Уралдаанч Ө.Лхагвадорж: Яг л уяачийнхаа хэлснээр уралдаад, түрүүлгэж чадлаа

Долдугаар сарын 10. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын хурдан хязаалангууд бариандаа орлоо. Энэ удаад 236 хязаалан гараанаас гарч, Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Х.Болорчулууны хүрэн хязаалан түрүү магнайд хурдлан ирж наадамчин олноо баярлуулсан билээ. Уг хязааланг 12 настай Өнөржаргалын Лхагвадорж хүү унаж, уралдаанчийн амжилтаа улсын наадмын түрүүгээр зузаатгав.
Бид Хүйн долоон худгийн морь барианы цэнхэр хашаанд түүнтэй цөөн хором ярилцсан. Бороо орж байсан учраас хүүгийн нүүр норж, бас энд тэнд нь шавар наалджээ. Хэрвээ охид байсан бол телевизийн камер ирвэл ичээд аягүйтвэл зугтах байсан биз ээ. Харин хүү унасан хүлгээ түрүүлгэсэн болохоор нүүр бардам зогсох аж. Түүний нүдэнд баярын оч гэрэлтэнэ. Биднийг яриа авч байхад Японы сэтгүүлчид ирж түүнээс “Уралдах аймаар уу. Бие хаа нь өвдсөн үү. Даарч байна уу” гэхчилэн орчуулагчаар дамжуулан асууна. Харин Лхагваа “Монгол хүүхдүүд яг ингэж л морин дэл дээр хүн болж, баяр наадамдаа уралдаж өсдөг” хэмээн хариулахыг нь сонсоод “Мөн дөө, эр хүн” хэмээн сэтгэлдээ эрхий хуруугаа өндөрт гозойлгож билээ.
-Унасан хүлэг нь түрүү магнайд хурдаллаа. Баяртай байна уу?
-Анх удаа улсад ирж уралдаад, Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Х.Болорчулууны хүрэн хязааланг унаж түрүүлгэлээ. Гоё байна аа.
-Бороо ороод уралдааны зам амаргүй байв уу?
-Тийм ээ, халтиргаа ихтэй, шавар үсрээд жоохон айлаа. Гэсэн ч өнөөдрийн аз од гийж, түрүү магнайд хурдлууллаа.
-Уяач нь юу гэж захисан бэ?
-Бороо орж байгаа болохоор шавар шавхай их байгаа шүү. Болгоомжтой яваарай. Тэгээд уруу болтол дараад яваарай. Дараа нь хөдөлгөөрэй гэж хэлсэн. Яг л уяачийнхаа хэлснээр уралдаад, түрүүлгэж чадлаа.
-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байгаа вэ?
-Анх долоон настай морь унаж байлаа. Түүнээс хойш таван жил хурдан морь унаж, том жижиг олон ч уралдаанд оролцлоо. Уралдаанч болоод Хөвсгөл аймгийн шигшмэл хурдаар соёолон түрүүлгэж, бүсийн түрүүгээр амжилтын гараагаа эхлүүлсэн. Харин өвлийн уралдаанаас “Дүнжингарав”-т азарга 17, их морь 18-аар оруулсан.
-Туршлагатай уралдаанч байх нь. Улсын наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа билээ?
-Улсын наадмын тухайд анх удаа оролцлоо. Бодож байснаас ч өтгөн уралддаг юм байна. Гарааны зүг явж байхад жаахан сүрдмээр ч юм шиг санагдаж байна лээ.
-Одоо хэддүгээр ангид сурч байна вэ?
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын II сургуулийн зургаадугаар ангид сурдаг. 12 настай.
-Энэ жил хэдэн насны морь унах вэ?
-Дөрвөн нас унана даа. Монголоос гадна эрлийз ангилалд их морь унахаар болсон.
-Монгол, эрлийз морьд унахад ялгаа их байх уу?
-Ялгаатай. Эрлийз адуу илүү хурдтай болохоор зоригтой байх хэрэгтэй. /инээв/ Харин монгол адуу холын зайнд бас л сайн давхина шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Унасан болгон нь айраг түрүүгээр хурдалж байх болтугай.
П.Ундармаа
Тод магнай сэтгүүл №99 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна