Аймгийн Алдарт уяач Т.Төрмөнх: Төрийн наадамд даагаар гурав дахь удаагаа айраг хүртлээ


-Улсынхаа баяр наадамд даага аман хүзүүдүүлсэн танд баяр хүргэе. Энэ таны төрийн наадмын хэд дэх айраг вэ?
-Баярлалаа, энэ жилийн төрийн наадам нар хур тэгширсэн үнэхээр сайхан боллоо. Зээрд даага маань аман хүзүүдэж нутаг усныхаа нэрийг гаргасанд бүр их баяртай байна. Өмнө нь 2016 онд хул даага айргийн гуравт хурдалж, зээрд халзан даага айргийн дарөвт давхиж байлаа. Харин энэ жил ахиад даага айрагдуулж төрийн наадмын гурав дахь хишгээ хүртсэндээ баяртай байгаа.
-Дааган нас танд ээлтэй байх нь ээ. Баяр наадамдаа хэдэн насны морь мордуулсан бэ. Бусад нь ямар амжилт гаргав?
-Гал уяагаараа бол нас насанд морь мордуулсан. Миний хувьд азарга, их нас, даага мордуулж, дааганаас бусад нь зам цагаан мэнд сайхан уралдсан. Монголчууд бид морь, хүүхэд эсэн мэнд уралдсан наадмыг сайхан наадам гэж бэлгэшээдэг шүү дээ. Тэрний адил мэнд сайхан наадахын зэрэгцээ айраг амсаж төрийн хишиг хүртэж, илүү сайхан наадлаа.
-Зээрд даага хаанахын адуу вэ?
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ганболдын Энхбаатар гэж найзын маань унаган адуу. Энэ дашрамд Энхбаатар найздаа баярлалаа гэж хэлье.
-Наадмын дараа хаагуур наадсан бэ?
-Төрийн наадмын дараа Орхон аймагт болсон төвийн бүс болон Алтан -Овооны тахилга, зүүн бүсэд морьдынхоо тоосыг өргөөд ирсэн. Би чинь ээжийн талаараа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүн. Тэр утгаараа ээжийнхээ нутгийн төрийн тахилгатай Алтан-Овоондоо очиж мөргөсөн. Морьд маань ч сайхан уралдсан. Энд миний нагац ах Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Хачингийн Сүхбаатарын унаган адуу болох Удам бор азарга тархинд уралдсаар байгаад айргийн араар орсон. Манай галаас улсын наадамд эрлийз дээд болон дунд насны уралдааны айраг түрүү бас тодорсон. Орхон аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн наадамд соёолон үрээ айрагдаж, одтой сайхан наадаад авсан.
- Моринд орсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Адуу гэх тэнгэрлиг, хийморьтой амьтантай нөхөрлөөд олон жил болж байгаа. 2015 онд Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд”-д хязаалан үрээгээ анх айрагдуулж, хойтон жил нь Тэргүүн хээр болон Удам бор үрээгээ айрагдуулснаар морь уях ажилд бүр илүү эрчимтэй орсон доо. Энэ хугацаанд “Тэргүүн хурд” галыг үүсгэн байгуулж, бид Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд морьдоо уядаг байлаа. Харин сүүлийн хоёр жил Төв аймгийн Сэргэлэн суманд уяж байна. Бас Удам угшил сайжруулах ажилд 10 гаруй жилийг зарцуулсан
-Дээдчүүл нь морь уядаг уу?
-Ээж маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүн гэж дээр хэлсэн дээ. Ээжийн ээж хурдан морь унаж өссөн гэдэг. Ер нь ээжийн талын ах дүүс бүгд морь уядаг улс бий.
-Улс, бүсийн наадмуудад ямар амжилт гаргаж байв?
- Улс, бүс болон аймаг орон нутгийн наадмаас олон сайхан айраг түрүү хүртэж, нутгийн түмэн болон аав ээж, ахан дүүсээ баярлуулж байна.Төрийн наадамд гурван даага айрагдуулсан. Бүсийн наадам гэвэл 2016 оны зүүн бүсэд халзан даага айрагдаад, 2017 онд Сэлэнгийн бүсэд шүдлэн түрүүлгэсэн. Энэ жил Эрдэнэтийн бүсэд соёолон айрагдана. 2016 оноос хойш улс бүсийн наадмаас нийт нэг түрүү, таван айраг хүртээд байна.
-Хурд сойх хийморьтой энэ ажилд ямар мэргэжлийн аль салбараас “урваж” ирсэн бэ?
-Би уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй хүн. Сургууль төгссөн цагаасаа мэргэжлээрээ ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Д.Энхтуяа
Тод магнай сэтгүүл №99 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна