АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МАНГАЛ: ЗЭГЭЛ ҮРЭЭ СУМАНДАА ТҮРҮҮЛЧИХЭЭД УЛСАД ОЧИЖ АЙРАГДСАН


“Найздаа өгсөн морь түрүүлж, айрагдсан нь энэ насны хамгийн сайхан наадам” хэмээн уужуу сэтгэлээр дурсамж хүүрнэж буй энэхүү буурал бол Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм II багийн харьяат аймгийн Алдарт уяач Дандарын Мангал юм. 1940 оны зургадугаар сард айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр АХ-ын 70, 80, 90, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар тус тус шагнуулж байжээ. Түүнтэй сумын төв дээрх гэрт нь уулзаж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийн наадамд айрагдсан зэгэл үрээнийх нь талаар тодрууллаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, үндэсний баяр цэнгэл наадамд айрагдсан зэгэл шүдлэнгийн унаган эзэн нь таныг гэж дууллаа. Манай уншигчдад хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Зэгэл азарганы эцэг болох миний хурдан саарал азарга даага, шүдлэндээ суманд айрагдсан. Түүнээс хойш таргадуулаад сайн уяж чадаагүй юм. Саарал азарганы эхийг Дарьгангын Гөлгөө гэж онжаваасаа авч байлаа. Саарал азарганы ах нар нь Жамьян гуайд нэг хээр азарга өгсөн нь суманд аман хүзүүдсэн. Бас Дугар гэж хүнд хээр морь өгсөн нь суманд хоёр, гурав айрагдсан.
Эх нь ямар зүстэй вэ?
-Хонгор. Байдсан гүү авч сургаад, хурдан хүрэн азаргандаа хураалгаж, саарал азарга гарсан. Миний саарал азарга жижгэвтэр биетэй адуу. Бараг анхны төл нь Онгуугийн зэгэл байх шүү. Тэгээд би дааганд нь уяж сумынхаа наадамд зургаад оруулаад тэр жилээ дахин уралдуулаагүй. Яагаад гэхээр урд хөл нь жаахан сүүтэгнээд байсан юм. Дараа жил нь уяад суманд түрүүлсэн. Тэгээд л Онгуу тав бил үү, зургаан сая төгрөгөөр аваад явсан даа. Ах нь хэн билээ, компанийн захирал хүн байдаг, түүндээ авсан гэсэн байх аа.
Ганхуяг уу?
-Тийм, тийм. Зургаан сард энд түрүүлээд улсад очиж таваар давхисан. Түүнээсээ хойш аймагт хоёр гурав ч айрагдсан дуулдсан. Өвлийн уралдаандч бас айрагдсан байх. Одоо гайгүй ануухан азарга байх учиртай. Зэгэл азаргатай нэг эцэгтэй хурдан саарал азарга одоо бий. “Жавхлант шарга”-д түрүүлсэн. Мөн Мөнххаан, Сүхбаатар, өөрийн сумдаараа дөрөв аман хүзүүдсэн.
Хурдан хүрэн азарганыхаа талаар ярьж өгөөч?
-Батын Лхамсүрэн гэж манай суманд хурдан хар азаргатай хүн байлаа. Тэр хүний хар азарганы төлийг манай сумын Түвшинбаяр гэж хүн аваад хурдан улаан азаргатай болсон. Миний хүрэн азарга бол тэр улаан азарганы угсаатай.
Аль талаараа улаан азарга ордог юм бэ?
-Эцэг талаасаа. Мойгорын хөгшин халиун азарганых нь төл халиун гүүг авч, Түвшинбаярын улаанд хураалгаад миний хүрэн азарга гарсан. Тэгээд тэр халиун гүүг би Түвшинбаярт тэг чигээр нь өгсөн.
Хүрэн азарга уягдаж байсан уу?
-Уягдсаан. 1993 онд хязааландаа сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Их уулынхаа тахилгад түрүүлж байсан.Өвлийн уралдаанд хоёр, гурав айрагдсан санагдана. Миний хүрэн азарганы төлүүд зөвхөн надад биш, энэ хавийн олон хүнд очиж баярлуулсан. Ганаагийн аав Цэндсүрэнд өгсөн саарал азарга энүүгээр сайн давхиж байгаад Булганд очоод дөрөв тав айрагдсан гэнэ лээ.
Хүрэн азарганыхаа эр төлөөс та нэрлээч?
-Одоо мартжээ, олон л эр төл гарсан юм сан. Ямар ч байсан хүрэн азарганы угсааны хул үрээг Сүрнээ хүнд авч өгөөд Алтан овооны тахилгад түрүүлгэсэн. Би сүүлхэн хэрд нэг цоохор азарга авсан юм. Дарьгангын Тожингуудын угшилтай. Надад ирээд энэ хавиар хэд хэд орсоон. Тэгээд Өмнөговийн нэг хүнд очсон. Амгалан гэсэн байх аа. /Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол Улсын Алдарт уяач Наранцэцэгийн Амгаланг хэлэв бололтой/
Мангал гуай хэдий үеэс эхлэн морь уясан бэ. Танайханд олон уяач байв уу?
-Манай аав ядруухан амьдралтай ганц морьтой хүн байсан гэнэ лээ. Би эцэг эхээсээ гурвуулаа. Би өөрийн ижийгийнхээ отгон хүү. Аав маань сүүлд бага эхнэр аваад дөрөв, таван хүүхэдтэй болсон. Тэднээс Бор-Ухнай морь уядаг. Сайн ч уядаг. Надаас адуу мал авч л байлаа.
Бор-Ухнай гуайтай уулзсаан.
-Би оройхон уясаан. 1990-ээд оноос л уясан байх. Түүнээс өмнө нэгдлийн ажилтай, өөрөө ч бас бие муутай байсан болохоор тэгтлээ шимтдэггүй байж. Хүрэн азарганыхаа үр төлүүдээс л эхэлж уясан даа. Тэгээд дүү Чулуунбаатартаа хүрэн азарганыхаа төл хээр адуу өгсөн чинь суманд хоёр гурав айрагдаад 1990 оны Алтан овооны тахилгааар ягнаг нь мултраад суучихсан. Манай тэр дүү дуулж хуурдана их авьяастай хүн л дээ. Овооны бичлэгэн дээр Чимэдлхамтай хоёул цагаан морьтой “Жаахан шарга” дуулаад гарч байдаг юм.
Бие тань чилээрхүү байх шиг байна. Ярилцлагаа таны хамгийн баяр бахдал дүүрэн наадмын дурсамжаар өндөрлөе.
-Би Намжил гэдэг хүнд хурдан саарал морь өгсөн нь хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Найздаа өгөөд өөрөө уяж аймагт түрүүлгэн муу найзыгаа баярлуулж байлаа. Тэр их сайхан санагддаг юм. Намжил найз маань над сайн угсааны буган азарга бас авчирч өгч байлаа.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна