Дорнын соёлоор довтолгоно

ММСУХ-ны удирдах ажилтны V хурлаас...
ММСУХ-ны бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар жилдээ нэг уулзалдаж зөвлөлдөг уламжлалтай. Удирдах ажилтны уламжлалт зөвлөгөөн энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй юм.
Зөвлөгөөн төрийн ордонд орж Шадар сайдтай уулзсанаар эхэлж, Корпрейт буудлын хурлын танхимд Дэд Ерөнхийлөгч Ц.Туваан нээж үг хэлснээр хөтөлбөрийн дагуу үргэлжилсэн. Дэд Ерөнхийлөгчийн мэндчилгээний дараа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар баримтлах бодлого, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч мэдээллийг өгч, түүнийг залган ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Ганхөлөг шинэчилсэн дүрмийн талаар танилцуулж, түүнтэй уялдан төлөөлөгчдийн санал бодлыг хуваалцсан юм.
Салбар холбоодын удирдлагууд гол төлөв ММСУХ-ны VII Их хурлаас гарсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд бүр тодруулбал уралдах морьдыг ялгахдаа ямар аргачлал хэрэглэх талаар тодруулж байлаа. Жишээлбэл сэрвээгээр өндөр монгол адууг яах вэ? Уралдаад ирснийх нь дараа дахин хэмжих шаардлага байна уу? Сэрвээ хэмжих төхөөрөмжөөр хэрхэн хангах вэ?Тэр болтол яаж хэмжих вэ? Тахтай адууг хэрхэн хэмжих вэ? Гэгчлэнгийн асуулт тавьж холбогдох хариултаа тухай бүрт нь авсан.
Төв аймгийн ММСУХ-ны тэргүүн Ч.Сарангэрэл “ММСУХ төвийн бүсийн уралдаанаа хийтэл орон нутгийнхаа уралдааныг хойшлуулсан. Тэр үеийн арга туршлага дээр тулгуурлан аймгийнхаа уралдааныг маргаан мэтгээнгүй зохион байгуулах бодолтой байна” гэсэн нь Ховд, Хэнтий аймгуудын удирдлагуудын дэмжлэгийг хүлээнэ лээ.
Өндөр ялгахтай холбоотой асуудлын эцэст тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Галбадрах сэрвээний өндөр хэмжих төхөөрөмжийг эцэслэн шийдтэл АНУ-ын мөнгөн устай хэмжүүрийг ашиглах санаачлага гаргаж, уралдаануудаас өмнө аймаг тус бүрт хоёрыг нийлүүлэхээ дуулгасан.
Удирдах ажилтны зөвлөгөөнөөр яригдсан өөр нэг сэдэв бол баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт. Энэ талаар хуулийн багийнхан ММСУХ-ны VII их хурлаас гарсан шийдвэрийг цөмийг нь тусгасан албан бичгээ хуулийн ажлын хэсгийнхэнд хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг өгнө лээ.
Зөвлөгөөний үеэр хийгдсэн нэг томоохон ажил бол ММСУХ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм. Тус газрын дарга О.Алтансүх: “Монгол хүнийг мориноос нь салгаж ойлгохын аргагүй. Тиймээс ММСУХ, уяачид та бид хамтран ажиллаж, үндэсний өв соёлоо хамгаалан авч үлдэх ёстой” хэмээн мэдэгдэнэ лээ.Санамж бичигт гарын үсэг зурсаны дараагаар уралдаанч хүүхдийн даатгалын асуудал хөндөгдөж даатгалын хураамжийг шилэн болгох саналыг уяачдын зүгээс тавьсан юм. Үүнийг О.Алтансүх дэмжээд уяачдыг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдлийг бууруулах тухайд даатгалын компаниудад шаардлага тавьж байхыг сануулсан юм. Даатгалын хураамжийг багасгах талаар зарим холбоодын удирдлагууд санал дэвшүүлсэн ч газрын дарга болон хуульчдын багийн зүгээс дэмжлэг хүлээсэнгүй.
ММСУХ дэргэдээ эрдэмтдийн зөвлөлтэй болсон талаар бид өмнө нь дуулгасан. Энэ удаагийн зөвлөгөөн дээр Хүний хөгжлийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, монгол хүүхдийн бие бялдрын хийгээд сэтгэн бодох чадварын тухай сонирхолтой илтгэл тавьсаны сацуу монгол адууны гени фондыг бий болгох боломжтой талаар дуулгасан юм. Илтгэлийн төгсгөлд хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
Үүний дараа МҮОНРТ-ийн сэтгүүлч, ММСУХ-ны тэргүүлэгч СГЗ Л.Цагаандалай “Адуун өв соёл”-ын талаар сонирхолтой илтгэл тавьж “Морьтны соёл” хөдөлгөөн өрнүүлэн, дорнын соёлын довтолгоог эхлүүлэх цаг нэгэнт болсныг дуулгана лээ.
Ийнхүү зургаан цаг гаруй зөвлөлдсөн удирдлагуудтай ММСУХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, батламжаа гардаж авснаар энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөсөн юм.
А.Тэлмэн, Д.Гантулга
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна