Залуу уяач Э.МЭНДБАЯР: МОРИО ЦЭЭЖИНД УРАЛДАХЫГ ХАРАХ ШИГ ЖАРГАЛ БАЙХГҮЙ


Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, удамт уяач Эрдэнэбаатарын Мэндбаярыг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр 1986 оны дөрөвдүгээр сард сумын төвд төржээ.
-Уяач аавын хүү багадаа хурдан морь унаж л байсан байх. Хэдэн жил хурдан морь унасан бэ?
Би гурван настайдаа анх унаа морь унаж сураад жилийн дараагаас хурдан морь унасан. Тэгээд 17 хүртлээ гэхээр 13 жил хурдан морь унасан юм байна. Нутгийнхан сайн унаач л гэдэг байсан. Олон ч удаа айраг, түрүү хүртэж, эмээ өвөө, аав ээж, нутгийн олноо баярлуулж байсан.
-Шаггүй унаач байж мэдэхээр төрх байна шүү. Хэний ямар морьд унаж, ямар амжилт үзүүлж байсан бэ?
Манай өөрийн хээр азарга олон жил хурдалсан. Мөн Мөнхтогоо өвөөгийн маань хээр азарга, Хорлоо хонгор морь, талийгч Даваасүрэн ахынхаас авсан Мөлүү хонгор азарга, Том хонгор морь гээд унаж айрагдуулсан нь олон доо. С.Гэсэрваань гуайнхаас ирсэн хүрэн хонгор азарга, Том хээр, Бага хээр, Шинэ хээр гээд аавынхаа уяж байсан олон хүлгийг унаж хурдлуулж байсан. Гэхдээ 1994 онд сумынхаа 70 жилийн ойгоор Г.Даваасүрэн ахын Өвгөн хонгор азаргыг 16 настай унаж хол түрүүлгэсэндээ их баяртай байдаг.

-Өвөө тань бас морь уядаг байсан юм уу?
Тийм ээ. Адууг сайхан сургаж цагаашруулдаг хүн. Одоо 90 хүрсэн сайхан буурал бий. Буян-Эрдэнэ, Банзай, Золоо, Батаа, Өсөхөө, Ууганаа, Бадрах нарын олон ах нар манай адууг сургаж цагаашруулдаг байсан. Би ч бас өөрийнхөө хэр хэмжээнд даага сургадаг байлаа. /инээв/ Сүүлдээ нас биед хүрээд өөрөө бүх адуугаа сургадаг болсон.
-Уралдаанчийнхаа хувьд оролцсон хамгийн чансаа өндөр томхон наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
Би Г.Пунцагбалжир агсны нэрэмжит өвлийн уралдаанд хээр азаргаа айрагдуулсан. Мөн улсын баяр наадамд гурав, дөрвөн жил очоод унасан морио 14, 26, 48-д давхиулж байлаа. Намайг морь унадаг байхад наадам өтгөн болдог. Нэг насанд дунджаар 500 морь уралддаг байсан. Миний оролцсон өөр нэг том наадам бол Төв аймгийн 70 жилийн ой. Хээр азарга маань ид хурдан байсан ч азарга дутуу эргээд. Буцаж очиж үлдсэн азаргануудтай нийлэх гээд хурдаараа дунгуйрч явж байгаад үлийнд бүдэрсэн азаргатай хоёулаа харуулдаж унаад. Их хөгтэй наадаж билээ. Тэр наадам бас санаанд тодхон байдаг юм.
-Эрдээхүү ах нутгийн аль сайн угшлаас цуглуулсан юм билээ. Тэгэхээр таны хувьд “хөзөр” сайтай тоглогч гэх давуу тал байж. Хэдий үеэс бие даан морь уясан бэ?
Аав маань адуунд их хайртай хүн. Хурдан удаан нь хамаагүй хайрлаж, зөв унаж сургаж бай л гэдэг. Би их сургууль төгсөөд Худалдаа хөгжлийн банкинд ажилд ороод 9.5 жил болж байна. Ажил ихтэй болохоор зун уяан дээрээ амралтын өдрүүдээр л очиж амждаг. Тийм болохоор өөрийгөө морь уядаг гэж хэлэхгүй ээ. Гэхдээ оюутан байхдаа зуны амралтаараа морь уядаг байсан шүү. Минийхээр морь уяна гэдэг хүүхдээ сургахаас эхэлдэг. Хүүхдээ унаж сургаад, дараа нь уралдуулах морио уяж бэлтгэх ёстой. Би хэдэн айлын хүүхдүүдийг гайгүй сайн унаач болгосон.
-Нээрэн л хүүхдээ сайн сургачихвал асуудал бага гарах байх шүү. Эрдэнийн залуус шинэ цагийн адуунд хошуурцгааж байгаа бололтой. Таны хувьд...?
Адуучин хүн адууныхаа удам угшлыг сайжруулах зорилгоор холоос азарга авах нь элбэг. Аав бид хоёр мөн тийм зорилготойгоор зүүн талаас сайн азарганууд авсан. Сүүлд шинэ цагийн азарга ч авсан.
-Морин уралдааныг тойрсон сүүлийн үеийн нөхцөл байдлуудыг ажигладаг байх. Ямар бодолтой байдаг вэ?
Адуу гэдэг амьтнаар арай л их шоу хийгээд байх шиг санагддаг. Моринд хайртай монгол уяачийн хувьд уг нь нутаг усандаа уралдуулаад явж байх жаргал баймаар. Гэтэл мөнгө төгрөг, нэр алдрын хойноос хөөцөлдөөд хүүхэд, морь зовоогоод байх шиг санагдах юм. Миний хувьд морио мордуулчихаад цээжинд уралдахыг нь харах шиг жаргал байхгүй. Энэ мэдрэмжийг л мэдрэхийн тулд л уяач болсон мэт санагддаг.
-Адуу өөрийг нь хайрлаж, сэтгэл зүрхээ зориулсан нэгнийг заавал баярлуулдаг ачлалтай амьтан. Хойчийн баярт өдөр уулзахын ерөөл өргөөд ярилцлагаа өндөрлөе.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна