Сумын Алдарт уяач О.ЦОГТСАЙХАН: “Цагаан” ДУГАР АХ ЗАСААТАЙ ТУРАНХАЙ АДУУГ ЯСААР УТААД, ХОТНЫ ШАВХАЙД УЯН АЙРАГДУУЛДАГ БАЙСАН


Монголчууд морь уях эрдэмд үе дамжин суралцаж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээн уламжлуулдаг эртний ёстой ард түмэн. Ийн адуун өв соёлыг тээгсдийн нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, сумын Алдарт уяач Очирхандын Цогтсайхан юм. Тэрээр 1965 оны хоёрдугаар сарын зургаан буюу хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Эрдэнэ сумын нутаг Баянхангай хэмээх газар төржээ. 1983 онд дунд сургуулиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч мал маллах болсон тэрээр 1982 оноос уяачийн гараагаа эхэлсэн байдаг. Сурагчийн ширээнэээс уяачийн гараагаа эхлэхэд нь түүнд хүргэн ах Александр, өвгөн ах “цагаан” хэмээх Дугар нар нь ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэр жил бор халиун даага уяж сумынхаа наадамд мордуулж байжээ. Тэрээр уяаны эрдмийн А үсэг заасан Дугар ахынхаа талаар “Ах маань хурдан морь шинжиж танихдаа онцгой сайн эрдэмтэй уяач байсан. Төв аймгийн Баяндэлгэр сумын баяр наадамд таван бор адууг дараагаар нь айраг, түрүүнд давхиулж, нутгийн ард түмнээсээ “цагаан” нэрийг хүртсэн ах маань “юмны эрэмбийг олно шүү” гээд засаатай туранхай адууг ясаар утан, хотны шавхайд уяж байгаад айрагдуулж, түрүүлгэдэг аугаа уяач байлаа” хэмээн дурссан удаатай. Мөн “Миний халиун азарга Александр ахын улсын наадамд түрүүлж, аман хүзүүдсэн хүрэн азарганы төл хурдан шарга азарганы үр юм. Сумын наадамд гурав түрүүлж, гурав аман хүзүүдэж, зургаа айрагдаж, улсын наадамд 40 дотор хоёр ахиж давхисан. Үр төл нь том, жижиг бор морь, шарга азарга, Мэнгэт шарга зэрэг нь хурдлан 1991 онд сумын Тэргүүний уяачаар шалгарч, 2008 онд сумын Алдарт уяач цолны эзэн болгосон доо. Мөн намайг өдий зэрэгтэй явахад нутгийн настан буурал Монгол Улсын Манлай уяач С.Гэсэрваань, Ж.Мөнхтогоо, “халзан” хэмээх Даш, Ичинхорлоо, Мартынов, Цогтжаргал, Өлзийбат, аймгийн Алдарт уяач Чаа Лхасүрэн, үе тэнгийн аймгийн Алдарт уяач Г.Даваасүрэн, Г.Бий-Эрдэнэ, сумын Алдарт уяач Л.Эрдэнэбаатар, П.Жаргалсайхан, Б.Жаргалсайхан нарын нөмөр нөөлөг ихээхэн байсныг дурдах нь зүйтэй биз ээ. Энэ хүмүүстэй нийлэн морьдоо уяж хурдлуулж байлаа. Даш ах сөнгө дааганы уяа зааж өгөн, наадамд дааганы уралдаан будилан ахиж уралдахад хоёуланд нь айрагдсан түүхтэй. Мөн сумын Тэргүүний адуучин, сумын Алдарт уяач Л.Эрдээхүүтэй таван жил уяа нийлэн морь уяхад том хээр азарга нь хоёр түрүүлж, халиун азарга гурав түрүүлсэн сэтгэлд хоногшсон сайхан дурсамж бий.
Манлай уяач С.Гэсэрваань ахтай 4-5 жил аймаг, улсын наадамд цуг явсан. Манай хүн бол ямар ч шашин шүтлэг байхгүй, өөрийн авьяас зураг төөргөөр л морийг уядаг байх.
Морь мордоход арц хүжээ баагиулцгаа гэнэ. Балжинням, дашнямтай сайн өдрийг “Ямар юмны нь сайн байх вэ, хуанли дээр хоёр хүний нэр биччихээд” гэж ярина. Тийм хүнтэй юу ярих вэ. Моринд их зөөлхөн ажил хийж гоё уяна. Дандаа тарган уралдуулна. Заримдаа дутуу байх шиг санагддаг. Тэрийг бид яаж мэдэх вэ” хэмээн хуучилсан юм. О.Цогтсайхан нь Төв аймгийн 60 жилийн ойд нэгдлийн туслах уяачаар явснаас хойш 30 гаруй жил морь уян, сумын наадмаас гурван түрүү, 20 гаруй айраг хүртсэн Эрдэнэ сумын энэ цагийн сайн уяачдын нэг билээ.

Хүү Ц.Дорж халиун азаргатайгаа
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна