Уралдаанч Д.Мөнхтэмүүжин: АЙРАГДАХ ҮГҮЙ НЬ ШИЙДЭГДДЭГ ТАВ, ЗУРГААГААР УРАЛДАХ НЬ СЭТГЭЛ ДОГДЛУУЛДАГ

Үндэсний их баяр наадамд эрлийз дунд насанд зээрд үрээгээ айргийн тав, эрлийз хонгор даагаа түрүү магнайд хурдлуулсан Төв аймгийн Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч, “Хүй мандал” гал уяаны уралдаанч 13 настай Д.Мөнхтэмүүжинтэй уулзан ярилцлаа. Тэрээр өнгөрөгч оны төгсгөлд АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмаас нэг түрүү, нэг айраг, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, хоёр айраг хүртсэн амжилтаар ММСУХ-аас шалгаруулдаг чансаа өндөр есөн уралдаанч хүүхдийн хоёрт эрэмбэлэгдсэн билээ.
-Баяр хүргэе. АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, нэг айраг хүртлээ. Баярын сэтгэгдлээ манай уншигчтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Өнөөдөр хоёр морь оруулчихлаа. Сая хонгор даагаа түрүү магнайд хурдлуулж, өмнөхөн нь зээрд үрээгээ айргийн тавд давхиулсан. Нэг өдөр айраг, түрүү хоёр авсан гэхээр гоё байна. Одоо морьдоо цоллуулах гэж байна.
-Өмнө нь улсын наадамд унасан морио айраг, түрүүгээр давхиулж байв уу?
-Төрийн наадамд таван жил уралдаж, таван айраг түрүү хүртсэн амжилттай байна. Анх 2015 онд хязаалан түрүүлгэсэн. 2016 онд хязаалан айргийн дөрвөөр оруулж, 2017 онд эрлийз даага түрүүлгэж, хязаалан айргийн тавд хурдлуулсан. Энэ жилийн баяр наадамд бүх насанд морь уналаа.
-Хүйн долоон худгийн энэ дэнжид олон уралдсан болохоор энэ зам хаана өгсөж, уруудахыг мэддэг “хашир” уралдаанч байх нь ээ?
-Тийм ээ. Бусад хүүхдүүдээс арай туршлагатай байгаа байх аа. Тийм болохоор морьдоо айраг, түрүүнд давхиуллаа. Энэ хоёр маань ч сунгаануудаар өнгөнд давхиад байсан учраас айрагдана гэсэн найдлагатай байсан.
-Уяачийнхаа заавар зөвлөгөөг сайн дагана биз?
-Сайн барьж яваарай гэснээс өөр надад нэг их юм захиж хэлдэггүй юм. Олон жил уралдаж байгаа болохоор тэгдэг биз. Би өөрөө мэдээд л уралддаг. Эрлийз дунд насны уралдаанд яг зургаад орох гэж байсан. Өнгөнд явсан үрээ хадуураад, тэгээд айргийн тавд орчихлоо. Ер нь айрагдах уу үгүй юу гэдэг шийдэгддэг учраас тав зургаад уралдах л сэтгэл догдлуулна шүү дээ. Тэгээд бариа давсан хойно сэтгэл амардаг юм.
-Хамгийн тод сэтгэлд үлдсэн наадам?
-Өмнөх жилийн улсын наадам болон бүсийн уралдаанаас би гурван түрүү, гурван айраг хүртэн Монгол Улсын шилдэг уралдаанчийн хоёрт орсон. Шилдэг унаачаар хоёр жил шалгарч байгаа. Миний хувьд айрагдаж түрүүлэх гоё ч тэрнээс илүү монгол түмнээ баясгаж уралдах нь сайхан байдаг даа.
-Чамайг уралдаанч болоход хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
-Манай аав Төв аймгийн Зуунмод сумандаа морио уядаг Сумын Алдарт уяач Далай гэж хүн бий. Гэхдээ надад морь унахыг заасан хүн бол манай уяач байгаа юм.
-Аавынхаа уяа сойлгыг нь тааруулсан морийг унаж уралдана биз дээ?
-Манай дүү өөрийнхөө морийг унадаг. Манай дүү Анужин бас унасан морьдоо айраг түрүүнд оруулдаг сайн уралдаанч шүү.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.131.242.42
Сэлэнгэ аймгийн Сант сумын Далай
Reply