Аймгийн Алдарт уяач Ц.Алтангэрэл: Гиннесийн уралдаанд 19 настайдаа айрагдсан хул морь энэ жил 25 хүрч байна

Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цэгмидийн Алтангэрэлийг уншигч тантай уулзуулж байна. Бар жилийн намар сумынхаа хүн эмнэлгийн төрөх тасагт мэндэлсэн тэрээр хурдан хүлгийн хийморьт сүслэгч өвгөдийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэгч гурав дахь үеийн уяач. Сумынхаа ихэнх уяачдын нэгэн адил моторт хүлгийг жолоодож явсан тэрээр Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч төдийгүй, аймгийн Алдарт уяач юм.
-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж буй тантай уулзаж байгаадаа баяртай байна. Танайхан хэдэн үеэрээ хурд ирлэж байгаа улс вэ?
-Миний аав аймгийн Алдарт уяач Лхүндэвийн Цэгмид гэж хүн бий. Та бүхэн уулзах байх. Миний өвөө Лхүндэв хуучны Төв аймгийн Баянбараат одоогийн Баян-Өнжүүл сумын хүн. Өвөө маань сайн халтар азаргатай хүн байсан гэнэ лээ. Хэрхэн яаж хурдалж байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй юм. Аавын адууны тухайд бол хуурай ах Нямжав гэж хүнийх нь хурдан хул азарганы угсаатай. Нямжавын хул азарга төрийн наадамд хоёр ч айрагдсан хурдан хүлэг шүү дээ. Та бүхэн мэдэх байх.
-Хэд хэдэн онуудад билээ?
-1987 онд аман хүзүүдээд, 1988 онд дөрвөлж байсан.Нямжав гуайн энэ хул азарга бол Алтанбулагийн Даатамгын хул азарганы бие төл.
-Нээрэн тийм шүү дээ.
-Нямжав гуай өөрийн хурдан хулынхаа төл бэлэвсэн хонгор азаргыг аавд өгсөн юм билээ. Манай хонгор азарга 1993 онд шиг санаж байна. Улсын наадамд айрагдаж ирээд хасагдсан.Тухайн үед одоотой адилхан гарааны төхөөрөмж гэж байсангүй. Азарганы уралдаан будилсан гээд амжилт нь тооцогдоогүй юм. Гэхдээ манай хонгор азарга сумдын ой, сумын наадамдолон айрагдсаан. Одоо ч үр төлүүд нь хурдалсаар байна.
-Уяач аавын хүү хурдан хүлгийн зоон дээр дарцаглаж өсөө байлгүй. Хэр чадварлаг уралдаанч байв?
-Би зургаан настай морь унаж сураад, долоотойгоосоо хурдан морь унасан. Айцын даваагаар нэлээд хэдэн жил давсан шүү. Бараг 15 хүртлээ унасан байх. Айхтар сайн унаач байгаагүй ээ. Сумын наадамд соёолон, шүдлэн айрагдуулсан. Тэгээд моринд томдож хасагдмагц тавиач болоод, хэдэн жилийн дараагаас өөрөө уядаг боллоо доо. Ер нь ухаан орсон цагаасаа хойш мориноос холдоогүй дээ.
-Таны уяачийн түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-10-р ангиа төгсөөд л аавыгаа дагаж морь уясан даа. Аавыг дагаж хонгор азаргаа хэсэг уясан. Сүүлд хул морийг нь авч уялаа. За мөн өөрийнхөө халиун морийг уяж 2011 онд аймгийн наадамд аман хүзүүдүүлээд, 2012 онд түрүүлгэж, 2013 онд Баяндэлгэрийн 90 жилийн ойд таваар давхиулсан.Тэрний дүү хонгор азарга Баяндэлгэрийн 90 жилийн ойд дөрвөөр давхисан. Эд бүгд нэг гүүний төлүүд.
-Ямар?
-Аавын хонгор азарганы төл хонгор гүү байдаг юм. Тэр гүүний эр төл болгон нь давхисан даа.
Энэ жил хавчиг зургаатай хонгор морь бий.
-Хонгор гүүний төлүүдээс хамгийн олон түрүүлж айрагдсан нь...?
-Халиун морь. Соёолонгоос нь эхэлж уяад Авто замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд долоогоор давхиулсан. Дараа жил нь 2010 онд хавчиг морь өнжөөд, 2011 онд долоон настай морь аймгийн аман хүзүүдсэн.
-Наймтай түрүүлсэн...
-Тэгсэн. 2013 онд есөн настай морь Баяндэлгэр сумын 90 жилийн ойд 200 гаруй морь уралдахад таваар давхисан. Тэр жил аймгийн ой тохиож, халиун морь 11-т орсон. Мөн Өвөрхангайд очиж уралдаад хүүхэд нь уначихсан юм.
-2014 онд арван настай болох нь. Тэр жил хэрхэн давхисан бэ?
-Хөлийг нь болиулчихаад уралдуулж чадаагүй.Ер нь тэрнээс хойш уяагүй дээ.
-Ид уралддаг дээрээ харамсалтай л юм. Дүү хонгор азарганых нь тухайд.
-Баяндэлгэрийн ойд 130-аад азарга мордоход дөрвөөр давхисан.Түүнээс хойш аймгийн наадамд айрагдаж чадахгүй 10 дотор л давхиад байна.
-Гиннест айрагддаг хул морь халиунтай угсаа нэг үү?
-Үгүй. Нямжав гэж хүн аавд хонгор азарга өгөхдөө Бараат угсаатай бөөн сүүлтэй буурал гүүг даагатай нь дагуулж өгсөн юм билээ. Тэр бидэртэй цагаан хул даага хожмоо гүү болж, эр хул унага гаргасан нь Геннист айрагддаг хул морь.
-Хул морины эцэг нь ямар азарга билээ?
-Аавын хонгор азарга. Хул морь 1995 оны унага.1996 онд даагандаа аймгийн наадамд арав гаргаж давхиад, Чойрт 21-т орсон. Тэрнээс хойш гавьтай давхихгүй байснаа 2007 онд аймгийн наадамд аман хүзүүдээд, 2013 онд 19 настай морь дэлхийн дээд амжилт тогтоох Гиннесийн уралдааны төвийн бүсэд тавласан.
-Тэр жил халиун морь тань хурдан байсан. Чухам яагаад хөгшин хул морио тэр олон хүлгүүдтэй өрсөлдүүлэхээр шийдсэн юм бэ?
-Түүхэн уралдаанд тоосыг нь өргүүлээд хөгшин мориныхоо зодгийг тайлъя гэж бодсон юм.
-Гэтэл...
-Айрагдчихсан. Айрагдчихна чинээ бодоо ч үгүй байсан улс чинь бөөн баяр болно биз дээ./инээв/
-Төлөвлөж байсан зодог тайлах ёслолоо хийгээ юу?
-Гиннесийн дараа “Өгөөмөр” галынхаа нэрэмжит уралдааны үеэр зодог тайлах ёслол үйлдсэн. Хул морь маань одоо 25 настай ижил сүрэгтээ явж л байна.
-Ингэхэд таны халиун морины эцэг нь ямар азарга вэ? Эх нь хонгор азарганы төл гэсэн шүү дээ.
-Сүхбаатар аймгийн Асгат сумын гаралтай хээр азарга. Их хурдад урилгаар ирж уралдахад нь Хурц сайдын дүү, аавын найз Раднаа гэж хүн авсан юм билээ. Миний сонсож дуулснаар аймгийнхаа наадамд хоёр, сумынхаа наадамд 4, 5 ч айрагдчихсан хурдан азарга байсан гэнэ лээ.
-Хоёр талаас удамтай сайн адууг яагаад соёолон болтол нь уяагүй юм бэ?
-Манайхны адуу ер нь соёолонгоосоо дээш л давхидаг юм. Халиун морины дүү хонгор морь өнөө жил хавчиг зургаатай. Одооноос л аятайхан болж байна.
-Алдарт улс, бүсийн уралдаануудад тогтмол оролцоно биз?
-2012 онд Хүйн долоон худагт болсон төвийн бүсийн уралдаанд халиун морио есөөр давхиулсан. Аймагтаа түрүүлгэчихээд улсад уралдуулалгүй, бүсэд уралдуулсан нь тэр.
-Ингэхэд хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ? Төв аймгийн Алдарт цолны болзол хатуу гэгддэг?
-Нэг түрүү, 12 айргийн амжилтаар Алдарт уяач болсон.
-Дөрөв дэх үеийн уяачид бэлтгэгдэж байна уу? Хүүхдүүд морь маланд хэр эвтэй вэ?
-Ах нь хоёр хүүтэй. Нэг нь оюутан болчихсон. Нөгөө нь одоо унаж байна. Ноднин бага хүү аймгийн наадмаас хоёр айраг авлаа. Яваандаа дээдчүүлээ дуурайгаад морь уях байлгүй дээ.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Монгол адууг дэлхийд данслуулах Гиннесийн уралдаан л юм даа. 4249 хүлгээс өвгөн хул морь минь айрагдах шиг сайхан зүйл хаа байхав. Аав минь мөн ч их баярласан даа. Ямартаа л барагтай үг унагаадаггүй хүн чинь “Уяач болох дөхөж л байгаа юм байна” гэж намайг магтахав./инээв/
-Ийм баяр бахдалт наадмууд олон тохиох болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.Та бүхний ажил хөдөлмөр үргэлж цэцэглэж байх болтугай. Морины цагаан босоо хийморь Монгол түмнийг минь ивээг.
-Ерөөл бат оршиг.
А.Тэлмэн
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.79
Лүндэв гуйг жаал гэдэг байлаа Халтар азарга нь их хурдан ажнай байлаа
Reply202.126.89.134
Ахдаа улам их амжилт хүсье
Reply66.181.161.57
амжилт
Reply202.179.31.110
Ахдаа амжилт хүсье
Reply103.26.195.249
Manai 2 naiziin ah ni bna daa
Reply