АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.ЛУТБАЯР: ПАНЗ ШАГДАРЫН ЗЭЭРДҮҮДИЙГ АЙМГИЙНХАА САЙН УГШЛААР ХЭРЭНДЭЭ СҮЛСЭН

Тэртээ 1934 оны зун Бударгана хэмээх газар нутаглах Ш.Дорждэрэмийнх бүл нэмж, хүүтэй болсон нь хожмын Алдарт уяач Ш.Лутбаяр байлаа. Хорвоогийн сүүдэр хар багад нь тусч гурван настай хүү өнчирч үлдсэн ч өвөө Шагдар нь голомтоо сахиулна хэмээн өөр дээрээ авч өсгөн, морь уях дөртэй болгосон гэдэг. Ийн өвөөгийнхөө удмыг залган уяа эвлүүлж, хурд ирлэсэн тэрээр Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 70, 80, 90, «Аравгар хээр» МСУХ-ны 10 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байжээ.
Таны өвөөг сайн уяач байсан гэх юм билээ. Өвөөгийнхөө талаар бидэнд ярьж өгөөч?
-Манай өвөг эцэг панз Шагдар гэж сайн уяач байсан. Уул, овоо тахиж байх үед буюу хавар морь уяж гэрээсээ гараад намар шахуу ирдэг. Энэ хавиараа 11 удаа түрүүлсэн Поолуу хүрэн гэдэг хурдан морьтой. Түүнийг нь Санжаажамц гэдэг хүн 50 лангийн ембүү, 490 төгрөгөөр аваад ЗХУ-руу бэлгэнд өгсөн юм билээ. Дайны үед хүмүүс өөрийн боломж чинээгээр хандив өргөдөг байсан шүү дээ. Тэгэхэд энэ нутгийн баян Санжаажамц гэгч 2000 төгрөг, 22 морины хамт хандивлаж. 22 адуун дунд нь өвөөгөөс авсан Поолуу хүрэн морь нь байсан гэдэг юм. Энэ тухай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Хаянпүрэвсүрэн гэдэг хүн сонин дээр бичсэн байна билээ.
Поолуу хүрэн гэдэг нь танай өвөөгийн унаган адуу юу?
-Тийм. Унаган адуу юм гэнэ лээ. Манай өвөг эцгийн ахынх нь хүү бидний дууддагаар Амбаа сургаж байсан гэсэн. Тэгээд “Би үрээг чинь уяж уралдуулъя” гэсэн аав нь “Өөрөө л мэдэхгүй юу” гэсэн юм билээ. Тэгээд Амбаа үрээнээс нь уяж, уул тахилгын уралдаан, сумын баяр наадамд 11 удаа түрүүлгэсэн. Манай энд Отрядын одон тэмдэгт улаан гэж хурдан морь байж. Нэг удаа хүрэн морь түүнтэй уралдаад дарж түрүүлсэн юм гэнэ лээ. Нутгийн ахмад уяачид тэгж ярихыг би нэг бус удаа сонссон юм.
Шагдар Панзын нэрийг гаргаж хурдалж байсан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Миний өвөг эцэг уулын Дуу ноён гэдгийн адууг хариулдаг, ядууханшуу хүн байсан юм билээ. Тэгээд ардуудаас тарваганы арьс, ноолуур зэргийг цуглуулж Хятад пүүсэнд тушаадаг болж. Яваандаа нутгийнхаа залууг дагуулаад явдаг болсон нь хожмоо Улсын сайн малчин болсон Жамбал шүү дээ. Хүү нь надтай чацуу, Рэгзэн гэж хүн байсан. Ингэж наймаа хийж олсон мөнгөөрөө хурдан морь үнэ хайрлалгүй авдаг. Зочийн ухаа, Овгор нуруу бор зэрэг хурдан морьдтой. Нэг үе гурван их насны морь мордуулахад Поолуу нь түрүүлээд, нөгөө хоёр нь удаалдаг байсан гэнэ лээ. Ний нуугүй хэлэхэд намайг бага байхад өнгөрсөн болохоор өвөөгийнхөө морьдын амжилтыг нэг бүрчлэн сайн мэдэхгүй байна. Манай өвгөн чинь 1960 онд 74 бил үү, 75-тай бурхан болсон юм.
Та чинь өвөөгөөрөө овоглодог юм байна шүү дээ.
-Тийм. Миний эцэг Шагдар гэдэг хүний хүү Дорждэрэм гэж байсан. Намайг гурван настай байхад нас барсан юм билээ. Тэгээд хоёр хөгшин ач хүүгээрээ голомтоо сахиулна гээд намайг авч өсгөсөн гэдэг юм. Би тэр өвгөний гал голомтон дээр өссөн хүн. Тиймдээ ч сайн эцгийн хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог. Ах нь 1956 онд цэргээс халагдаж ирээд л хурдан морь уясан.
Ямар хурдан морьд уяж, хэрхэн давхиулж байсан талаараа хуучлаач?
-1959 онд шүдлэн үрээ аман хүзүүдүүлээд, 1960 онд хув хүрэн даагаа таваар оруулсан. Энэ мэтчилэн ганц нэг айрагдуулаад явдаг байсан. Тэр үед олон адуу уядаггүй байлаа шүү дээ. Би өөрөө уяад сүйд болоогүй ч манай адуу хурдан л даа. Жишээлбэл, Улаан сайдад очсон Бидэрт хул гэдэг чинь лав миний адуу. Өвөрхангайн Сэрсэнгийн Ганболдын ногоон морь ч манай адууных. Яг уг үндсийг нь хөөвөл Мөнххаан чиглэлийн эцэгтэй. Мөн Өвөрхангайн Богдод Ганболдын буурал гэж хурдлаад байгаа азарга мөн л манай адууных. Би Панз Шагдарын зээрдүүдийг аймгийнхаа сайн угшлаар хэрэндээ сүлсэн хүн. Тухайлбал, Улсын харцага Мөнгөнбаатарын аав Шарынхаас адуу авч байлаа. Өөр олон ч айлаас адуу авсан. Даанч тулгамдаад санахгүй байх чинь ээ.

Бидэрт хул хэрхэн сайдынх болсон юм бэ?
-Манай аймгийн дарга байсан Эрдэнэцогт дааганд нь аваад Амарсайхан гэл үү Улаан сайдын ажлын газрын хүнд өгсөн юм билээ. Тэр хүн нь гадаад явах болоод Бидэрт хулыг Улаан сайдад бэлэглэсэн гэсэн байх аа. Улаан сайдад очоод хул үрээ овоо хэд түрүүлж, айрагдсан гээд номонд бичсэн байна билээ. Сэрсэнгийн Ганболдын ногоон морины тухайд Эх үрсийн баярын уралдаанд таваар давхиад зарагдсан адуу. Өвөрхангайд очоод олон түрүүлж, айрагдсан гэсэн. Ах чинь олон морь гаргасан. Хүн авъя гэхээр өгөхгүй байж чаддаггүй юм. Одоо өөрөө уяж чадахаа болиод байна.
Хүүхдүүд уяна биз дээ?
-Уяна аа. Нэг хүү аймгийн Алдарт уяач. Нөгөө хүү сумын Алдарт уяач.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
- 1993 онд сумынхаа наадамд хязаалан, шүдлэн хоёр түрүүлгэсэн нь их тод дурсамж үлдээж дээ. Мөн хэдэн оны наадамд билээ дээ хоёр морь аман хүзүүнд хурдлуулж байсан. За бас Жигжиджав сайдын нэрэмжит соёолонгийн уралдаанд таван адуу мордуулаад гурвыг айрагдуулсан маань сайхан санагддаг
Ийм бахдалт наадмуудыг таны үр хүүхдүүд олонтаа үзэх болтугай. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Ерөөлөөр болог.
Д.Энхтуяа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
122.201.31.231
Охоо халзаа 2ах минь дурсамжын гүйцэд бичнэ гэж найдаж бна
Reply