Сумын Алдарт уяач Н.ОТГОНСҮРЭН: АЧ ХҮҮГЭЭ МОРЬ УНАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА ДАА

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, |Эрдэнэ III багийн харьяат, сумын Алдарт уяач Нямжавын Отгонсүрэн 1970 оны зун тус сумын нутаг Бор хужир хэмээх газар төржээ. ММСУХ-ны 20 жилийн ойн медальтан түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Та багадаа өвөөгийнхөө уясан морийг унаж, улсын наадамд уралдаж байсан гэсэн. Бидэнд өвөөгийнхөө талаар ярьж өгөөч?
Миний өвөө Гэлэгжамц гэж хүн байсан. 1912 онд улсад шүдлэндээ түрүүлсэн хээр морь нь суманд олон түрүүлсэн гэдэг юм. Би жаахан байсан болохоор тэр морийг нь мэдэхгүй ээ. Харин өвөөгийнхөө морийг зургаа долоотой байхдаа унаж байсан. Нэг жил азарга, их морь, хязаалан, шүдлэн унаж нэг түрүү, гурван айраг хүртэж байснаа мартдаггүй юм.
-Өвөөгийн тань унаган адуунууд уу?
Тийм ээ, унаган адуу. Бор морь нь түрүүлж, бор азарга нь тавд орж, бор хязаалан нь гурав билүү, дөрөвт давхисан санагдана. Тэгээд шүдлэн нь айрагдаж, нэг түрүү, гурван айраг хүртэж сайхан наадаж билээ. Манай өвөө адуу их сайтай хүн байсан. АХ-ын 60 жилийн ойгоор өвөөгийнхөө хурдан бор морийг унаж очоод, Буянт-Ухаагийн тэнд үлийний нүхэнд унаад эндүүлчихсэн юм. Тэр бор морь энэ хавьдаа их олон түрүүлсээн. Морины комиссынхон ирээгүй байхад ганцаараа түрүүлээд ирчихдэг байсан юм. Ямар сайндаа өвөө маань “Амыг нь тат. Ард чинь морь алга” гэж орилж байх вэ. Тэгсэн хэр нь их хол түрүүлсэн.
-Олон эрдмийг цогцлоож байж сайн уяач болно гэлцдэг. Гэлэгжамц гуай тэдгээрийн хэдийг нь эзэмшсэн хүн байсан бэ?
Намайг морь унаж байхад “Миний хүү тэрийг тойроод яваад ир ээ” л гэдэг байсан. Одоогийнхоор бол 5-6 км, цаад тал нь 10 км газар явуулдаг байсан юм билээ. Тухайн үед би жаахан хүүхэд байсан болохоор мэддэггүй байж. Өвөөгийнхөө зааснаар би сунгаан болгонд л түрүүлж, айрагдаад ирдэг. Одоо түүнийгээ эргэн санаж морь уяхдаа ашиглаж байна даа.
-Өвөөтэйгөө олон газрын наадамд явж байв уу. Хүмүүс өвөөг тань хэр үнэлдэг байсан бэ?
Гэлэгжамц гэхээр энэ нутгийнхан андахгүй ээ. Өвөө маань таван хүүхэдтэй байсан. Би Төмөрхүү гэдэг охиных нь хүүхэд.
-Нэрт уяачийн залгамж халаа болсон та хэдийнээс хурдан морь уях болсон юм бэ?
Би 1993 оноос хурдан морь уяж эхэлсэн. Анх Баян сумын 70 жилийн ойд очиж, даага айрагдуулж байлаа. Дараа нь 1996 онд Төв аймгийн баяр наадмаас нэг түрүү, гурван айраг хүртэж явлаа. Энэ мэтчилэн сумдын ой, болон том бага наадмуудаас олон айраг хүртсээн.

-Анхны айргийг авчирсан Баян сумын наадмын дурсамжаар яриагаа үргэлжлүүлье.
Би тэгэхэд азарга, даагатай явсан юм. Даага маань айргийн тавд орж, азарга 40 хэдээр давхисан. Түүний дараа 1994-1995 онд морьд айрагдуулснаа санахгүй байна. 2006 он Их Монгол улс байгуулагдсаны 800, Уяачдын холбооны 10 жилийн ойгоор сумандаа зээрд морио түрүүлгээд, Төв аймгийн наадамд зээрд морио айрагдуулсан.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүү авсан бэ?
10 түрүү, 20 айргийн амжилтаар сумын Алдарт уяач цолны болзлыг хангадаг. Би тэр болзлыг хангаж цолоо авсан. Дэлгэрхаан сумын 70 жилийн ойгоор шүдлэн түрүүлгэж, Жаргалтхааны ойгоор шүдлэн түрүү, аман хүзүүнд хурдлуулж байлаа. 2006, 2007 оны үед байх аа, Мөнгөнморьт сумын ойгоор бас хоёр үрээ маань дараалан ирж байв. Багануурын ойгоор бас азарга маань айрагдсан.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
Зээрд болон хар морь маань юм даа. Хар морь Шагдар гуайн адууны угшилтай. Харин зээрд нь миний өөрийн адуу. Хар морь хурдан ч сум, орон нутагтаа л айрагдаж байсан. Харин зээрд нь аймагт айрагдсан. Бас нэг унаган зээрд үрээ соёолондоо Төв аймагт айрагдаж, Алтанбулагийн 70 жилийн ой болон Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд тус тус айрагдсан. Бас аймагт айрагдсан хонгор морь маань анхны “Их хурд”-ын урилга авч байлаа.
-Уяачийн жаргал зовлонг эдэлж, удам залган хурд ирлэх дараа үеийн залуус тодорч байна уу. Та хэдэн хүүхэдтэй вэ?
Би гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охин. Хоёр хүү маань хоёулаа моринд дуртай. Ойрын хэдэн жилд морь унах хүүхэдгүйгээс морь уяж чадахгүй байна. Удахгүй ач маань морь унаж өгөх байх аа.
-Эргэлзэхгүй байна. Ярилцлагаа таны хамгийн баяр бахдалтай сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
Нэг түрүү, гурван айраг хүртсэн Төв аймгийн баяр наадам миний хамгийн их баяр бахдалтай наадам. Уяач хүн уясан морио түрүүлгэж, айрагдуулна гэж мордуулдаг ч би тэгж сайхан наадна гэж төсөөлөөгүй. Яг үнэндээ би тэр жил гүү барьж, айраг, цагаа зарах санаатай л очсон байсан юм. Гэтэл залуу хүний аз ивээж үнэхээр сайхан наадсан. Тухайн үед уяачдын холбооны дарга байсан Пүрэвсүрэн “Чингисийн 800 жилийн ойгоор их сайхан наадлаа. Аймгийн Алдарт уяач цол өгнө өө” гэхэд нь би “Аймгийн Алдарт авах гэж ирээгүй ээ. Гүү мал саах гэж, мөнгө цаас олох гэж л ирсэн” гээд сумын Алдарт уяач цолоо авч байлаа. Үнэндээ ч тэр үед манай Баянжаргалангаас ийм өндөр амжилт үзүүлсэн хүн байгаагүй л дээ.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.121
Өгшөө олон айраг авахийг хүсье
Reply