УЯАЧ С.ГАНТӨМӨР: МОНГОЛ НААДАМ НЭГ Л ЭЗГҮЙРЧИХЭЭД БАЙНА

-Төрийнхөө их баяр цэнгэлд шүдлэн айргийн гурваар давхиулсан танд баяр хүргэе. Улсын наадмын дараах бүсийн уралдаанд сайхан наадав уу?
-Баярлалаа. Энэ жилийн наадам нартай, хуртай сайхан болсон. Бүх зүйлд сэтгэл дүүрэн, сайхан байна. Зүүн бүсийн уралдаанд хул үрээ маань 30 хавьцаагаар давхилаа. Өөрийн буруугаас сул тавиад шороо идүүлчихсэн юм.
-Улсын наадмын айрагтай хул үрээ ямар удам угшилтай адуу билээ?
-Эцэг нь Ёл хонгор гээд нутагтаа цуутай адуу. Эх нь Уулбаяны манай үндсэн Баяцуул хүрэн адууны удмын хээр гүү. Даагандаа гурван удаа уралдаж, гурав түрүүлсэн. Шүдлэндээ ганц ч уралдалгүй байгаад улсын наадамд ирсэн нь тэр. Уяа сойлгыг нь манай ах Тод манлай уяач С.Төмөр-Очир тааруулдаг юм.
-Энэ жилийн баяр наадмын тухайд ялгалтын асуудал нэлээн олон хүнийг бухимдуулах шиг боллоо. Шүдлэнгийн уралдааны тухайд хэл ам хэр гарсан бэ?
-Манай шүдлэн бол монгол адуу. Үүнийг нутаг орныхон маань мэднэ. Тэгсэн хэрнээ ноднин улсад хассан шүү дээ. Ялгалтын асуудал ямар ч барьцгүй болоод байна. Хэний ч хамаагүй ямар ч эрлийз гарч л байдаг. Хэний ч хамаагүй ямар ч монгол хасагдаж л байдаг болж. Ялгалтын асуудалд цэг тавихгүй бол хэзээ ч бухимдал тасрахгүй байх. Хөдөө орон нутагт ч ялгаагүй. Адуу хурдан байж болохгүй, цагаан тамгатай байж болохгүй, гадных байж болохгүй болчихоод байна. Малын эмч гэж морь мэдэхгүй хүн ирээд орон нутгийнх л биш бол хасна.
-Хөдөө орон нутагт нэлээн туйлширч байгаа юм байна даа.
-Улсын баяраасаа хөдөө орон нутагт бүр төвөгтэй болчихоод байна. Ний нуугүй хэлэхд монгол наадам нэг л эзгүйрчихээд байна.
-Ноднин яагаад хасагдах болов. Үүлдэрлэг байдлаар хасагдсан уу, сэрвээний өндрөөр хасагдсан юм уу?
-Юугаараа хасагдаваа гээд асуухаар мэдэх хүн байхгүй. Дараа нь морины комиссоос асуухаар эзэн олддоггүй юм билээ.
-Уяачдын ярианаас нэг адуу нь зарим жил хасагдаж, зарим жил хасагдахгүй мордсон жишээг олон удаа сонсож байна л даа?
-Генийн шинжилгээ гэж нэг юм яриад байгаа. Миний хувьд тэрийг нь хийлгээд баталгааг нь гаргаад өгмөөр байна. Тэгэхгүй л бол ямар ч баталгаа алга, ямар ч наадамд айдастай.
-Тод манлай уяач Төмөр-Очирыг морь сонирхогчид андахгүй. Ахыгаа дагаж хурдан морины уяа сойлго тааруулах болов уу?
-Миний хувьд монгол хүүхдийн адилаар багадаа мал дээр өссөн, малчин айлын хүүхэд. Хурдны морь унаж, томдоод ирэхээрээ туслах уяач, морь тавигч болж явсаар бие даан морь уясан. Улсын наадамд анх удаа айраг амслаа. Бүсийн уралдаанаас бол олон айраг, түрүү авсан.
-Бүсийн уралдааны хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Миний хүрэн азарга ММСУХ-ны 20 жилийн ойн наадамд айрагдаж, 2017 оны хавар Дүнжингаравт мөн айрагдсан. 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Алтан овооны тахилга наадамд их нас, хязаалангийн хоёр түрүү авсан. Хэнтий аймгийн 70 жилийн ойн баяр наадамд даага гуравласан. Сэлэнгэд Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор их морь, соёолон айрагдуулсан. Дорнодод болсон Зүүн бүсээс нэг айраг авч, Өвгөн ноёнд шүдлэн айрагдуулж байлаа.
-Цолны болзол бараг хангагдсан юм биш үү?
-Ямар ч цол аваагүй л байна. Уг нь Монгол Улсын Алдарт уяач цолны болзлыг уржнан хангасан.
-Цолныхоо тодорхойлолтыг өгөөгүй юм уу?
-Мэдэхгүй. Манай уяачдын холбоо их сонин шүү дээ. Бөхийн холбоо бол тав давангуут шууд цолыг нь өгдөг. Уяачдын холбоо бол өөрөө өөрийгөө тодорхойлно. Тэгээд тодорхойлолт нь буруу байна гээд буцаах жишээтэй. Би уржнан тодорхойлолт өгөөд буцаахаар нь ноднин тодорхойлолт өгөөгүй.

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
43.242.243.186
Заа больдо. Эрлийзүүд л уралдуулдаг биз дээ та нар
Reply202.126.89.21
Mundag hvn ym daa osho ih amjult gargaarai
Reply