Б.Ганбат: Тухайн үед нэг айл гурав, дөрвөн морь айрагдуулна гэдэг ховор тохиол байлаа

Бадрал 5-р багийн харьяат Булчууны Ганбат. Тэрээр улсын тэргүүний шилдэг салбар холбоодын нэг Уянга сумын “Сайн ноён ханы хурд” МСУХ-г үүсгэн байгуулагдсан цагаас удирдлагын багт ажиллаж, 2005 онд хоёр дахь тэргүүнээр сонгогджээ.
Сум орон нутагтаа олон жил тогтвор суурьшилтай ажилласан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж:
Хөдөлмөрийн алдар алтан медаль
Хөдөлмөрийн хүндэт медаль
Алтангадас одон
АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль
Төрийн захиргааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.
- 2017 оны Монгол улсын Шилдэг салбар холбоо Уянгын МСУХ хэдэн онд үүсгэн байгуулагдсан юм бэ?
-Уянга сумын “Сайн ноён ханы хурд” МСУХ 2000 онд байгуулагдаж байлаа. Уг нь түүнээс нэг, хоёр жилийн өмнө холбоо байгуулах тухай ярьж байсан ч албан ёсны он тоолол нь 2000 он болж таарч байгаа юм. Тухайн үедээ холбооны тэргүүнээр Жанчивын Шийрэвдоржийг сонгож, 10 гаруй хүнийг тэргүүлэгчээр тавьсан. Үүн дээр хяналтын зөвлөлд миний бие, сумын малын их эмч Шийрэв, сумын Алдарт уяач Гомбын Дорж бид гурвыг сонгосон. Өнгөрсөн хугацаанд Шийрэвдорж 2005 оныг хүртэл ажилласан бол 2005-2011 оныг хүртэл би, 2012-2016 онд Даваа, 2016 оноос Ганбаатар тус тус тэргүүнээр ажиллаж байна. Холбоо байгуулагдсанаар Уянгын адуун сүрэг сайжирлаа, хурдтай боллоо, морь уях сонирхол ч нэмэгдлээ. Бид чинь анхны өвлийн уралдаанаа “Бадрал” багийн төвд хийж эхэлсэн. Яваандаа оролцох уяачид, үзэгчдийн тоо нэмэгдээд, сумынхаа төвдөө зохион байгуулдаг болсон. Мөн тойргийн уралдаан гэж байдаггүй байхад анхны тойргийн уралдааныг явуулсан нь их гоё болж байлаа. Гэхдээ уламжлалт уралдааны маань дэг жаяг алдагдаж мэдэх юм гээд зогсоосон.
-Холбоо байгуулагдсанаар ямар ажлыг хийв.
-Шийрэвдорж тэргүүний үед тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийнхөн гэдэг утгаараа байнга хамтарч ажилладаг байлаа. Ер нь холбоо байгуулагдсан цагаас эхлээд л ажлаа өгөх хүртэл уяачдаа нэгтгэж, алдар цолонд хүргэх, адууныхаа хурдыг сайжруулах гэхчилэн олон л ажилд хувь нэмрээ оруулсан гэж боддог. Тухайн үедээ зүүн талаас хурдан угшилтай адуу авчирч, нутгийн адууныхаа чанар чансааг нэмэгдүүлэхэд зөвхөн уяачид гэлтгүй малчдад ч тусалсан. Энэ утгаараа уяачдын холбоог удирдаж байсан хүмүүс, тэргүүлэгчдийн хүч хөдөлмөрийн хүчинд холбоо хөл дээрээ босч, үйл ажиллагаа ч жигдрээд сайхан болсон. Сүүлд залуучууд аваад илүү эрчимжиж байна. Хэдэн жилийн өмнө бол манай сумаас улсад морь айрагдуулах нь битгий хэл, уяачид улс руу морьдоо авч явж чаддаггүй үе байлаа. Тэгвэл холбоо байгуулагдсанаар манайхан улсад морио айрагдуулдаг болсон. Ноднин /2017/ манай сумын уугуул Чойдогийн Бямбасүрэнгийн их насны морь түрүүлж, бахдам амжилтыг гаргалаа. Сум даяараа энд сэтгэл догдлон хүлээн авсан. Улмаар уяачид маань урам зориг орж, улсад амжилт гаргахын төлөө дор бүрнээ хичээж байна. Их урам зориг өгсөн л дөө.
-Тэгвэл та тэргүүнээр ажиллаж байхдаа ямар ажлыг амжуулав?
-Миний хувьд тэргүүнээр ажиллах хугацаандаа уралдааныхаа замыг сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулсан. Зундаа морин уралдааны энэ талбайгаа чөлөөлөх ёстой л доо. Манай энд чинь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд олон бий. Бүүр уралдааны зам дээр маань ч алт олборлоно гээч. Тиймээс хайгуулын лиценз авсныг цэгцэлж, заримыг нь хүчингүй болгож, сумынхаа тусгай хэрэгцээнд албан ёсны уралдааны замтай болсон. Түүнчлэн сум орон нутгаасаа гарч уралдахад уяачдаа дэмжиж, нэгдсэн журмаар зохион байгуулалттай явуулна. Мэдээж уяачдыг цол, тэмдгийг ч цэгцэлсэн. Манай суманд одоогийнх шиг малгай, залаатай хүн байсангүй. Сумын Алдарт уяач ч гэж байгаагүй. Тиймээс цол хэргэм олгох талаар журмын дагуу дээд шатны аймгийнхаа уяачдын холбоонд уламжилж, цол тэмдгийг олгох тал дээр анхаарч ажилласан. Мөн гарааны төхөөрөмжтэй боллоо. Цагаан сарын хаврын уралдаануудыг бие даан зохион байгуулдаг болсон. Уралдааны зохион байгуулалтанд онцгой анхаарч, уралдаан дагасан замбараагүй байдлыг халсан. Уяачдын холбоогоо байртай болгох саналыг нутгийн бизнесменүүдэд хүргэж, уулзалт хийлээ. Гэхдээ байрны асуудал надаас хойш шийдэгдсэн л дээ. Одоо манай холбоо чинь ахмадын өргөөний хажууд холбооны тэргүүлэгчид хурлаа хийдэг жижигхэн байртай болсон.
-Хяналтын зөвлөл гэдэг нь ажил үүргийн хувьд юу хийдэг юм бэ?
-Холбооны үйл ажиллагаанд хяналт тавина. Анх холбоо байгуулагдахад хүмүүс өөрсдийн боломжоор мөнгөн хандив, зарим нь хонь, адуу өгч байлаа. Тэр үеийнхээ ханшаар сая шахуу төгрөг цугласнаар өвөл, хаврын болон зуны уралдаануудаа хийхдээ зарцуулсан байх жишээний. Нэгдүгээрт төсөвтэй холбоотой асуудал, хоёрдугаарт уралдаанч хүүхдүүдийн аюулгүй ажиллагаанд анхаарч ажиллана. Мөн уралдааны замын аюулгүй байдал, зохион байгуулахаар төлөвлөсөн уралдаан талаар санал бодлоо солилцож, улмаар холбоонд саналаа оруулан батлуулах зэргийг хийнэ.
-Та одоо холбооныхоо тэргүүлэгчээр ажиллаж байна уу?
-Төрийн ажил хийхээр холбооны ажилд оролцож амжихгүй болоод саналаараа больсон.
-Таны аав морь уядаг байсан гэв үү?
-Тийм ээ, аав маань цөөхөн хэдэн морь уядаг атлаа нэг жил гурван насны морь айрагдуулсан байдаг юм. Үүнд их морь айргийн тав, шүдлэн аман хүзүү, даага түрүүлгэж одтой наадсан нь бий. Тухайн үед чинь нэг айл гурав, дөрвөн морь айрагдуулна гэдэг ховор тохиол. Ямартаа ч аавын минь буян хишиг түшсэн үү тун ч одтой наадсан юм даа. Тэр буян хишгийг би өвлөж, уяачидтайгаа морины төлөө зүтгэж л явна.
-Дээдчүүлээс нь морь уяж байсан юм болов уу?
-Аавын дээд үед ганц нэг морь уяж байсан юм билээ. Тэднийг залгаад аав, дараа нь бид хүүхдүүд адуу дагаж явна. Аавын маань адуу их чанартай байсан. Тиймдээ ч манайхаас адуу авсан олон хүн алдар цолонд хүрсэн нь бий. Хамгийн сүүлд гэхэд сумын аварга болсон Жүрмэд бор морь уяж байлаа. Бас манай хар морь Зүүнбаян-Улаан руу зарагдан тэндхийн Самдан гэдэг хүн очиж, олон айраг түрүүгээр хурдалсан байдаг. Аав маань 2-3 жил нэгдлийн адуу малласан юм билээ. Тэгэхдээ олон уургач морийг гаргасан. Тухайлбал, эхнийх нь хар халзан морь. Нэг удаа аавыг морь хөөгөөд явахад уургалах гэж буй морь нь үхэр дундуур давхиад явчихгүй юу. Хойноос нь уургын морь нь шууд дагаад орсон, үхэр босч ч чадаагүй байхад уургын морь нь тулаад очиж л дээ. Үхрийг босоогүй байхад харайгаад цаад талд нь гарсан хойно үхэр босч байсан гэдэг. Тэгэхээр тэр морь ямар хөлтэй байсан нь мэдэгдэж байгаа биз. Тийм их эрчтэй, хурдан гэдэг юм уу. Бараг хүнээс авхаалж самбаатай морь байсан юм. Бас сайн уургалдаг хар алаг, бор морь байсан. Намайг хүүхэд байхад цагаан шаргал морь байсан нь бас их хурдтай. Уургалах гэж байгаа морин дээр очиход аль хэдийнэ бөгсөнд нь тулаад оччихсон, хуйвтай уурга толгойноос нь өнгөрчихсөн. Ийм эрчтэй морь байлаа. “Бадрал” багийнхан, Уянга сумынхан аавын морьдыг сайн мэднэ дээ.
