УЯАЧ Б.ЦЭДЭНБАЛ: ААВ МИНЬ ГАЛШАР АДУУНЫ ДЭВСГЭРТЭЙ ӨӨРИЙН ГЭСЭН БЭСРЭГ УГШЛЫГ БИЙ БОЛГОЖ ЧАДСАН

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, уяач Батсайханы Цэдэнбал 1982 оны өвөл Улаанбаатар хотноо төржээ. Түүнтэй ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрдэнэ сумын МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг юм байна. Хэдэн жил ажиллаж байгаа вэ?
Эрдэнэ сумын “Гурван хүрэн” МСУХ 2015 онд удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийсэн. Тэр үед би сумын уяачдын олонхийн саналаар тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.Гурав дахь жилдээ тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.
-Залуу хүн цаашид олон зүйл санаж сэдэж хийх байлгүй дээ. Энэ удаа хувийн амжилтын талаар ярилцах нь зүйтэй болов уу. Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
Хүүхэд ахуй цагаасаа адуу малтай ноцолдсоор өдий хүрсээн. Найман жил хурдан морь унасан. Одоо хурдан морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй сайхан хамт олонтой гар нийлэн ажиллаж байна. Бид үргэлж шинэ санаа гаргаж, нэгэн зорилгын төлөө зүтгэцгээдэг.
-Аав тань нэрт уяач Гэсэрваань гуайн хүрэн азаргыг унаж, улсын баяр наадамд хоёр ч удаа айрагдуулсан гэдэг. Та хурдан морь унаж байсан үеийнхээ амжилтуудаас сонирхуулаач?
Аав маань Монгол Улсын ууган Манлай уяачдын нэг С.Гэсэрваань гуайн хүрэн азаргыг гурван жил унаж, улсын баяр наадамд хоёр удаа аман хүзүүдүүлж, нэг удаа дөрөвлүүлсэн. Мөн ханиадтай байсан ч сумын баяр наадамд хол тасархай түрүүлгэж байсан. Хүүгийн хувьд аавынхаа энэхүү амжилтаар маш их бахархдаг.
Миний хувьд сумын баяр наадамд нэг удаа аман хүзүүдэж, Төв аймгийн Эрдэнэ сумын түүхт 70 жилийн ойд сумын Алдарт уяач Жаргалсайхан ахын хул азаргыг унаж 10-аар давхиулж байлаа. Хойтон жил нь Жаргалсайхан ахын хонгор азаргыг Баяндэлгэр сумын 70 жилийн ойн уралдаанд унаж бас 10-аар давхиулсан.
Мөн 1996 онд Жаргалсайхан ахын хязааланг суманд аман хүзүүдүүлж, анхны медалийг авч, даагаар мялаалгаж байлаа. Түүнээс хойш тэднийх сумын баяр наадамд дор хаяж, хоёр, гурван адуу айрагдуулдаг болсон. Тэр утгаараа би тэдний медалийн өмийг нээсэн юм болов уу гэж бэлгэшээдэг.
-Аав тань морь уядаг байсан уу?
Аав маань их олон жил хурдан морины төлөө зүтгэсэн хүн. Тэр дундаа Галшар адууны дэвсгэртэй өөрийн гэсэн бэсрэг угшлыг бий болгож чадсан. Аавын минь цуглуулсан хурдан сайхан буянгуудын удам одоо ч тасраагүй хурдалсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд 2010 онд манай унаган шарга хязаалан Шадар ван Чингүнжавын нэрэмжит “Хотгойдын хурд” наадамд аман хүзүүдсэн. Мөн тэр шарга үрээний эхийнх нь дүү халтар азаргыг УИХ-ын асан Сайхансамбуугийн дүү Батсамбуу авч, Завханд олон жил түрүүлгэж, айрагдуулсан гэнэ лээ. Манайхаас 2001 онд цоо шинэ фургоноор авч байсан юм.
-Унаган адуунууд хурдан бололтой.
Хурдан, хурдан. Манай унаган хоёрхон адуугаар сумын Алдарт уяач болсон хүн байна. Эрдэнэ сумын Алдарт уяач Цэрэнчимэдийн Доржсүрэн гэдэг залуу манайхаас халтар азарганд хураалгаж байсан хээлтэй хар гүүг, хар унаганы хамт авч, хар морь, хүрэн азарга хоёроороо Баяндэлгэр, Эрдэнэ, Багануур орчмоор наадан 2016 оны босгон дээр сумын Алдарт уяач болсон. Аавын минь бий болгосон адуугаар сайхан наадаж цолонд хүрсэн нутгийн залуугаараа бахархаж л суулаа.
-“Хотгойдын хурд”-д айрагдсан шарга үрээнийхээ талаар дэлгэрүүлээч?
Хөвсгөлд “Ойгон нуур” компанийн захирал Отгонбаатар гэдэг залуугийн нэр дээр уралдаж, аман хүзүүдсэн. Шарга үрээний эцэг нь аавын 1994 онд Галшараас авчирсан хар азарга. Тэр жил аав төрсөн ах Цэрэндоржийн Үнэнбаттайгаа хамт Хэнтий аймгийн Галшар сум орж нэлээд хэдэн адуу авчирсны дунд хар даага байсан. Түүгээр нь манайх азарга тавьж,өөрийн унаган хүрэн гүүгээ хураалгаад гарсан төл нь тэр шарга үрээ байгаа юм. Шарга үрээ даагандаа энэ хавиар хэд хэдэн удаа түрүүлж, айрагдсан.
-Өөрөө унаган адуугаа хэр хурдлуулж байна вэ?
Би 2006 оноос гадаадад амьдарч байгаад 2012 онд эх орондоо ирсэн. Аавынхаа уяачийн эрдмийг өвлөж, хурдан морины удмыг нь таслахгүйн тулд зүтгэж л байна. Сумын Алдарт уяач Лхагвасүрэнгийн Цолмон, нагац ах Мөнхбат, нутгийн дүү Төмөрсүх, Даваадорж ах нартайгаа нийлэн “Харзтайн унага” гал уяанд нэгдэн хурдан шандаст хүлгүүдээ уяж сойж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг өнө мөнхөд ивээж байх болтугай.
Баярлалаа. Гурван хүрэн азаргаараа овоглосон холбооныхоо нийт гишүүд, Эрдэнэ сумын азай буурлууд, хурдан морь унаач хүүхдүүддээ, уяачдын ар талыг дааж явдаг туслах уяачдадаа эрүүл энх байж, урт удаан наслан, сум орныхоо нэрийг өндөрт өргөж, айраг, түрүүгээ таслалгүй, олон жилийн турш сайхан наадах өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна