Дархан түмэн эхийг мөнхжүүлнэ


Монгол төрийн наадамд гурвантаа түрүүлсэн дархан түмэн эх Ц.Ханддоржийн хонгор халзан морины талаар дуулаагүй хүн цөөн биз. Хурдан адууны олон шинжийг агуулсан ховорхон төрөх, үнэнхүү аварга хүлэг 12, 13, 15 насандаа /1985, 1986, 1988 онуудад/ Монгол төрийн наадмын алтан шар зурхайг магнайдаа тоосгүй давж, түмэн олноо цэнгүүлэн түүх болж мөнхөрсөн юм.
Халзан морь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат, Монгол улсын Алдарт уяач Цэгмидийн Ханддоржийн унаган адуу бөгөөд дээд удмыг нь хөөвөл Галшар угшилд хамаардаг гэдэг. Ийн Галшар адууны хурдыг гайхуулсан цуут хүлгүүдийг нэг хонгор халзан морийг төрсөн нутагт нь мөнхжүүлэх ажлыг “Түмний хурд” нийгэмлэг санаачилж, Баян-өнжүүл сумын ЗДТГ, "Шархайн хурд" МУУХ-той хамтран ажиллахаар болжээ.
"Түмний хурд" нийгэмлэг нь Монгол адууг дэмжих чиглэлээр ажилладаг бөгөөд Монгол адууны чансааг тогтоох уламжлалт уралдааныг жил бүр хийдэг заншилтай. Тэгвэл энэ удаад Монгол төрийн наадамд гурвантаа түрүүлж, Монгол адууны ид хавийг гайхуулсан Дархан түмэн эх халзан морины хөшөөт дурсгалыг бүтээж адуу болж тэнцсэн төрсөн нутагт нь мөнхлөх буянт ажилдаа хамцуй шамлан оржээ.
Хөшөөг уран барималч Н.Цогмагнай бүтээж буй бөгөөд ирэх сарын 20-ны бэлгэт сайн өдөр олны хүртээл болгож, соёолон, их насны морьд уралдуулах гэнэ.
Монгол түмний бахархалт хүлгийг мөнхжүүлж, буян заяаг нь хурайлан дуудах буянт үйлсэд оролцохыг хүссэн хэн бүхэн 98110365, 88014738 дугаарын утсанд холбогдож хандив өргөх боломжтой гэсэн шүү.
Эрхэм та бүхнийг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
Б.Хастөр

4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
168.235.206.230
Ёстой буянтай ажил болох нь дээ.
Reply103.242.46.45
Mash saihan ajil baina. Demjij bna ene ih hurdan hulgiin buynaar nutag orond mine olon hurd toroh boltugai hurai hurai hurai
Reply27.123.213.53
Hongor halzan mori bol 20-r zuund tursun tsuuhun heden hovorhon hurdalsan gaihamshig hulguudiin neg mun. Ene uh buyantai ajil boloh ni damjiggui ee6 Tursun nutagt n hushuuug n deer uyed Mendiin Zenee agrsan barina geed 90 heden ond yrij baisan sanagdaj baina. Zaluuchuud mundag bainaa nutag ornoo gsen setgeleer zuv zuitei saihan ajil sanaachiljee. Sanaa zuv bol zaya zuv gej ene dee
Reply203.91.115.38
Энэ яасан сайхан мэдээ вэ ! Оролцох юмсан
Reply