АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.БАЛДАН: ДОЛООН ХҮҮГИЙН МААНЬ ГУРАВ НЬ СУМЫН АЛДАРТ УЯАЧ

Дөхөм II багийн харьяат, аймгийн Алдарт уяач Жамбаагийн Балдан 1934 оны 10 дугаар сард Цагаанбулагийн Шар овоо хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Нэгдлийн хонь маллаж байсан тэрээр V таван жилийн гавшгайчаар шалгаран «Алтангадас» одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан юм.
-Төрийн тахилгат Алтан овооны наадамд түрүүлсэн таны хурдан хүрэн морины талаар ярилцлагаа эхэлье. Тухайн үедээ хамгийн томд тооцогдох тэр наадамд хичнээн морь мордсон юм бэ?
-1994 оны зун Алтан Дарь овооны тахилга наадам болж, их морь 100 гаруй мордсон санагдана. Би л танихгүй мэдэхгүй болохоос энд тэндэхийн олон л хурдан хүлэг ирсэн байсан. Тэр үед миний хүрэн морь түрүүлж, гурав, дөрвөөр нь бас манай сумын морьд ороод сум орон нутгаараа бахархацгааж байлаа.
-Хүрэн морь өмнө нь ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Шүдлэн үрээ сумын наадамд уралдаад цагаан давхиад ирсэн. Хязаалангаасаа хурдалж, сумынхаа баяр наадамд түрүүлсэн.
Соёолондоо аймгийн 50 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдалж, Дарьгангад болсон өвлийн уралдаанд түрүүлсэн санагдаж байна. Тэгээд хавчиг морь Алтан овоонд түрүүлсэн нь тэр. Олон жилийн өмнөх явдал болохоор он цагийг наана цаана хэлсэн байж магадгүй шүү.
-Их морь болоод яаж давхисан бэ?
-Түүнээс хойш уралдсан байлгүй дээ. Уралдахгүй яах вэ, зөндөө л уралдсан.
-Ер нь хэд түрүүлж, хэд айрагдсан морь юм бэ?
-Миний хүрэн морь сум, аймагт хоёр, гурав түрүүлсэн. Айраг бол зөндөө л авсан морь доо. Уяад айрагдахгүй байна гэж байхгүй л байсан.
-“Сүхбаатарынхан хүнийхээ удмыг мэдэхгүй хэрнээ адууныхаа удмыг долоон үеэр нь мэддэг улс” гэж хошигноцгоодог. Та хурдан хүрэн мориныхоо удам угшлыг ярьж өгөөч?
-Манай сумын Эрдэнэцогтын адууны удамтай адуу байгаа юм. Эх тал нь Рэнцэндоржийн цагаан морины угшилтай, эцэг талаасаа Батын Лхамсүрэнгийн хар азарганы угшилтай.
-Танайд ирээд гарсан унага юм уу. Та худалдаж авсан юм уу?
-Надад Эрдэнэцогт сөнгө даага өгч байсан юм. Дааганд нь олигтой уяагүй, үрээнээсээ эхлээд л уягдсан.
-Хүрэн мориноос өөр таны нэр усыг гаргаж, аймгийн Алдарт уяач цолонд хүргэхэд жин дарсан ямар хурдан хүлгүүд байдаг бол оо?
-Зөндөө л байна. Хүүхдүүдийн уясан бага насны морь ч айрагдаж байсан шүү дээ. Манай Чулуунбат хүү уяад бага насны морьдыг зөндөө л айрагдуулсан. Тийм, тийм гэж хэлэх гэхээр мартчихаад байна.
2011 онд хар азарга дөрвөөр давхиж байжээ. Хар азарганыхаа талаар ярихгүй юу?
-Тийм, хар азаргаа мартсан байна шүү. Дааганд нь Рэнцэндорж гэж хүн надад бэлэглэж байсан адуу байгаа юм. Нэлээн хэдэн жил уясан. Нэг их түрүүлээгүй, айрагдаж л байсан азарга.
-Та ер нь хэдий үеэс морь уяж эхэлсэн хүн бэ?
-Ер нь залуугаасаа л морь уях гэж оролддог байсан даа. Өөрийнхөө унаган адуугаараа эхэлж морины уяа гэдэг юмыг сурч, дараа нь хүмүүсээс бэлгэнд авсан адуугаар наадах болсон.

-Танайхан ер нь хэдэн үеэрээ морь уяж байгаа улс вэ?
-Улс амьтан морь уяад байхаар залуу хүн дарвиж дагаж дуурайгаад уясан болохоос биш, манайханд уяач байхгүй ээ. Морь уя гэж намайг шахаж шаардсан ч хүн үгүй. Манай өвгөн аав Жамбаа залуудаа уяж байсан уу, яасан юм мэдэхгүй. Аав бол Жалбаа гэлэн гэж хүн байсан юм. Миний хувьд хүний уяж байгаа морь харыг харж, нас тогтсон уяачдаас асууж заалгаж л сурсан даа. Лхам гэж дүү залуутай хамт морь уяж, түүнээс заавар зөвлөгөө их авдаг байлаа. Лхамын хүрэн гээд олон жил хурдалж, айрагдсан хурдан хүрэн азаргатай байсан.
-Та сумын баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй хүн бэ. Сумандаа хэдэн морь айрагдуулсан бэ?
-Зөндөө л морь айрагдуулсан.
-Аймаг руугаа хэр олон явж наадаж байсан бэ?
-Нэг л удаа явж, аймгийн 50 жилээр хязаалан айрагдуулсан.
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж, таван жилийн гавшгайч болж байв?
-Нэгдлийн хоньчин байлаа. Тэгээд ажил хөдөлмөрөөрөө 1971-1975 оны V таван жилийн гавшгайч болж байсан юм.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хэд нь морь уяж байна вэ?
-Долоон хүү, гурван охинтой. Дөрөв нь морь уях гэж оролдож, сумынхаа наадамд бишгүй л айрагдуулж, түрүүлгэж байна. Тэднээс гурав нь сумын Алдарт уяач цолтой.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаар. 2018 он







2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
59.153.114.58
Нагац ах минь урт насалж удаан жаргаарай.
Reply202.55.188.93
Buyn um bailgui
Reply