-Аав тань хаанаас хурд сэлбэж байсан юм бээ?
-Нутгийн адуунуудтай л даа. Аав өөрөө шинжээд л авдаг. Бадралын Төмөрбаатар гэж хүнээс бүдэг шаазгай хар алаг үрээ авч азарга тавьсан юм билээ. Дараа нь түүний үр төлүүд нь сайн ч өссөн. Одоо ч угшлын адуу нь байх бөгөөд дүү нар уяж байна. Наадмаар ойр зууртаа айраг, түрүү хүртээд л байгаа.
-Аав тань жороо морьтой байв уу?
-Аавд жороо морь байгаагүй ээ. Харин аавын дүү Нямдорж хүрэн, сартай хүрэн жороо морьдтой. Өөрөө ч унах дуртай. Хүрэн морь нь манай сумын наадамд айраг, түрүүнд хурдалж байсан удаатай. Аав ч жороо моринд дуртай дүүгийнхээ хүүхдэд саахалт Баавуу гэж хүнээс нэг жороо сартай хүрэн гүүг худалдан авч өгсөн. Тэр жороо гүү адууг хичнээн хөөнө, ширүүлэх тусам дандаа жороолно. Их сайхан гүү байсан л даа.
-Тэр жороо гүүнээс олон жороо унага гарсан уу?
-Даанч жороо гараагүй ээ. Нэгэн үе манай суманд чинь жороо морь олон байлаа. Базарын Сарт гэж цагаан морь суманд долоо, найман жил түрүүлсэн байх шүү. Аавын үеийн “Том” Өсөх, “гулзгай” Эрээн, Зэвэг, Балжирын Самдан, Бэрээнэн, аавын дүү Нямдорж, Чойндонгийн Сүрэн нарын олон сайхан уяач байлаа. Тэгээд бүгдээрээ хамтарч морьдоо уяна, ажлаа хийнэ. Мааньтад үсэргэнэ. Өдгөө энэ сайхан өвгөдийн маань үр хүүхдүүд, ах дүү, төрөл садныхан удам залган морь уяж байгааг харахад сайхан байдаг юм аа.
-Та ер нь өөрийнхөө нэр дээр морь мордуулж байв уу?
-Хүүхэд байхдаа моринд нэлээн явсаан. Дараа нь нэг хэсэг аавынхаа морьдын ажлыг би хийдэг болсон. Аав хажуунаас зааж зөвлөнө. Өглөө морио уях, орой тавих, мориныхоо ажлыг хийнэ гээд ажил их шүү. Овоо ч хэдэн насны морь уядаг байлаа. Тэгээд сүүлд сургууль соёлд яваад хэсэг завсарлаад, төгсөж ирээд ахиад морь уясан. Манай адууны унага л даа. Хар алаг морио энэ сумандаа 2-3 жил айрагдуулсан. Бас дүү бид хоёрын азарган соёолонгуудыг айрагт оруулсан. Би чинь 1998 оныг хүртэл морь уясан л даа. Одоо ч ганц нэгийг уяна аа.
-Анхныхаа айраг, түрүүг ямар наадмаас авч байсан бэ?
-Анхныхаа айргийг 1995 онд авсан. Тэр жил чинь их насны морь айргийн таваар давхиулсан нь миний анхны айраг. Дараа энэ морио бас нэг гуравлуулсан. Тэр нь 1995, 1996 он байгаа юм.
-Та энд тэндээс адуу мал авч байна уу?
-Манайх Хэнтийд таван жил болсон айл болохоор тэндээс ирэхдээ адуу авчирсаан. Хэнтийн Дархан сум чинь хурдтай л даа. Сая л гэхэд Доноодой гэдэг хүний сайхан морь эрлийз ангилалд түрүүллээ. Бас нэг даага айрагдаад байв уу даа. Аймагт ч сартай хонгор морь түрүүлсэн. Гэх мэтчилэн Дархан сумаас ирсэн морьд зөндөө бий. Арай өөр л дөө.
-Танай удмынханд уяач олон уу?
-Би чинь эх эцгээс арвуулаа. Биднээс төрсөн дүү Гончигсүрэн маань Хэнтийд морь уядаг. Сумын Алдарт уяач цолтой. Бас отгон дүү маань морь уяна. Ноднин соёолон аман хүзүүдүүлсэн. Мөн эмэгтэй дүүгийн маань хүүхэд Архангайн Хангай суманд амьдардаг. Түүний уясан морь хурдан байна. Хүргэн, дүүгийн хүүхдүүд бүгд морь уяна аа. Ер нь мана бүлээс 10-аад уяач байгаа байх шүү.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна