Аймгийн Алдарт уяач Л.Дуламрагчаа: Манай адуу идэш ихтэй давхидаг

Сум, аймаг, улсын сайн малчин, гурван үеийн эрдэмт уяач Лутсүхийн Дуламрагчаа 1940 оны хавар Дарьганга сумын нутаг Цагаанбулаг хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Бага балчраас эцгийн уясан морийг унаж хурдлуулж явсан тэрээр 1978 онд анхны айргаа хүртэн, уяачийн амжилтаа эхлүүлж, хонгор голдуу адуугаар одтой сайхан наадаж явсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та бол гурав дахь үеийн уяач. Аавынхаа тухай бидэнд хуучлаач?
-Миний аав олноо Бага бүлтэн хэмээн алдаршсан Л.Ядамсүрэнгийн ууган хүү. Нэгдэл нийгмийн үед адуу, хонь маллахын зэрэгцээ морь уядаг. Эцэг маань “Морийг зөв унаж, сайн эдлэх ёстой. Түүнээс уяа нь шалтгаална” гэж ярьдаг хүн байсан. Халзан азаргаа сумын наадамд хоёр түрүүлгэж, 4-5 айрагдуулсан байх шүү. Тэр халзан азарга өөрөө хурднаас гадна үр төл нь хурдан адуу байгаа юм. Манай сумынханд очсон үрээнүүд цөм хурдалсан даа. Аавын үеийнхэн бол андахгүй. Даан ч одоо ихэнх нь бурхны орноо одож.
-Халзан азарганы үр төлүүдээс дурдаач?
-Жүндэрийн ногоон, Мажигсүрэнгийн халзан, Сайнбаярын хар гээд бий бий. Ер нь тэр халзан азарганы эр төл болгон нь хурдалсан даа. Улс ч их авсан.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Зургуулаа. Айлын ууган хүү. Дороо таван эмэгтэй дүүтэй. Хүний ганц хүүгийн хувьд эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уясаар өдий хүрлээ дээ.
-Олон жил хурдан морь унасан уу?
-Лав 10 гаруй жил өвөл, зунгүй унасан. Дээр үед өвөл их уралддаг байлаа. Манай өвгөн аавын хөх морийг унадаг байсан өвгөнөөс сурвалжлагч “өвөл хэд түрүүлсэн бэ” гэсэн “Лав л 10 түрүүлсэн“ гэж хариулж байна лээ. Сүүлд манай аавын дүү “арай худлаа байлгүй” гэсэн уурлачихсан. /инээв/
-Та халзан азаргыг нь унаж байсан уу?
-Унасаан. Түрүүлгэж чадаагүй, айрагдуулж л байсан. Би чинь муухан унаач шүү дээ. Зугтаана, яагаа ч үгүй мориныхоо хүчийг барна. Тийм болохоор сайн морьдоо өөр хүүхдээр унуулдаг байсан юм.
-Хүний ганц хүү танхи байжээ дээ.
-Тийм юм байлгүй. Үг авахгүй тархинд гарч зугтаагаад суулгачихдаг байсан./инээв/
-Хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Мориноос хасагдаад л. Эхэндээ ч бага насны голдуу адуу уядаг байлаа. Зарим нь овоо, зарим нь тааруухан давхина. Нэг хусран даага уяад түрүүлгэж байсан юм байна. Түүний дараа 1978 онд байхаа нэгдлийн 100 дааганы уралдаанд бас нэг даага айрагдуулсан.
-Хонгор голдуу адуугаар амжилттай наадсан байдаг. Хурдан хонгоруудынхаа удам, угшлыг танилцуулаач?
-Миний хонгор морины эх Дарьгангын нийгмийн Тожин гэж азарганы төлийн төл. Би дааганд нь авч байсан юм.
-Эцэг нь ямар азарга байсан юм бэ?
-Батын Лхамсүрэнгийн хар азарганы төл...
-Хонгор морь хэдтэй анх уягдсан бэ?
-Үрээнээс нь /шүдлэн/ эхэлж уясан. Шинэ хүүхэд унасан тэр жил олигтой давхиагүй ээ, 10 хэдээр л ирсэн санагдана. Хязааландаа Их уулын тахилгад буруу замаар явж аман хүзүүдээд, сумынхаа наадамд түрүүлсэн. Буруу замаар яваагүй бол тэнд бас түрүүлэх байсан юм. Тэгээд Алтан овооны тахилгад гулсаж уралдаад аман хүзүүдсэн.
-Хэдэн оны тахилга билээ?
-1990 оных. Тэрний дараа жил соёолон морь сумандаа түрүүлээд, хавчиг морь аймгийн 50 жилийн ойд гурвалсан. Машинаар ачиж очоод айрагдуулж байлаа.
-1992 онд уу?
-Тийм. 1993 онд долоотой морь өнжөөд, найм, ес, аравтай сумандаа дарааллан түрүүлсэн. 1996 онд сумандаа түрүүлчихээд аймагт Ганга инвестийн таван жилийн ой болоход бас түрүүлсэн. 1997 онд сумандаа таваар давхиад, тэрнээс хойш уралдаагүй дээ. Сүүлд их тарган уяад хөлөнд нь сэв суулгачихсан юм.
-Ганга инвестийн наадмыг их өтгөн болсон гэдэг юм билээ.
-Олон морь уралдсан. Их холоос ч тавьсан. Бараг 30-аад километрийн алсаас тавьсан байх шүү. Миний хонгор морины уяа нь таараад, бие нь сайхан болоод тэгсэн үү бахдалтай хол түрүүлсэн. Миний хамгийн бахдууштай наадам тэр. Улс ч тэр наадмын талаар их ярьдаг юм.
-Хонгор морины ах дүүсээс хурдалсан адуу бий юу?
-Хонгор морины эгч хонгор гүүг хар азарганд хураалгаад гарсан төл нь Атарсайханы улсад аман хүзүүддэг хул морь. Түүнээс гадна хонгор морины дүү саарал адуу байсан. Их хурдан. Би Их уулын тахилгад нэг түрүүлгээд, сөөн Дугаржавын хүү Чадраабалыг “авъя” гээд байхаар нь өгчихсөн юм. Тэгсэн өнөөхийг чинь учир зүггүй хадууруулаад. Морьд эргээд нэлээд явсан хойно тавихад л бүгдийг нь шувтраад, үзүүрт гараад ирнэ. Тэгээд л хадуурчихаад байдаг. Түүнээс биш тэр миний хонгороос ч илүү хурдан адуу. Бас нэг саарал адуу сайн байсныг би уяж аймагт уралдуулаад, хөлийг нь болиулчихсан юм. Явдал дундаа хөл нь хугарчихсан.
-Улсад хүрэн азарга айрагдуулсан Дундговийн Цэмбэл гуайд өгсөн үрээ сайн давхисан хэмээн ярилцлагын өмнө нь хэлж байсан даа. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Би наймаа хийгээгүй ээ. Манай хүү Дундговийн нэг хүнтэй наймаа хийж, хээр үрээгээ өгсөн байсан. Тэр нь хэдэн оны ч билээ дээ, Боржигоны наадамд /2007 оны Боржигоны бүсийн уралдаанд С.Цэмбэлийн сартай хээр шүдлэн айргийн дөрөвт хурдалсан. Түүнийг хэлэв бололтой./дөрвөөр давхисан гэнэ лээ. Харин “Одкон”-ы Мөнхбатад өгсөн хээр морийг бол би мэднээ. Арай үнэтэй таван саяар өгсөн юм.
-Хавчиг морь наймаалцаж байсан гэдэг. Өмнө нь ямар амжилт үзүүлсэн байсан юм бэ?
-Би уяж, соёолон морь суманд түрүүлгээд, хавчигт нь Мөнхбатөд өгсөн. Хавчиг жилийнхээ өвөл хоёр уралдаанд айрагдаад, хавар хавчиг морьдын уралдаанд түрүүлээд байхад нь Мөнхбат ирж авсан. Хоолыг нь багадуулснаас болсон байх үзүүр дээрээ цуцаад долоогоор орж байхыг зурагтаар үзсэн. Манайхны адуу хоол их иддэг. Дундын сайхан хүчтэй уралддаг онцлогтой.
-Ингэхэд танай адуу олон тийшээ гарсан уу?
-Говь-Алтайн Цогоо гэдэг хүн хонгор морь аваад явсан нь хурдалсан гэнэ лээ. Сүүлд ирээд хонгор халзан морь аваад явснаа өөр хүнд өгсөн. Тэр нь бас давхиж байгаа гэж байна лээ. Атарсайханы адууны нэлээд нь миний адуу. Хээр азарга аваад явсан нь Налайхад болсон бооцоот уралдаанд түрүүлсэн гэнэ лээ. Даагандаа энд хүүхэд нь ойчоод арваар орсныг Атарсайхан аваад явсан юм.
-Удам, угшлыг нь хөөвөл...
-Эх тал нь манай халзан азарганы угсаатай. Эцэг тал нь Дарьгангын Дүйдэн панзын хар азарганы угсаатай. Манай ураг Мангал гэж өвгөний адууны азарга даа. Хээр азарганы төлүүд одоо ч Атарсайханд хурдалж байгаа гэсэн. Бас аймгийн шүүхийн жолооч Эрдэнэбатад очсон улаан морь Халзан, Уулбаян сумдын 90 жилийн ойд айрагдаад, хоёр өрөө байраар зарагдсан гэсэн. Тэрийг нь Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын хүү уяна гэж хойно Түмэнцогтод аваачаад үхүүлчихсэн байна лээ.Тэр улаан морины угсааны нэг үрээ над одоо бий. Сайн адуу болох байх гэж бодоод байгаа.
-Сүүлийн үед адууныхаа цусыг хэрхэн сэлбэж байна вэ?
-Би монгол адууг монгол адуугаар нь байлгах хэрэгтэй гэж үздэг хүн. Нас ахиад сүүлийн үед уяаны ажилд тэр бүр оролцож чадахгүй байна даа. Хүүхдүүд л уяж байна.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Долоон хүү, таван охинтой. Тэднээс хоёр гурав нь морь уядаг юм.
-Уяаны арга барилын зөрүү ч нэлээд гарч байгаа байх. Тийм үү?
-Тийм байна. Бидний үеийн уяанаас тэс өөр болжээ. Бидний үед тэжээл бордоо гэж байсангүй. Унаа эдэлгээг голчилж морьдоо уядаг байлаа. Манай адуу идэш ихтэй уралддаг онцлогтой. Тэрийг нь тааруулж чадвал давхиад л байдаг юм.
-Унаган адууныхаа шандсыг гайхуулж, урамтай сайхан наадаж буй танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Энхтуяа
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
112.72.11.112
Сөөнөн Дугаржавын Чадарбал өвөөгийнхөө нэрийг унших сайхан байнаа...СААРАЛ ХАЛЗАН АЗАРГА аатай хурдан буян байсаныг тодхон санаж байна.Сайхан ярилцлага болжээ...
Reply66.181.188.63
Ene hezee hiisen yariltslaga be
Reply