Аймгийн Алдарт уяач Я.Жамбалжамц: Миний хээр азарга уяа нь тэнцэхээрээ засаагаа татчихдаг байсан

Хурдан хурц хүлгүүдээрээ эртнээс зартай Асгат нутгаас удам дамжсан уяачид олноор төрөн гарсан байдаг. Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн монгол ахуй соёлоо тээн, үр хойчдоо өвлүүлэгч тэр эрхмүүдийн нэг нь Жаргалант дөрөвдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ядамын Жамбалжамц юм. Тэрээр 1957 оны намар сумын төвд төрсөн бөгөөд Онц тээвэрчин цол тэмдэг, АХ-ын 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байжээ.
-Гурав дахь үеийн уяач. Манай уншигчдад дээдчүүлийнхээ талаар ярьж өгөөч.
-Мөнгө хатуу байхад мянган төгрөгөөр авч байсан хүрэн мориороо алдаршсан Эрэгдэл Амбаа бол миний өвөө юм. Уран гартай, дарх хийдэг, морь сайн уядаг хүн байсан гэнэ лээ. Тэр хүний хийсэн бүтээлүүдийн зураг ном, сэтгүүлд хүртэл нийтлэгдэж байсан. Манай дүү нарт хийсэн эмээл нь бий.
Миний аав бол энэ хүний отгон хүү нь. Хэлмэгдэлтэнд өртөөд баригдах болохоороо хоёр, гурван ч хүүхдээ өргүүлсний нэг нь миний аав Ядам. Манай аавыг 10 хэдтэй байхад нь өргөж авсан аав нь нас бараад өргөмөл ээжтэйгээ хоёулаа үлдсэн гэдэг юм. Миний мэдэхийн аав минь зүүн талдаа нэртэй уяач, морь шинжээч хүн байсан.
-Морь шинжиж таньсан түүхээс нь яриач. Хараагүй ч сонсож байсан байлгүй?
-Манай аав ер нь үг дуу цөөтэй хүн байсан. Хаа нэг халахаараа л ярина. 1980 хэдэн оны үе шиг санагдаж байна аа. Манай суманд Мөнхсайхан гэж хурдан шаргал азаргатай хүн байлаа. Тэр хүний шаргал азарга урд жил нь суманд дөрвөөр давхисан юм. Тэгээд тэр жил гайгүй хурдан байхаар нь Мөнхсайхан гуай “Миний шаргал азарга өнөө жил түрүүлэх болов уу гэж горьдоод байгаа шүү” хэмээн аавд хэлж л дээ. Амихандаа үг дуулах гээд байхгүй юу. Аав дуугарахгүй л яваад байж.Тэгээд оройхон жаахан халамцаад хэдэн өвгөчүүлтэй сууж байснаа “Мөнхсайхаан, энэ жил дөрвийн модыг л хараад сууж бай” гэж. Өөрөөр хэлбэл, ахиад дөрвөөр орно оо гэж байхгүй юу. Мөнхсайхан гуай хөхрөөд, “Би түрүүлнэ гэж байдаг. Танай аав дахиад дөрвөөр орно, дөрвийнхөө пайзыг хүлээж бай” гэж байдаг гээд инээж байсан. Наадам болоход аавын хэлсэнчлэн шаргал азарга дөрөвт баригдсан. Энэ мэтчилэн уралдах морьдыг яг л хэлдэг байсан.
-Хурдан адууны ямар шинжийг илүүтэй онцолдог байсан бэ?
-Толгой, чих, дөрвөн мөч, шөрмөсийг нь их хардаг хүн байсан. Морины шөрмөсийг их барина. Хурдан морийг голоороо бүдүүн, хойшоо, урагшаа үзүүр сайтай байх ёстой гэнэ. Тэгж шинжиж уясан олон морь нь айрагдсан даа.
-Ядам гуайн хурдан хүлгүүдийг танилцуулаач?
-Суманд дөрөв аман хүзүүдсэн хурдан хүрэн азаргатай байсан.1960-аад оны үед хурдалж байсан адуу.1969 онд би унаж Сүхбаатар суманд мөн аман хүзүүнд хурдлуулж байлаа. Хүрэн азаргыг залгаад улаан, хээр зүсмийн морьд гарсан. Би андуураагүй бол хээр морь нь хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн байх. Мөн улаан морь нь лав хоёр түрүүлсэн. Тэр үед одоотой адил медаль өгдөггүй байсан болохоор яг үнэндээ амжилтынх нь цувааг нарийн хэлэх боломж алга. Аавыгаа залгамжлаад бид уяж эхэлсэн. Манайх 11-үүлээ. Долоо нь эрэгтэй. Бараг бүгд шахуу морь уяна. Одоогоор хоёр аймгийн Алдарт, хоёр сумын Алдарт уяач төрөөд байна.
-Улаан морь нь ямар угшилтай юм бэ. Махбуриадын улаантай хавьтах уу?
-Хавьтахгүй. Сүхбаатар сумаас авсан хөл муутай цагаан азарганд солгой Лхамсүрэнгийн өсгий цагаан хүрэн гүүг хураалгаад гарсан төл нь улаан морь. Шүдлэн түрүүлээд, бүдүүрсэн хойноо дахин нэг түрүүлсэн.
-Хоёр түрүүлсэн. Хэд айрагдсан юм бэ?
-Шүдлэн түрүүлээд, хязаалан, соёолон аман хүзүүдэж, нас нийлсэн хойноо нэг түрүүлж, нэг гурваар, нэг таваар давхисан. Хүрэн азарга нь болохоор шүдлэн аман хүзүүдээд, хязаалан гурваар давхиж, соёолон, хавчиг, долоотойдоо аман хүзүүдсэн. Тэгээд гурван мянган төгрөгөөр Бямбаа гэдэг хүнд зарагдаж, нэг удаа таваар давхиад хөлгүй болсон гэдэг юм. Миний аав 1980 хэдэн онд 60 хүрээгүй байхдаа нас барсан хүн. Амбаа өвгөнөө ярих дуртай. Сумын зүүн талаас Махбуриад, Ням-Осор нарын мундаг уяачид манайд ирж ааваас асууж зөвлөнө. Наадмын орой манайд цуглаад “Миний морь яасан” гэж ааваас асуухаар “Чиний морь тэгсэн. Хоол нь ихэдсэн, багадсан” гээд хэлдэг байсан.
-Энэ нутгийн тулхтай буурлын нэг байжээ. Ингэхэд та хэдий үеэс бие даан морь уях болсон юм бэ?
-1989 оноос. Ааваас 20-30-аад тооны адуу үлдсэн. Түүнээсээ л уяж эхэлсэн дээ. Өөрөө ажилтай болохоор сумын төв дээр авчраад уясан, тэр жилээ гавиагүй. Хойтон жил нь адуугаа Улаан хавцалд дүү нар дээрээ аваачаад, өөрөө ирэн очин уясан, хээр азарга маань хязааландаа аман хүзүүдсэн. Ингэж л амжилтын гараагаа эхлүүлсэн дээ. Тэр жил ардчилал гарч, Алтан овоог анх удаа тахисан юм. Их тахилгад хээр хязаалан маань таваар давхисан. Хойтон жил нь соёолон азарга сумандаа гурваар давхиад, түүний дараа жил хавчигтаа дөрөвт хурдалсан. 1993 онд ажил төрөл амжихгүй байсаар долоотой азаргаа долоогоор давхиулаад, 1994 онд аавынхаа барилаар тамиртайхан шиг уяж, Гэрэлбаатарын хартай хоёул хол тасарч ирээд аман хүзүүнд баригдсан. Би хувьдаа бараг түрүүлчихлээ л гэж бодсон. Тэр жил их хурдан байсан шүү. Даанч одоотой адил олон уралдаан байсангүй дээ.
-1995 онд танай сумын 70 жилийн ой тохиосон. Түүхэн ойдоо хэдээр давхисан бэ?
-Улс “Чиний хээр азарга түрүүлэх цаг нь болсон” гэж байсан ч эсрэгээрээ хоцорсон.
-Хоцорсон гэдэг нь хамгийн сүүлд орсон гэсэн үг үү?
-20 хэдээр давхисан. Доогуур орлоо гэсэн санаа л даа. Сунгалтанд түрүүлсэн азаргаа тэгж хоцрохоор их юм бодогддог юм билээ. Тэгээд “Хоол нь ихдэж” гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэр жил аймагт тээвэрчдийн 70 жилийн ой гээд том наадам болсон юм. Тав хоногийн дараа хээр азаргаа аваад аймаг явж, хоолыг нь жаахан хасаад мордуулсан, түрүүлсэн.
-Өмнө нь хоолыг нь ихдүүлсэн гэдэг зөв тооцоо байжээ?
-Баараагүй ихэдсэн. Ард нь явсан Адъяажавы улаан азарга түрүүлж, аймагт түрүүлсэн төрсөн дүү нь болох Гөлгөөгийн Холбоо хээр азарга гурваар давхисан. Гөлгөө гуай уралдааны дараа ирчихээд “Чи чинь хээр азаргаа яачихав аа. Миний хээр хурдан байгаа эргээд аймагтаа түрүүлэх байх” гэж байна. Тэгэхээр нь би “Таны хээр азарга надад байсан юм чинь мэдэлгүй яах вэ дээ. Миний хээр азарганд гүйдлээр их дутна” гэчихлээ.
-Залуу байж дээ.
-Харин тийм. Гөлгөө гуай өөрийнхөө хээрийг хурдан гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ тав хоногийн дараа болсон тэр том ойд миний хээр түрүүлж, Холбоо хээр гурваар давхихад “Барахгүй юм байна аа, дүү минь ээ” гэж байсан. Уяачид гэдэг ийм л сайхан цагаан, цайлган улс даа.
-Хурдан адуу уяа нь орохоороо өөрчлөгддөг. Хээр азарганд ямар өөрчлөлт гардаг байсан бэ?
-Уяа нь тэнцэхээрээ мордохынхоо өглөө засаагаа татчихдаг байсан. Мөн бие нь сорлож гялтганаад, нүд нь тунгалаг болно. Бас ааш зан нь зөөлөрч, бүр номхорно.
-Ер нь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-12 хүртлээ уралдаж, аймаг, суманд тус бүр нэг удаа түрүүлж, сумандаа зургаа айрагдсан.
-Суманд хэдэн онд түрүүлсэн билээ.
-1996 онд. Аймагт түрүүлснийхээ дараа жил сумандаа түрүүлж байсан юм. Тэр жил 112 азарга мордож, миний хээр түрүүлэн, Цэндийн хээр аман хүзүүдэж, Дугаржавын Баяраагийн зээрд гурваар давхиж байлаа
-Ярилцлага эхлэхийн өмнө хурдан азаргыг маань тэнгэр таалсан гэсэн нь хээр азарганд хамаатай юу?
-Тийм, 13-тай байхад нь тэнгэр таалсан. Нэг орой манай дүү орж ирээд “Азарга чинь үхчихжээ” гэсэн. Очоод үзтэл дэлэнд нь жаахан шороо болчихсон, өөр мэдэгдэх юмгүйгээр үхчихсэн байсан. Уг нь өглөө зүгээр усаа уугаад гарсан адуу. Өдөр нь бороо ороод тэнгэрийн айхтар дуунаар адуунууд хэдэн тийшээ бутарсан юм билээ. Тэгэхэд хээр азарга ганцаараа үлдсэн байсан гэсэн. Тэгээд очоод үзэхэд нь үхчихсэн байсан гэнэ лээ. Тиймээс би хээр азаргыг маань тэнгэр таалсан хэмээн бодож явдаг юм.
-Хээр азарганы хоёр дүү их хурдалсан гэсэн. Нэг нь дээр ярьсан Гөлгөөгийн хээр юм байна. Харин нөгөөх нь?
-Хатанбаатарын хээр гэж суманд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн азарга байлаа. Гөлгөөгийн хээрийг нь болохоор би хязаалан уяж, суманд таваар оруулаад, Адуун нийгэмлэг авъя гэхээр нь өгчихсөн юм. Аймагт очоод Холбоо хээр нэрээрээ их хурдалж, нэг түрүүлэн, 7-8 айрагдсан байх. Гэхдээ энэ ах дүү гурван хээр азарганаас аль ч талаараа миний хээр илүү. Хэлбэр хийц, хурдаараа нөгөө хоёроосоо илүү адуу байсан.
-Таны хээрийн төлүүд хэрхэн давхисан бэ. Эцгийн шийрийг хатаах хурд төрсөн үү?
-Сумын наадамд хэд хэд айрагдсан хар азарга байна. Хавчигтаа сумандаа таваар давхиад, Сүхбаатар сумын 80 жилийн ойд түрүүлж ирээд аман хүзүүдсэн. Тэгээд “Иточу”-гийн Энхбатад зарагдсан. Тэнд очоод гавиагүй юм шиг байна лээ. Эндсэн гэж дуулдсан. Ахиад нэг төл зээрд үрээгээр нь азарга тавьж, суманд айрагдуулсан. Олон эр төл гарсны гурваар нь азарга тавьсан. Бага зээрд нь эцэгтэйгээ бие хаагаараа илүү төстэй.
-Азарганы уяаг илүүтэй тааруулдаг бололтой.
-Их морь бараг уяагүй. Уяаг нь олдог болоод тэгдэг юм уу, азарга голдуу уядаг юм байна.
-Одоогоос 11 жилийн өмнө аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байж. Тухайн үед аймаг, сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүү аваад байсан бэ?
-Нийлээд 32 байсан санагдана.
-Ярилцлагаа таны хамгийн баяр бахдалтай сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Анх морь уяж, Алтан овооны тахилгад айрагдуулах л хамгийн сайхан санагдсан даа. Юу ч мэдэхгүй, дөнгөж морь уяж байгаа залуу тэр том наадамд хязаалангаа айрагдуулчихаад “Аав минь байсан бол илүү дээгүүр давхиулах байсан даа” гэж бодож байснаа ер мартдаггүй юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
А.Тэлмэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна