорихын өмнөхөн баяр наадмын сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрээр өнгөрөгч жил Увс аймгийн баяр наадмын таван түрүүг авч тун ч одтой наадсан билээ. Энд сонирхуулахад, удам залгасан уяач түүний өвөө Нямдаваа, аав аймгийн Алдарт уяач Бадарч нар хурд ирлэсэн уяачид явжээ. Нэгэнтээ Бадарчийн Цагааны гэж хурдан буян аймаг, сумандаа айраг түрүүгээр л хурдалж байсан гэдэг.
-Сайхан наадаж байна уу. Төрийн их баяр наадамдаа хэдэн насны морь мордуулав даа?
-Сайхан наадаж байна аа. Улсынхаа их баяр наадамд анх удаагаа оролцож, дөрвөн насны морь мордууллаа. Эндээс Хүйн долоон худгийн дэнж ээлээ хайрлаж, шүдлэн аман хүзүүдэн, даага тавлалаа. Харин соёолон 20 орчмоор, азарга 50 гаргаж ирсэн. Маш одтой, хийморьтой наадлаа. Сэтгэл их догдолж байна.
-Баяр хүргэсэн утасны дуудлага тасрахгүй л байгаа бололтой?
-Тийм ээ. Та биднийг ингээд ярилцах байх хооронд их олон дуудлага авсангүй. Нутаг орныхон, гал хамт олон, найз нөхдөөс баяр хүргэсэн дуудлага маш их ирж байна. Энэ амжилтын ард их олон хүн өндөр ачаалалтай ажилласан юм.
-Хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Миний адуу бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхтөрийн адуун сүргийн удамтай. Найзаасаа сүүлийн хэдэн жил морь авч байна. Ноднин жил Увс аймгийн баяр наадмын таван түрүүг авсан. Тун удалгүй сумын 90 жилийн ой болоход дөрвөн түрүү, айрагтай авч байлаа. Ямартаа ч хурдан хүлгүүд гэдгээ олонтаа нотолсон хурдан буянгууд надад бий.
-Үрээнийхээ уяа сойлгыг Увсдаа тааруулаад ирэв үү?
-Сүхбаатар аймагтаа тааруулсан. Анх удаа улсын наадамд оролцохоор төлөвлөсөн учраас эртнээс ч бэлдсэн. Уяаны ажилд маань асар олон хүн нойр хоолоо хасан ажилласны хүчинд ийнхүү амжилт гаргалаа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр миний нэр гарч байгаа ч энэ бол хамтын хөдөлмөрийн үр шим байгаа юм.
-Энэ жил аймагтаа яаж наадав?
-Сумандаа шүдлэн аман хүзүүдүүллээ. Харин аймагт их нас мордуулсан ч оруулж чадсангүй ээ. Миний хувьд энд анхаарал тавиад нөгөө талд суларсан явдал бий.
-Өнгөрсөн жил улсын Шилдэг уяач болсон байх аа?
-Тийм ээ. Би морь уяад 14, 15 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд гаргасан амжилтаараа Увс аймгаасаа шалгарч, Засгийн газрын ордонд шагналаа гардан авах байлаа. Гэхдээ ажилтай байгаад ордонд орж аваагүй ээ. Дараа нь авсан.
-Танай галынхан яаж наадав?
-Бид соёолон найм, даага долоо, есөөр тус тус давхиуллаа. Дээр нь би нэг аман хүзүү, нэг айрагтай сайхан наадлаа.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна