УИХ-ын гишүүн Я.Содбаатар: ТАВАН ЖИЛИЙН ДАРАА БҮХ МАЛ ПАСПОРТТОЙ БОЛСНООР АДУУНЫ УДАМ УГШИЛ ТОДОРХОЙ БОЛНО


-Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага насны ангилалд даага түрүүлгэж, нэг даага айрагдуулж онцгой сайхан наадсан. Нэг насанд түрүү, айраг зэрэг хүртсэн баярын сэтгэгдэл тун өндөр байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. АХ-ын 97 жилийн ой өргөн дэлгэр, нар хур тэгширсэн сайхан наадам болсон. Ялангуяа сүүлийн хэдэн жил болоогүй зуншлагатай, тоос шороогүй сайхан наадам боллоо. Улсын наадамд хоёр дахь жилээ нэр дээрээ морь тавьж, энэ жил түрүү, айраг зэрэг авсандаа их баяртай байна. Дөрвөн насны морь мордуулснаас азарга 30 гаруйгаар, соёолон Цагаан хөтөл хүртэл өнгөнд явж байгаад 20 хэдээр орсон.
-Морьдынхоо уяа сойлгыг хаана тааруулсан бэ? Таныг Ихбаярын уяан дээрээс морьдоо мордуулсан гэж сонссон.
-Тийм. Ихбаяр Манлай уяачаар морьдоо уяулж байгаа. Монгол Улсын Алдарт уяач Батбаяр бид гурав тэр уяан дээр байдаг юм.
-Хоёр даага нь хавраас хойш хурдан байсан гэж хүмүүс ярьж байсан. Улсын наадам хэд дэх уралдаан нь байсан юм бол?
-Энэ жил гурав уралдаж гурвууланд нь айраг түрүү авч, хоёр даагаараа сайхан наадлаа. Хавар болсон “Ирээдүйн түмэн эх” уралдаанд хонгор даага аман хүзүүдэж, хар нь таваар давхисан. Улсын наадамдаа ирж хонгор нь түрүүлж, хар нь айргийн тавд хурдалсан. Мөн Эрдэнэтийн төвийн бүсийн уралдаанд хонгор даага түрүүлж, хар даага аман хүзүүдсэн.
-Энэ таны улсын наадмын анхны айраг, түрүү байх аа?
-Тийм ээ. 2015 онд нутгийнхаа “Арвагар хээр” холбооны уяачдын хурлыг төрийн ордонд хийж, Өвөрхангайн улсын цолтнууддаа хүндэтгэл үзүүлсэн. Тэр үед манай нутгийнхан надад улсын цолтнуудынхаа унаган адуу найман шарга үрээг Сүхбаатарын талбайд гардуулж өгсөн юм. 2016 онд сонгуулиар нутаг орноороо явахад хүн болгон “Та тэр олон сайхан үрээ авчихаад уядаггүй юм уу. Нэр дээрээ мордуулаач” гэлцсэн нь морь уях хүсэл төрүүлсэн. Тэгээд ч би багаасаа мал хуйтай ойр өссөн хөдөөний хүүхэд шүү дээ. Энэ утгаараа ноднин жил “Өөрийнхөө нэр дээр морь мордуулъя” гэдэг шийдвэр гаргаж хул соёолонгоо Багануурт болсон төвийн бүсийн уралдаанд мордуулж аман хүзүүдүүлсэн. Тэгээд энэ жил төрийн наадмын анхны айргаа авлаа.
-Нутгийн улсын цолтнуудын бэлэглэсэн адуунуудаас уягдаж байгаа болов уу?
-Нэг их уягдсангүй. Уягдаж байгаа нь хавчиг хул азарга, бор соёолон байна. Ноднин Багануурт аман хүзүүддэг Мөнгөн хул үрээг Тод манлай уяач Батсайхан ах бэлэглэсэн. Энэ жил хөл нь жаахан эвгүй болоод тавьсангүй. Бор соёолон улсын наадамд өнгөлж байгаад суусан. Сая Баянгол дүүргийн баярт аман хүзүүдлээ. Ер нь нутгийнхан, найз нөхдийн бэлэгний адуунууд хурдалж байна даа.
-Уяач болгонд өөрийн унаган тамгатай адууг айрагдуулж, түрүүлгэх юм сан гэдэг бодол байдаг. Танд дээдсээс өвлөгдөж ирсэн адуу бий юу?
-Аав маань төрийн албан хаагч учраас морь уяж байгаагүй. Харин ээжийн дүү Булган аймгийн Рашаант суманд аймгийн Алдарт уяач Жаргалсайхан гэж хүн бий. Сая жороо морь нь улсад хоёр дахь удаагаа түрүүллээ. Даншгаар бас түрүүлсэн. Хэдийгээр ойр тойрныхон морь уяж байгаагүй ч монгол хүний цусанд моринд дуртай чанар байдаг юм байна. Уяач бүрийн сэтгэлд унаган адуугаараа айраг, түрүү авах хүсэл мөрөөдөл байдгийн адил би ч гэсэн удам угшил сайтай, өөрийн гэсэн унаган тамгатай адуутай болохоор судалж, энд тэндээс сайн байдас, үрээнүүд цуглуулж байна. Энэ тал дээр найз нөхөд ч дэмжиж байгаа.
-Цаг үеийн тулгамдсан асуудлын талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Жил бүрийн баяр наадмын хурдан морины уралдаан хэл үг дагуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ салбарт орж ирээд удаагүй хүний хувьд хөндлөнгөөс харахад ямар санагдах юм бэ?
-Сүүлийн жилүүдэд моринд ч, бөхөд ч янз бүрийн сонирхол их орсноос болоод наадам хэрүүл уруултай болдог боллоо. Эрийн гурван наадам бол монголчуудын том дархлаа юм. Даяаршиж байгаа ертөнцөд өөрийн үндэсний онцлогтойгоо даяаршиж хөгжих хамгийн том дархлаа бол эрийн гурван наадам, монгол өв соёл гэж ойлгодог. Монгол өв соёлыг уламжилж авч явж байгаа том бүрэлдэхүүн бол манай уяачид. Эрийн гурван наадам нь спорт гэхээсээ наадам зугаа, өв соёл тээгч. Тэр утгаараа бид наадмаа ямар нэгэн хэл амгүй, хэрүүл уруулгүй хийж байх ёстой. Үүнийг цэгцлэх ёстой гэдэг байр суурьтай санал нэгддэг. 2000 оны дунд хүртэл Монголын хурдан морины уралдаан байнга будилж байсан. Гарааны төхөөрөмжийг манай “Арвагар хээр” МСУХ санаачилж, ашиглах болсноор морь будилах асуудал бараг байхгүй болсон. Түүн шиг бид нийтээрээ ярьж хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг шийд гаргавал баяр наадам хэрүүлгүй, хардалт сэрдэлтгүй болно.
-Таны бодлоор чухам хэрхэн цэгцэлбэл зохистой вэ?
-Хэрхэн цэгцлэх вэ гэдэг дээр олон түмнийхээ саналыг авч, нэг талаасаа монгол өв уламжлал, монгол адууны соёл, генфонд, нөгөө талаасаа хөгжлийн ерөнхий чиг хандлагыг харьцуулж энэ хоёрын торгон ирэн дээр шийдвэр гарах ёстой гэж бодож байна. Монголчууд эртнээс хурдан морины угшил бий болгох үржил селекцийг өнөөгийн шинжлэх ухаанд дүйцэхүйц хэмжээнд хийж байсан байна. Өвгөн ноёны үед ч бай, ардын хувьсгалын жилүүдэд ч бай хурдан морины түүхийг авч үзвэл морин завод, морин тойруулга гэхчилэн зохион байгуулалттайгаар адуугаа чанаржуулж байж. Тийм учраас одоогийн үржил селекци хийж шинэ цагийн адуунууд гаргаж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй юм. Харин хэрхэн хүний оролцоо багатай, нийтээр хүлээн зөвшөөрөгдөх байдлаар энэ асуудлыг шийдэх вэ гэдэг дээр саналаа уралдуулах ёстой. Өнгөрсөн жил УИХ-аас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлан гаргасан. Энэ хоёр хуулиар таван жилийн дараа монголын зөвхөн адуу ч биш, бүх таван хошуу мал паспорттой болох юм. Паспортжуулбал удам угшлаас эхлүүлээд бүх юм нь тодорхой байх учраас ойлгомжтой болно. Тэр хүртэл бидэнд тодорхой зохицуулалт шаардлагатай байгаа юм.
-Уг нь наадмын өмнө зургадугаар сард Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар анхан шатны хэлэлцүүлэг төрийн ордонд болсон. Энд чухам юу яригдаад хойшлогдох болов?
-Гишүүдийн зүгээс сэрвээний өндрөөр уралдуулъя гэдэг ерөнхий санал орж ирсэн. Мөн бүсийн уралдаан олширсон учраас улсын наадамд айраг, түрүү хүртэж байж улсын цол авдаг болъё, цолны босгыг өндөрсгөе гэсэн зүйлүүд хуулийн төсөлд байсан. Бидний ойлгож байгаагаар ММСУХ, холбогдох байгууллагуудаас “Эргэж хэлэлцүүлэг хийе, уяачдынхаа дунд нэгдсэн нэг ойлголтод хараахан хүрээгүй байна” гээд энэ хуулийн төсөл түр хойшлогдоод байгаа. Сүүлийн жилүүдэд харж байхад монгол адуу явуулсан явуулаагүй, эрлийз, эрлийз биш гэсэн маргаантай наадам болж байна. Хэрвээ үүлдэрлэг байдлыг харна гэвэл хүний оролцоо багатай шийдэх хэрэгтэй. Хүний оролцоо байхаар ямар нэгэн байдлаар ашиг сонирхол нөлөөлж, тэр нь бусдадаа хардлага төрүүлэн хэрүүл болж байгаа шүү дээ. Энэ намар ММСУХ-ны их хуралтай. Чуулганаар ч энэ хуулийн төсөл орж ирэх байх гэж бодож байна.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.96
ene bas yu we. mori uydag yumyy
Reply202.179.24.172
Шал худ тархи угаалт
Reply202.126.89.204
Болио. Эрлийз ээ ойрын зайд нь л уралдуулах. Өөр чамд ярих юм бхгүй
Reply