Сумын Алдарт уяач Р.МӨНХДОРЖ: ХОНГОР МОРИО СААМААР ТЭЖЭЭЖ БАГА ДӨРВӨН НАСАНД НЬ ТҮРҮҮЛГЭСЭН

Төв аймгийн Баянжаргалан сумын "Эрдэнэ" гуравдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Рэнцэндоржийн Мөнхдорж 1967 оны хавар Ар манз хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр:
1986 онд МХЗЭ-ийн "Тэргүүний залуу малчин" алтан медаль
ХХААЯ-ны Тэргүүний ажилтан
2014 онд аймгийн сайн малчин
2015 онд аймгийн "Алтан хурга"-ны эзэн
2016 онд МҮОНРТ-ийн "Алтан хурга"-ны эзэн болж байсан аж.
-Бага адууг илүүтэй уядаг хэмээн нутгийнхан тань үнэлдэг юм билээ. Унаган адуугаар нааддаг байх нь ээ дээ?
1983 оноос эхлэн аавыгаа даган морь уяж, ойр зуурын наадмаас айраг хүртдэг болсон. 1986 онд хээр үрээгээ дааганд нь айрагдуулаад, 1987 онд шүдлэнд нь түрүүлгэсэн. Түүнээс 11 жилийн дараа
хязаалан байдаснаас маань эр хонгор унага гарч, дараа жил нь хусран даага уяад сумынхаа наадамд их хол түрүүлгэж байлаа. Дараа нь давхар уяагаар Чойрт болсон “Боржигон-99” бүсийн уралдаанд гурваар давхиулж, Багахангайн 10 жилийн ойд бас айрагдуулсан. Шүдлэн, хязааландаа суманд дахин их хол түрүүлсэн. Гэхдээ хязаалан жил нь хариугүй уяаг нь алдах шахсан. Яасан гэхээр нь би жолооны курст суугаад, дүүгээрээ уяулсан юм. Тэгсэн нөгөөх маань уяаны жаахан алдаа гаргачихаж. Наадам дөхсөн үед би очиж хоёр сайн хөлс аваад уралдуулсан чинь түрүүлсэн.
-Бага гурван насандаа завсаргүй түрүүлж. Соёолондоо яаж давхисан бэ?
Соёолондоо бас ахиад түрүүлсэн. Харин хавчигт нь өнжөөчихсөн. Тэр л буруудсан байна лээ. Түүнээс хойш давхилыг нь оруулж чадаагүй.
-Хавчигт нь яагаад өнжөөчихсөн юм бэ?
Манайхан хавчиг долоотой морийг уялгүй, өнжөөдөг байсан юм. Тэгээд л өнжөөчихсөн. Уг нь ч уясан юм л даа. Даанч давхил нь орохгүй байсан юм. Тэрнээс хойш унадаг хүүхэд томдоод, айлын хүүхэд гуйж унуулахаар санаанд таарахгүй болохоор уяхаа больсон доо.
-Бага дөрвөн насандаа завсаргүй түрүүлэхэд нь яаж уядаг байсан юм бэ. Саам өгдөг байсан уу?
Саамладаг байсан. Эх нь даага, шүдлэнд нь сувайраад тэр болтол эхийгээ хөхдөг байсан. Хязаалан жил нь унагалсан ч гэсэн унагыг нь барьж уячихаад эхийг нь хөхүүлчихдэг байсан юм. Эх нь их сүүтэй. Соёолонд нь эх нь дахин сувайрч, би даагыг нь гаднаа авч үлдчихээд эхийг нь соёолонтойгоо хөтлөөд наадамд явангаа хөхүүлдэг байсан.
-Саамнаас өөр юм өгч байгаагүй юу?
Өгч байгаагүй. Нэмэлт тэжээл, овъёос өгч үзээгүй.
-Хонгор морины эцэг нь ямар азарга байсан билээ?
Хонгор морины эцэг нь Баян сумын хар Мөнхөө гэдэг хүний ам цагаан хул азарганы төл хонгор азарга. Хонгор азарганаас ганцхан миний хонгор морь гараад хоёр гурван жил болж байтал зуд дайрч, эндүүлчихсэн юм. Эх нь болохоор манай аавын унаган хүрэн гүү байсан.
-Хүрэн гүүнээс сүүлд нь аятайхан давхичихаар морь гарсан уу?
Олигтой давхичихаар адуу гараагүй ээ. Өөр өөр азарганы хэдэн эр төл гарсан ч давхиагүй.
-Байдсан гүүний төл хурдан байдаг гэлдцэг. Хонгор мориор тань шинжвэл оргүй биш бололтой?
Оргүй ч биш шүү. Тэр байдсан гүүг аав минь таньж, авч үлдсэн юм. Би тэр жил өрх тусгаарлаад идэш хийх санаатай өвөл оройхон хөтлөөд ирсэн аав харчихаад “За хүрэн байдсаараа яах нь вэ. Чамд наадахаас чинь өөр идэх адуу олдохгүй байна уу” гэж зэмлээд тавиулсан. Тэр хавар нь хонгор унага гарсан нь миний хонгор морь.
-Сүүлийн хэдэн жил морь уяагүй бололтой. Юунаас болоод тэр вэ?
Ойрын хэдэн жил морь уяагүй ээ. Мал их болохоор амжихгүй юм байна шүү дээ. Хэдэн хониныхоо наана цаагуур явж байтал таарах юм.
-Өнгөрсөн жил “Алтан хурга”-ны эзэн болсон гэсэн байх аа?
Тэгсээн. Манай нэг дүү улсын Сайн малчин, нөгөө дүү “Алтан унага”-ны эзэн болсон. Харин би 2016 онд “Алтан хурга”-ны эзэн боллоо. Түүнээс өмнөхөн аймгийн “Алтан хурга”-ны эзэн болсон юм.
-Бог олонтой бололтой. Танай энд ч мал тааваараа өсөхөөр юм аа?
Тийм ээ. Сайхан нутаг. Бог маань 2000 даваад байгаа.
-Уяачид адууныхаа чанар чансааг сайжруулна гээд азарга, гүү сольдог. Хонины ч ашиг шимийг дээшлүүлэхэд анхаардаг уу?
Тэгэлгүй яах вэ. Баянцагааны илүү нугаламтай хуц гээд л явна шүү дээ. Хуцаа аль болох сольж байх нь зөв. Тэгэх л юм бол мал товируун сайхан болно.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Танай хүүхдүүд морь уяж байна уу?
Гурван хүүхэдтэй. Мал маллах хүүхэд алга. Хоёр нь ажилчин, нэг нь оюутан. Том хүү маань морь их унадаг хүүхэд байсан. Моринд ч сайн. Даанч сургууль соёлд яваад наашаа ирэхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт алба хашдаг.
-Удахгүй удам залган хурд ирлэх залуус тодрох биз ээ.
Ерөөлөөр болог.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна