УЯАЧ Г.ЦЭРЭНХҮҮ: ААВ МИНЬ ЭМНЭГ СУРГАЛТЫН АВАРГА БОЛЖ ЗХУ РУУ ЯВЖ БАЙСАН

Төв аймгийн Баян сум, Өгөөмөр багийн харьяат, удам дамжсан уяач Гончигнямын Цэрэнхүү аавынхаа тухай хуучилсныг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1970 оны намар сумын төвд төржээ.
-Гончигням гэдэг хүнээс өмнө танайхан морь уядаг байв уу?
Аавын аав Санжаалаа гэж морь уядаг байсан гэдэг ч би сайн мэдэхгүй. Харин миний аав энэ нутгийн хүн. Дээрээ дөрвөн эгч, нэг ахтай айлын бага хүү. Багаасаа л мал маллан уяа тааруулсан. Гончигийн хонгор гэж олонд танигдсан морийг нь би сайн мэднэ. Хонгор морийг дааганаас нь эхлэн уясан. Даагандаа сумандаа наймд, шүдлэн үрээ зургаад давхиад, хязааландаа айргийн гуравт хурдлан, соёолондоо хол түрүүлсэн юм. Хавчиг долоотой өнжөөд их морь Баян сумандаа түрүүлэн Багахангайн төмөр замын 50 жилийн ойд айргийн гуравт давхисан. Хонгор морийг уралдаж байхад медаль өгдөггүй байсан. Бас нэг зээрд азаргыг нь 1984, 1985 онд манай дүү унан шүдлэнд нь сумандаа гуравт давхиулж байсан. Сүүлд 1989, 1990 онд аавын унаган саарал морь хязаалан, соёолондоо Баян сумандаа айргийн дөрөв, таваар хурдалж хүрэл медаль авч байлаа.
-Хонгор морины угшил?
Өлзий гэдэг өвгөний шарга азарганы төл, эх нь хонгор гүү байсан. Намайг хүүхэд байхад шарга азаргыг унаад явахад их сайхан явдалтай гэж хүмүүс ярьдаг байв. Харин уяж байгаагүй байх аа.
-Тэр саарал морь хэдэн медальтай юм бэ?
Ерөөсөө хязаалан, соёолон л айрагдсан. Бүдүүн морь уягдаад 10, 20 дотор л орж байсан.
-Аав тань улсын баяр наадамд явж байсан уу?
Голдуу сум орон нутагтаа ойр хавиараа л нааддаг. Харин АХ-ын 60 жилийн ойгоор намайг зургаадугаар ангид байхад улсын баяр наадамд явсан юм. Аав морь авч яваагүй, харин би аавын ахын морийг унаж байлаа.
-Аав тань нэгдлийн үед ямар мал маллаж байв. Адуу шинжихдээ хэр байсан бэ?
Залуудаа Балдан аварга гэж хүний туслах малчнаар тэмээ маллаж байгаад сүүлдээ хонь хариуцаж авсан байдаг. Морь мал шинжиж танихдаа тийм сайн байгаагүй ч багаасаа моринд дуртай, эмнэг хангалд эрэмгий байсан. Аавын ах нэгдлийн адуучин, ахынхаа хариуцсан адууны эмнэг догшныг нь сургадаг. Тэгээд эмнэг сургалтын аварга болж ЗХУ руу аялах эрхээр шагнуулж байсан.
-Наймаа арилжаа хэр хийдэг хүн байв. Энд тэндээс хурдан хурц юм цуглуулсан л байлгүй?
Ганц нэг адуу авсан, гэхдээ айхтар олноор нь биш ээ. Шагдарсүрэн гэдэг хүнээс хул азарга авсан. Тэр хул азарга өөрөө 10 дотор ороотой давхидаг, харин үр төлүүд нь гайгүй давхисан. Аав маань морь жилтэй, 70 нэлээн дөхөж бурхан болсон. Тэр хүртлээ сумандаа жил өнжихгүй морь уясан. Миний аав хоёр хүү, таван охинтой. Ахыгаа алдчихсан, ганц үлдсэн хүү нь болохоор аавынхаа ажлыг үргэлжлүүлэн уяа сойлго тааруулж явна.
-Хурдан морь унаж байхдаа айраг, түрүү хүртэж байв уу?
Би долоо, наймтайгаасаа хурдан морь унасан ч айраг, түрүү авч байгаагүй. 10, 20 дотор ороотой л давхиулдаг байсан. Уяач болоод ч хишиг хүртэн айраг амсаж амжаагүй л явна. Аавын адууны буян, угшил удам нь байгаа хойно удахгүй тод магнай торгон жолоо өргүүлэх байх аа.
-Хүмүүс адуугаа чанаржуулъя, сайн адуутай болъё гээд энд тэндээс адуу авч цус сэлбэх болж. Тийм ээ?
Манай том эгч Дорнодод байдаг юм. Хүргэн ахаасаа Моонон угшлын төлөөс нь авсан. Анхны Их хурдад Жинст хонгор түрүүлэхэд хүргэн ахын бор долоод давхисан. Тэр борын төл бор үрээг авч азарга тавьсан. Үр төл нь гайгүй хурдлах шинжтэй, сумандаа модтой сайхан л наадах юм.
-Холоос азарга тавьчихаар цус сэлбээд адуу арай өөр байна уу?
Хамаагүй өөр. Би ч нэг их адуу тэжээхгүй юм. Уг нь тэжээлтэй морь арай өөр давхилтай. Одоо тэжээлгүй уяа тааруулна гэж байхгүй болж, би л өөрийнхөө сонирхол хорхойг дарах гэж сумандаа наадах юм даа.
-Таныг буян заяа ивээн уясан хүлэг нь урамтай сайхан хурдлах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Ярилцсанд баярлалаа.
За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна