“Чингүнжавын хүлэг” МСУХ-ны тэргүүн Ж.Мөнхбаатар: Эв нэгдэл, хамтын хүчээр л амжилтанд хүрдэг

Бүрэнтогтох сумын Эрчим багийн харьяат, “Чингүнжавын хүлэг” МСУХ-ны тэргүүн Жанчивын Мөнхбаатар гэж үг дуу цөөтэй, даруухан нэгэн байх. Тэрбээр 1979 оны зун Бүрэнхан багийн эмнэлэгт төрсөн. МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалийн эзэн уурхайчин залуу морь уях эрдэмд шамдаад цөөхөн жилийн нүүр үзэж байгаа ч сумын Алдарт уяач аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нутгийн адууны чанарыг сайжруулан, сумынхаа нэрийг олонд дуурсгах оргилуун хүсэл өвөртөлж яваа аж.
-Анх ямар үүтгэл шалтгаанаар адуу малтай холбогдсон бэ?
-Миний аав Равдангийн Жанчив аймгийн баяр наадмаас хоёр ч түрүү хүртэж байсан. Сумын Алдарт уяач хүн бий. Тодруулбал, 1988 онд хязаалан гурваар давхиулж, 1989 онд соёолонгийн түрүү авч байлаа. Ер нь 1980-аад оны үед ид уяж, сумын баяр наадмаас нэлээд хэдэн айраг хүртсэн. Миний хувьд багаасаа аавыгаа дагаж, хурдны морь унан, адуутай ойр өссөн.
Нэгэн үе аймгийн баяр наадамд манай сумын нэр огт гараагүй юм. Тиймээс сум орон нутгийнхаа нэрийг дахин дуурсгах, нутгийн адуугаа сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод бизнес эрхэлж байсан залуучуудыг уриалан дуудаад, Сүхбаатар, Дорнодын угшилтай болон цэвэр цусны адуу авч ирж, аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлж эхэлсэн.
-Хэдэн жил хурдан морь унаж, ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Аймгийн баяр наадмаас авсан айраг, түрүү болон 1989 онд “Алдар” нэгдлийн 30 жилийн ойгоор гурван насны түрүү авч байлаа. Тухайн жилдээ сумын баяр наадмын соёолонгийн түрүү, азарганы аман хүзүү авч, их насны морио долоогоор давхиулсан.
-Мөнхбаатар гэдэг хүний нэртэй морьд хэзээнээс уралдаж эхэлсэн бэ?
-Гурван жилийн өмнөөс уралдаж эхэлсэн. Бүрэнтогтох сумын Алдарт уяач Батсуурь ахын унаган адуунуудаар голдуухан наадаж байна. Хүрэн үрээ маань шүдлэндээ сумын баяр наадамд айрагдсан. Хонгорууд болон ах дүү адуу хэд бий. Ер нь зүүн талаас нэлээн адуу авсаан.
-Анхны айргаа хаанахын наадмаас хүртэж байв?
-Одоогоор сумын баяр наадмаас ганц аман хүзүү хүртээд байна
-Сайн адуу цуглуулж, удам угшлыг нь сайжруулах ажил л хийгээд байгаа юм аа даа?
-Яг тийм. Уурхайчин хүн учраас зуны амралтаараа л уяан дээр ирдэг юм. Ер нь сумын МСУХ-ны тэргүүний хувиар уяачдаа нэгтгэх, хамтын хүчээр амжилтанд хүргэх, энд тэндхийн хурдан угшлын адуунуудаар сумынхаа залуучуудын адууны цусыг сэлбэх зэрэг ажилд л гар бие оролцдог доо.
-Бүрэнтогтох сумын МСУХ-ны тэргүүний хувьд холбоо байгуулагдсан түүхийг сонирхуулаач?
-2017 оны аравдугаар сард нутгийн уяачид хуралдан ММСУХ-ны салбар зөвлөлөө “Чингүнжавын хүлэг” МСУХ гэж нэрлэсэн юм. Миний хувьд 2017 онд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
-Ажлаа хүлээж аваад нэн тэргүүнд ямар зорилт тавин ажиллаж эхэлсэн бэ. Зорилтоо хэдэн хувь биелүүлэв?
-Уяачдаа галын зохион байгуулалтанд оруулан, нутгийн брэнд болох хурдан хүлгүүдийг төрүүлэх зорилт тавьсан. Хамгийн гол нь, эв нэгдлийг эрхэмлэж, хамтын хүчээр адууны үржил селекцийн ажил хийх, сум орныхоо нэрийг Монгол орон даяар дуурсгах томоохон амжилтууд гаргахад ач холбогдол өгч ажиллаж байна. Зорилгынхоо хүрээнд удам угшилтай адуунууд авч ирж, залуучуудтайгаа хамтран уяж байна.
-Танай сум улс, аймгийн цолтон олонтой юу?
-Манай суманд 100 гаруй хүн морь уяж байгаагаас найм нь аймгийн цол хүртээд байна. Гэхдээ энэ бол зөвхөн амьд сэрүүн байгаа хүмүүсийн тоо юм. Мөн 33 хүрсэн ногоон морины эзэнд улсын цол нөхөж олгосон.
-Ам нээх бүртээ л “эв нэгдэл” гэсэн үгийг онцолж байна. Танай сумын уяачид ер нь хоорондоо хэр эв нэгдэлтэй вэ?
-Эвтэй, эвтэй. Адуу гэсэн нэг л сонирхолд нэгдэж байгаа хүмүүс эвтэй байлгүй ч яах вэ. Хамгийн гол нь “Эвлэвэл бүтдэг, эвдэрвэл гутдаг” гэдэг үгийг би ажил, амьдралынхаа зарчим болгодог хүн. Энэ ч утгаараа гэр гэртээ, хот хотондоо ажил, амьдралаа төвхнүүлдэг малчдаа нэгтгэж, нэгэн цул болгож хамтын хүчийг мэдрүүлэхэд л гол анхаарлаа хандуулж байгаа юм. Учир нь аливаа амжилтын нууц нь эв нэгдэл, хамтын хүч шүү дээ. Хашир туршлагатай уяачдын дадлага туршлага, заавар зөвлөгөө ч галын зохион байгуулалт, хамтын хүчинд л нэгдэж байна.
-Галын зохион байгуулалтанд орсныхоо үр шимийг хүртэж эхэлсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн жил бид гал уяаны системээр морьдоо уяад аймгийн баяр наадмаас их насны морины түрүү, дааганы айраг хүртэж, нэгэн үе тасраад байсан амжилтын буухиагаа үргэлжлүүллээ.
-Уяан дээр байгаа адуунуудыг ажиглаад байхад нутгийн бус адуу л зонхилж байх шиг байна. Тэгэхээр 2017 оноос ч өмнө адууны үржил селекцийн ажил нэлээд хийгдсэн юм болов уу гэж бодогдож байна л даа?
-Тийм ээ, аймгийн Алдарт уяач Ванчинбазар, сумын Алдарт уяач Батсуурь гэдэг ах, дүү хоёр Бүрэнтогтох сумын адууны үүлдэр угсааг сайжруулах ажлыг нэлээд эртнээс хийж эхэлсэн юм. Өөр нутгийн адуунууд ясаараа эндхийн адуунаас илт ялгардаг юм.
-Бүрэнтогтохоос тун удахгүй аймгийн наадмын түрүү тодрох болтугай. Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа, ерөөл бат оршиг ээ.
Ц.Баттуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна