Төвийн бүсийн уралдааны хамгаалалтанд цагдаагийн 700 гаруй албан хаагч ажиллана


ММСУХ-ноос энэ амралтын өдөр болох төвийн бүсийн уралдаантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу Хүйн долоон худагт зохион байгуулагдах бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм.
Өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд-2018” уралдаан нэлээдгүй хэл ам дагуулсантай уялдан ММСУХ-ны удирдлагууд зохион байгуулалт,эмх журам тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа гэнэ. Энэ хүрээнд Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдааныг Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, ЦЕГ-тай хамтран өндөр харуул хамгаалалт дор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уралдаан зохион байгуулах комиссын дарга, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: “Эмх журмыг чандлан сахиулахаас гадна аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдэж эхэлсэн. Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа учир уралдаан маань сайхан болох байх аа. Уяачид та бүхэн уралдаандаа өргөнөөр оролцоорой. Мөн нийслэлчүүд та бүхнийгээ амралтын өдрөө ая тухтай өнгөрөөнгөө хурдан хүлгийн хиймориос адис хүртэхийг уриалж байна” гэлээ.
Харин цагдаагийн байгууллагыг төлөөлж ирсэн ЦЕГ-ын НХЖХ, ОНАБХА-ны ОНАБХГ-ын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг: “ЦЕГ ММУСХ-той хамтран ажиллахдаа өнгөрсөн жилийн улсын баяр наадмын жишгийг дагана. Өнгөрсөн жилийн наадмаар бид уралдаан дагадаг машиныг тоог хязгаарлаж чадсан. Энэ удаа тэр жишгийг баримталж ажиллана. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатайгаас бусад машиныг дагуулахгүй. Манай байгууллагын зүгээс уралдааны дэг журмыг сахиулахад 700 гаруй албан хаагч ажиллана. Ингээд уяачид, үзэгчид та бүхэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, зохион байгуулж буй арга хэмжээнд соёлтой оролцож, сонор сэрэмжтэй байхыг хүсье” хэмээсэн юм.
Уралдааны үеэр мөрдөгдөх дүрэм журмын тухайд ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Т.Төрбат тайлбар хийсэн бөгөөд “Дэвшилтэт технологи ашиглан, хүний оролцоо багатай, олон нийтэд ил тод байх зарчмаар сэрвээний өндрийг хэмжинэ. Зохион байгуулах комиссоос уралдааны үед мөрдөгдөх журмыг баталсан. Морь бүртгүүлэхээр ирэхэд тарааж өгнө. Уяачид та бүхэн сайн танилцаарай. Мөн морьдоо эмээллэхдээ сэрвээний өндрийг халхалж болохгүйг сануулах байна. Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд уралдааны замд гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн.
Харин ажлын албаны дарга Б.Батбаатар: "Уралдааны бүртгэл 10, 11-ний өдрүүдэд Өлзийт хороолол дахь 59 дүгээр сургууль дээр өглөө 10-аас орой 18 цаг хүртэл явагдана. Бүртгэлийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн албан хаагчид хариуцах бөгөөд ММСУХ хяналт тавьж ажиллана. Сэрвээний өндрийг хэмжихэд цаг хугацаа шаардагдах учраас урьдчилан бүртгэж байгаа. Уралдааны замд тавиач хүүхэд гаргахүй тул уяачид ур чадвар сайтай, туршлага илүүтэй хүүхдээрээ унуулаарай" гэсэн юм.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна