ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ Д.ДАШЗЭВЭГ: Аавынхаа хурдан улааныг ЦОЛЛУУЛЖ БАЙХЫГ СОНСООД МОРЬ ЦОЛЛОХ ДУРТАЙ БОЛСОН

Төвийн IV багийн харьяат, ардын авьяастан, шагайн харвааны хүндэт мэргэн, ерөөлч, магтаалч, хурдан морь цоллооч Д.Дашзэвэг нь 1933 оны 10 дугаар 24-нд Дэлгэрхаан сумын нутаг Эрдэнэтолгойн Хөлийн улаан хэмээх газар айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. АХ-ын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, VII таван жилийн гавшгайч, Заамар сумын 60, 70, 80, 90 жилийн ойн медальтай буурал юм.
- Та олон жил сум орон нутгийнхаа наадамд айрагдаж, түрүүлсэн хурдан морьдын цол хийморийг дуудаж, урмыг нь сэргээж байгаа буянтай буурал. Хэдэн оноос хурдан морь цоллодог болсон бэ?
- 1968 оноос өөрийнхөө сонирхлоор бие даан оролдож морь цоллож эхэлсэн. 1968 оноос өнөөг хүртэл 50 жил улсын баяр наадмаар морь цоллож байна.
- 50 жилийн хугацаанд өөрийн гэсэн цоллогоотой болсон болов уу?
- Зохиогоод сүйд болсон юм байхгүй л дээ. Хүмүүсийн цол дуудаж байгаагаас түүвэрлэж аваад, өөрөө ч ганц нэг юм нэмээд дууддаг даа. Миний цол дуудаж сурч байх үед телевиз гэж байхгүй, яах вэ, ганц нэг сурах бичиг байсан. Тийм юмнаас авахыг нь авч, нэмж цуглуулсаар өөрийн гэсэн дууддаг цолтой болсон. Сум, орон нутгийнхаа нэр, улс хувьсгалын ойн жилийг хэлээд л дуудна. Дээхнэ үед Залуучууд, Лүн, Угтаалын наадамд уригдаж цол дуудаж л байлаа. Одоо миний шавь нар гээд жаахан хүүхдүүд бий.
- Та өөрийн цоллогооноосоо хэсгийг нь дуудаж өгөхгүй юу?
- “Бүрэн эрхэт Монгол улсын
Ардын их баяр цэнгэл наадмын
Төв аймгийн Заамар сумын
Алдарт уяач тэрний...
...Заль мэхийн урнаараа
Олон агтнаасаа онцлон дэгдэж
Алтан дэлгэр магнайгаараа
Агаарын салхийг яран дэгдэж,
Алаг сайхан хоёр нүдээрээ
Алсын барааг ширтэн дэгдэж,
Алтан дөрвөн туурайгаараа
Газрын хөрсийг онгилон дэгдэж,
Хайлуур мөнгөн хошуугаараа
Хазаар юугаа хаялан дэгдэж
Хоёр чихээрээ
Харийн чимээг сонсон дэгдэж
Хагалай найман шандасаараа
Хаан гарьдын хүчээр дэгдэж
Уужим хөндийг дүүлэн дэгдэж
Урт нурууг харайн дэгдэж
Уран хурдан эр зоригоороо
Энэ их баяр сайхан цэнгэл наадмын
Түрүү моринд шалгаран гүйж...
...Амьтан бүхэнд магтуулж
Түүх болгонд бичигдэж
Төрөл болгонд дурсагдсан
Түмэн олон ардынхаа цэнгэл их баяр наадамд
Түрүүлэн ирсэн
Төгс буянтай
Энх жаргалант
Эрдэнийн тоонд тооцогдох торгон жолоо
Баярын магнай
Бат идэр түмэн эх минь ээ гээд л дууддаг даа, ах нь.
- Танаар морь цоллохыг заалгасан хичнээн хүүхэд байдаг вэ?
- Сургуулийн хэд хэдэн хүүхэд бий. Цолоо биччихээд багш нарт нь өгөхөөр дуртай хүүхдүүд нь сураад надад шавь болоод ирдэг юм. Нэг хүүхэд надаас салахгүй, байнга хичээсээр одоо их сайн дууддаг болсон. Янз бүрийн их наадам, бэсрэг уралдаанд тэр хүүхэд цол дуудаж байна. Би тэр болгон наадамд очиж чадахгүй, энэ жил 88 хүрч байна. Ахмад хүний хувьд хүүхдүүддээ зааж өгч, хойч үедээ өвлүүлэх нь зүйтэй. Сүүлийн үед би азарга, их насыг, миний шавь нар бусад бага насны адууны цолыг дуудаж байна.
- Хэний ямар хурдан морины цолыг олон дуудаж байсан бэ?
- Заамараасаа Баасангийн хээр морины цолыг их олон дуудсан. Сумын конторын урд хөшөө нь байгаа. Баасангийн хээр морины цолыг уяж эхэлснээс нь хойш бараг10 гаруй жил дуудсан байх. Даш гэж өвгөний азарганы цолыг бас олон дуудаж байлаа. Олон уяачийн олон сайхан хурдан азарганууд түрүүлж, айрагдаж байсан болохоор алийг гэх вэ.
- “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр олон жил хурдан морины цол дуудаад ирэхээр морь уямаар санагдаж байв уу?
- Морь уях юмсан гэж бодогдож байсан үе бий. Гэхдээ уяагүй ээ. Манай аав морь уядаг хүн байсан. Намайг жаахан хүүхэд байхад аав хурдан улаан, хавчиг буурал гээд сайхан давхидаг морьдтой. Манай хурдан улаан морь түрүүлж ирээд наадмаар цолыг нь дуудаж байхыг сонсоод л энэ сайхан цолыг дуудаж суръя гээд морь цоллодог болсон.
- “Ардын авъяастан”-г хэдэн онд хүртсэн бэ. Ерөөл магтаал бас хэлдэг үү?
- 1992, 1993 оны орчим “Ардын авъяастан” цол тэмдгийг авсан. Ерөөл бас хэлнэ ээ, хэлнэ. “Заамар хангайн магтаал”-ыг би өөрөө зохиож хэлдэг. Би чинь Төв аймгийн Соёлын ордонд жүжигчнээр хоёр жил орчим ажилласан. Богд Дүнжингаравын магтаалыг уншдаг байлаа. Манай нутагт “Цагаан зоч” гэж Богд Дүнжингаравын магтаалыг бурхны хэллэгээр уншдаг байсныг орчин үеийн болгож уншсан. Нутгаасаа анх би Дүнжингаравын магтаалыг магтсан хүн л дээ. Янз бүрийн ойн баярын арга хэмжээ, концертонд надад хадаг, айраг бариулаад магтаал, ерөөл хэлүүлдэг байлаа. Одоо ч гэсэн цагаан сараар өндөр настай хөгшчүүл дээр очиж золгохоор намайг “Хөөе, чи Дүнжингараваа магт” гэнэ. Төв аймгийн Соёлын ордонд байхад “Дүнжингаравын магтаал”-аар дуурь тавихад би гоцолж дуулдаг байсан. Уул усны болон орон нутгийн магтаалыг магтана. Найранд очвол гэрийн ерөөл тавьчихна.
- Та бас дуулдаг уу?
- Уртын дуу дуулна аа. Одоо нас дээр гараад хоолой гарахаа байж. Цагтаа "Эр бор харцага", "Дөрвөн цаг", "Жаахан шарга"-ыг цангинуулдаг л байлаа. Наадмын нээлтэн дээр надаар “Өвгөн шувуу”, “Түмэн эх”-ийг дуулна.
- Шагайн харваа бас таны сонирхол уу?
- Тийм. Шагайн харваачдыг харж сайхныг нь мэдрээд, гадаа сууж байгаад өвдгөн дээрээ чулуу тавьж нясалж оролдсоор сурсан. Тэгээд хашлага, сумтай болж харвадаг боллоо л доо. Эрдэнэсантын Бадын тойром, хойшоо Баянсуудалын тойромын харваачидтай нийлээд харвана. Тэгээд Монгол Улсын Хүндэт харваач цолыг надад өгсөн.
- Хүүхдүүдээс таны энэ авьяасыг өвлөсөн үү?
- Манай хүүхдүүдээс намайг өвлөсөн хүн байхгүй. Би гурван охинтой. Нэг нь Чех улсад, хоёр охин Цээл суманд байдаг.
- Олон жилийн түүхтэй мотоцикльтой, тэрийгээ одоо болтол унадаг гэсэн. Их нямбай хүн юм гэж бодлоо?
- Энэ "Иж планет-2" мотоциклийг би 1968 оны есдүгээр сарын 5-нд Угтаалын дэлгүүрээс цоо шинээр нь авч, түүнээс хойш 50 жил хүлэглэжээ. Ноднингоос л хүүхдүүд "Өдий насалчихаад бэртэж гэмтвэл яах вэ" гээд унуулахгүй байна. Насаараа л энэ мотоциклийг уналаа, хөөрхий. Ойчих үедээ ч ойчиж л байлаа, миний аминд өлзийтэй унаа байгаа юм. Энэнээс ойчлоо гээд би бэртэж явсангүй. Нэг удаа айлд сархад ууж жаахан халчихсан, харанхуй шөнө гарч давхиад адуун дээгүүр харайлгаад ойчиж байж билээ. Тэгэхэд би ч зүгээр, мотоцикль маань ч зүгээр байсан. Будаг нь халцраад халтар болчихоор нь “Халтар царайт” гээд нэрлэчихсэн. Үүндээ би их хайртай. Хичнээн хуучирсан ч хоёр гишгүүлэхгүй, ганц гишгээд л шууд асна шүү дээ. Хотод байдаг манай хэдэн дүү “Таны энийг музейд тавина аа” л гэцгээдэг. Зарим нэг хүн хужаа мотоциклиор тулъя, солъё л гэх юм.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
- Баярлалаа. Надтай ингэж сайхан ярилцсан хүүхдүүд та нартаа ажлын их амжилт хүсье. Өнөд удаан жаргаж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
А.Энхжил
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.57.95.13
sahan buural urt nasalj udaan jargaarai
Reply202.21.106.116
mundag hun shu
Reply95.82.135.163
Minii saihan ovoo
Reply