“Очирваанийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Б.Түвшин:Монгол түмний бахархал болсон морин спортын хөгжлийг дэмжинэ


ММСУХ-ны аймаг, сумдын салбарын үйл ажиллагаа, тэдгээрийн тэргүүн, мөн уяачдын үзэл бодол, үйл хэргийг хуваалдцаг “Орон нутагт” булангийн энэ удаагийн дугаарт Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн Банзрагчийн Түвшин оролцож байна. Эзэмшсэн мэргэжил, ажилласан салбартаа тэргүүлэхийн зэрэгцээ төрөлх нутгийнхаа морин спортын холбоог тэргүүлэн, амжилт гаргаж байгаа залуу бол Б.Түвшин болно.
-Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Завхан аймгийн “Очирваанийн хурд” МСУХ бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцана уу?
-Завхан нутгийнхаа уяачдын итгэлийг өвөрлөж, 2018 оны 4 сарын 1-ний өдөр энэ албыг хүлээн авсан байна. Түүнээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийсэн ажлууд нэлээд бий. Заримаас нь дурдвал, аймгийн хэмжээний зургаан бүсийн уралдааныг зохион байгууллаа. Төвийн бүс нь Алдархаан, говийн бүс нь Дөрвөлжин, урд бүс нь Отгон, хойд бүс нь Тэс, зүүн бүс нь Тосонцэнгэл, зүүн хойд бүс нь Түдэвтэй суманд тус тус амжилттай болсон. Энэ жилийн тухайд төв, говь, зүүн, хойд гэсэн дөрвөн бүсийн уралдааныг Улиастай, Цэцэн-Уул, Тэлмэн, Баянхайрхан сумдад зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн, оны эцэст ажил үйлсээ дүгнэн хэлэлцэж, шилдгүүдээ тодруулан уяачдынхаа шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулсаны дээр баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан 30 уяачийг аймгийн Алдарт уяач цолонд тодорхойлсон байна.
-Морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажиллах хугацаандаа нутгийн адууны үүлдэр угсааг чанаржуулах зорилгоор сум бүрт хурдан удмын азарган үрээ бэлэглэсэн дуулдсан.
-Тийм ээ. Завхан бол эртнээс нааш хурдан хурц хүлгүүдээрээ алдартай нутаг. Тэсийн голын болоод Хотгойдын хурдан хурц морьдын тухай та бүхэн нэг бус дуулж байсан байх. 1960-аад оны үед Баянтэс сумын “Дэлгэрэх амьдрал” нэгдэлд Тэсийн голын адууны үүлдрийг тусгайлан бий болгон үржүүлж байсан юм билээ. Нутгийн хурдан адууны үүлдэр угсааг сайжруулан хамгаалах энэ ажил 1990-ээд оноос тасалдсан хэдий ч Завханы хурдан морьд гол төлөв Тэс голын угшилтай байдаг. Тиймээс бид Тэс угшлын хурдан адууныхаа удам угсааг чанаржуулах, нутгийнхаа адууны чанар чансааг дээшлүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, хурдлах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 25-н азарган үрээ бэлэглэсэн. Тодорхой хугацааны дараа үр дүн нь харагдах болов уу гэж боддог.
-Адууны удам угсааг сайжруулан чанаржуулахаас гадна уяачдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх нь чухал. Ялангуяа баруун аймгуудын уяачдад энэ талын сургалт зөвлөгөөн их хэрэгтэй санагддаг юм. Энэ тухайд бодож төлөвлөсөн зүйл бий болов уу?
-Морь уяна гэдэг олон зуун жилийн турш өвгөдөөс дамжин ирсэн том уламжлал мөн. Адууны удам угсаа сайн байсан ч уяачийн эрдэм чухал гэдэг нь тодорхой. Ахмад уяачдын мэдлэг, арвин их туршлагыг залуу уяачдад өвлүүлэн сургах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ, морь уях эрдмийг шинжлэх ухааны судалгаатай хослуулсан сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн өвөл аймгийнхаа уяачдын дунд өвлийн адууг хэрхэн тэжээж, уях талаар мэргэжлийн хүмүүсээр сургалт семинар хийлгэсэн нь их үр дүнтэй болсон. Тиймээс цаашдаа энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулах бодолтой байгаа.
-2019 онд Завханчууд дахин шигшмэл хурдан хүлгүүдээ тодруулна. Уралдаан хэдийд хаана болох вэ? Энэ үеэр нүүдэлчдийн соёлын наадмыг дахин зохион байгуулах уу?
-Завхан нутгийнхаа шигшмэл хурдыг тодруулах наадмыг зохион байгуулахыг эртнээс нааш бодсоор ирсэн. Энэхүү ажлаа өнөө жил ажил хэрэг болгох боломжтой болж байна. 2019 оны 07 дугаар сарын 24-25-ны хооронд аймгийнхаа шилмэл хүлэг шалгаруулах уралдааныг хийхээр төлөвлөсөн. Уг уралдаан Алдархаан сумын нутаг Донойн хөндийд болно. Харин энэ үеэр нүүдэлчдийн соёлын наадмыг хамтатган хийж амжихгүй байх.
-Завханчууд анх удаа улсын цол авсан уяачдадаа хүндэтгэл үзүүлсэн. Энэ жил Завхан нутгаас хоёр дээд цолтон төрлөө. Тод манлай уяачдадаа хүндэтгэл үзүүлэх үү?
-Морь уяна гэдэг тэр дундаа уясан морио улсын их баяр наадамд түрүүлгэж айрагдуулан, улсын цол авна гэдэг бол нөр их хөдөлмөр юм. Энэхүү их үйл хэргийг нь алдаршуулах, шинэ тутам төрөн гарч буй залуу уяачдад үлгэр болгох үүднээс улсын дээд цол авсан уяачдадаа хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж буй. Энэ зун 07 дугаар сард Завхан аймагт болох шигшмэл хурд наадмын үеэр шинээр төрсөн Тод манлай, Манлай, Алдарт уяач нартаа хүндэтгэл үзүүлэхээр урилга өгсөн байгаа. Мөн үүний зэрэгцээ Завхан аймгийн гаралтай улсын алдар цолтой 20 гаруй уяачдаа бүгдийг нь уг баяраараа урьж хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
-ММСУХ-ны 7 дугаар их хурлаас гарсан бодлого шийдвэрийн тухайд салбар холбооны тэргүүний хувьд ямар бодол, саналтай байгаа вэ?
-Уяачид морины зүтгэлтнүүд адууныхаа хурдлах чадварыг дээшлүүлэх үүднээс олон зуун жилийн турш энэ талаар нь хөгжүүлсээр ирсэн цэвэр үүлдрийн адууг оруулж ирдэг болсоор нэлээд хугацаа өнгөрч. Үүний үр дүнд та бидний хэлж заншсанаар шинэ цагийн монгол адуу буюу эрлийз адуу бий болсон. Хурдлах чадвар илт давамгай шинэ цагийн адуу улс, бүсийн уралдаанд өндөр амжилт үзүүлж, илүүрхэх болсон тул 2011 онд ялгаж уралдуулах тухай шийдвэрийг анх гаргасан байдаг.Гэсэн ч ялгах арга барилын хувьд шударга бус байна гэсэн шүүмжлэл дагуулж, энэ байдал хурцадсан шүү дээ. Сая болсон ММСУХ-ны 7 дугаар их хурал бүхэлдээ энэ асуудлыг хэрхэн маргаангүй шийдвэрлэх вэ гэдэгт төвлөрч, хүний оролцоогүй буюу сэрвээний өндрийг харгалзан уралдуулах шийдвэрт хүрлээ.Үүсээд буй нөхцөл байдалд одоо үүнээс өөрөөр шийдвэрлэх боломжгүй тул салбар холбоод дагаж мөрдөхөөс аргагүй юм.
-Цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөж байгаа ажлаасаа танилцуулаач.
-Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” морин спорт уяачдын холбооны 2019 онд хийх ажлын төлөвлөгөө гарсан. Тэрхүү төлөвлөгөө ёсоор юун түрүүн, аймгийнхаа бүсийн уралдаануудыг 05 дугаар сарын 10-наас хойш зохион байгуулахаар төлөвлөсөн. Шилдэг хүлэг шалгаруулах уралдаанаа сайн зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Уг уралдаанд зөвхөн Завхан аймгийн хурдан хүлгүүд уралдана. Мөн адууны үржил, угшлыг сайжруулахаар сумдынхаа салбар холбоодод азарган үрээ бэлэглэх бодолтой байгаа.
-Завхан аймгийн МСУХ-ны тэргүүнтэй арай ойроос танилцмаар байна.Баянхайрхан сумын уугуул гэж сонссон. Танайхан хэдэн үеэрээ энэ нутаг оронд амьдран сууж байсан юм бэ? Нутаг оронтойгоо холбоотой нандин дурсамжуудаасаа хуваалцаач?
-Тийм ээ, миний бие Баянхайрхан сумын уугуул. Манай дээдчүүл хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч засгийн хошууны Хотгойд хүмүүс. Миний аав Банзрагч, өвөө Ням гээд бүгдээрээ л энэ хошуу нутагтаа мал маллан амьдарч ирсэн хүмүүс. Миний эмээ С.Манзиддиваа гэдэг хүн малаа төрөл зүйл бүр дээр нь сайн өсгөж 1951 онд БНМАУ-ын Сайн малчин хэмээх эрхэм дээд алдрыг хүртэн, БНМАУ-ын их хурлын депутатаар сонгогдож байсан, нутаг орондоо малч, ажилч гэдгээрээ нэрд гарсан хүн байсан. Хойч үе нь болсон бид эмээгээрээ бахархдаг юм.
Миний бие Баянхайрхан сумандаа төрж өссөн. Наймдугаар ангиа сумандаа төгссөн. Төрж өссөн, мэдлэг боловсролын минь эхлэл байсан болохоор сум орон нутагтайгаа байнга холбоотой байдаг. Сумынхаа Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар 2010 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд сум орон нутагтайгаа эргэх холбоотойгоор ажиллаж ирлээ. Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд ч бий болж төлөвшин тогтжээ. Тухайлбал, Баянхайрханчуудын золголт, Илтгэлийн уралдаан, Ахмадын баяр, Оюутны тэмцээн, Шинэ жилийн үйл ажиллагаа зэргийг дурдъя.
-Танай удам сударт хурдан хүлгийн эзэд, хусуур сойзны андууд хэр олон байв? Одоо морь уядаг хүмүүс бий юу?
-Миний өвөг дээдэс мал маллан нутаг орондоо амьдарч байхдаа хурдан морь уян уралдуулж байсан түүх бий. Тэгээд ч бид Хотгойд хүмүүс шүү дээ. Хотгойдын унага хэзээнээс хурд сайтай, алдартай. Яг л тэр бүс нутагт амьдарч байсан өвөг дээдэс минь хэр хэмжээндээ л уяж байсан гэдэг. Тухайн цагт баг, сум, овооны наадмаас илүү гарч уралдуулах явдал бага байсан нь нөлөөлдөг байсан биз ээ. Харин морь уралдуулах нь спорт, шинжлэх ухаан болтлоо хөгжиж эхэлсэн өнөө цагт хурдан морь уядаггүй, сонирхдоггүй хүн бараг үгүй байх. Энэ л байдлаар миний бие морин спорттой холбогдсон доо. Улсын хэмжээний алдар цолтой уяач найз нөхөд олон бий. Миний бие хэдий шууд гардан морь уядаггүй боловч монгол түмнийхээ энэ их бахархал болсон спортын хөгжлийг өөрийн хэмжээнд тодорхой байдлаар дэмжих нь зүйтэй гэж боддог.
-Сонирхолтой яриа өгсөн танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. Мөн нийт уншигчид, уяачдадаа хүлэг бүхэн нь хурдан байхын ерөөлийг өргөе.
Д.Энхтуяа
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.89.32
Мундаг залуу даа
Reply103.240.241.110
АЙМАГ ДОТРОО ХЭТ ОЛОН БҮСИЙН НААДАМ ХИЙХЭЭ БОЛЬ ЗАХРУУ ХИЙХЭЭР ӨӨР АМЙГИЙН НААДАМ ШИГ БОЛЧООД БАЙНА ЯГ ГОЛДОО АЛДАРХААН ЯРУУ ЭРДЭНХАЙРХАН ЦАГААНХАЙРХАН ТЭЛМЭН ИДЭР СУМДАД Л БАЙНГА ХИЙЖ БАЙСАН ДЭЭР ОДОО УЯАЧ БҮР ПОРТЕРТОЙ ӨДӨРТӨӨӨ ДАВХИАД ИРДЭГ БОЛСОН ГАДНЫ АЙМГИЙН МОРЬ УРАЛДУУЛАХАА БОЛЬ
Reply