Монгол Улсын Манлай уяач Б.Энхболд: УЯАЧИД ӨӨРСДӨӨ ЖУДАГТАЙ БАЙЖ ЭРЛИЙЗЭЭ ЭРЛИЙЗЭД НЬ Л УРАЛДУУЛАХ ЁСТОЙ

-Улсын баяр наадамдаа хэдэн насанд хичнээн морьтой ирж наадаж байна вэ?
-Энэ жил улсынхаа баяр наадамд гурван насанд морь уялаа. Шүдлэнд хоёрыг мордуулж, хоёулаа нэлээн араас зүтгээд 13,14-өөр дараалаад орчихлоо. Их морь 50 гаргаад ирлээ. Өнөөдөр эрлийз дээд насанд хонгор үрээгээ мордуулаад айргийн гурваар давхиулаад байна.
-Отгонтэнгэр хайрханы хүүхдүүд энэ баяр наадамд одтой наадах шиг боллоо?
-Энэ жил Завханчууд улсын баяр наадмаасаа нэг түрүү, гурван айраг авч их сайхан наадлаа. Үүнд миний бие айргаар амжилт нэмсэндээ баяртай байна.
-Энэ нь хонгор морь гурав дахь айраг гэв үү?
-Тийм ээ. Миний хонгор морь улсын наадамд гурав дахь айргаа хүртлээ. Мөн бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айрагтай хурдан ажнай байгаа юм.
-Тэгвэл айрагдана гэдэгт нь итгэл төгс байжээ дээ?
-Тэгэлгүй яах вэ. Энэ жил хонгор үрээгээ айраг авчирна гэдэг итгэл төгс байсан гэж болно.
-Ямар үүлдрийн цус орсон адуу вэ?
-Хонгор морины эцэг нь Васград гэж миний өөрийн араб азарга байгаа. Эх нь Хэнтийн Мөрөнгийн Босоо Жамсран гэж хүний алдартай хонгор гүү.
-Ах дүүс нь хэр хурдалж байна вэ?
-Охин дүүгээс нь гарч байгаа унаганууд их хурдан байгаа.
-Баяр наадмын хурдан морины уралдааны талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ. Эерэг үү, сөрөг үү?
-Зохион байгуулалт бол ярих юмгүй сайхан болж байна. Харамсалтай нь эрлийз монголоор нь ялгах асуудал чамлалттай байлаа. Олон уяачдын сайхан монгол адуунууд хасагдаж гомдолтой үлдсэн асуудал байх шиг байна. Гэсэн хэдий ч баяр наадам журмаа гаргасан учраас дүрэм журамдаа захирагдаж, маргаангүй наадлаа. Уяачид маань ч өөрсдөө жудагтай байж эрлийзийг нь эрлийзэд нь л уралдуулах ёстой. Нэгэнт гаргасан олноороо баталсан дүрэм журам байгаа бол тэрийгээ л дагах нь зүйтэй шүү дээ.
-Таны хувьд жудагтай уяач байж өөрийн биеэр үлгэрлэж чадаж байгаа юу?
-Тийм гэж хариуцлагатай хэлнэ. Надад эрлийз адуунууд бий. Хамгийн том нь хонгор морь, түүнээс доошоо бага үрээнүүд байгаа. Эрлийзүүдээ бол бүгдийг нь л эрлийздээ мордуулдаг. Зургаан насандаа бол монгол адуугаа л мордуулна.
-Наадмын дараа аль бүсийн уралдаанд очих вэ?
-Эрдэнэт, Булган, Сүхбаатар, Дорноговьд бүсийн уралдаанууд болохоор Засгийн газрын тогтоол гарсан байна билээ. Морьдынхоо байр байдлыг харж байгаад л эдний аль нэг рүү нь явна даа.
-Бүсийн уралдаанд амжилт гаргахыг хүсье.
"Тод магнай"сэтгүүл. Дугаар 100. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна