Аймгийн Алдарт уяач Б.Гончиг: Хүүхэд нь сэргэлэн тулдаа үрээгээ айрагдууллаа


Завхан аймгийн Отгон сумын уугуул, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн Алдарт уяач Батцогтын Гончиг төрийн наадмын анхны айргаа шүдлэн насны морьдын уралдаанаас хүртлээ. Түүний хүү Г.Баттулгын зээрд халзан үрээ хурдан шүдлэнгийн уралдааныг өнгөлж яваад үзэгчдийн үзүүрт хадууран, хүүхдээ унагаасан ч дахин уралдааны замд орж, айргийн гуравт хурдлан наадамчин олноо огшоосон билээ. Бид түүнээс баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Шүдлэнгийн уралдааны хамгийн шимтэй буюу сэтгэл доглуулсан хэсэг нь таны халзан үрээ барианд орох мөч байлаа. Эзэн хүний хувьд хэр сэтгэл догдолж байв.
-Догдлолгүй яахав. Халзан үрээ ханардаг зуршилтай. Уяаны үеэр ч ялгаагүй ханарах гээд байдаг.Тэр зангаа тавилгүй хол сайхан түрүүлж яваад үзэгчдийн үзүүр лүү орж ирээд ханарчихлаа. Хүүхэд нь авхаалжтай сэргэлэн тулдаа буцааж оруулан айрагдуулж чадлаа.
-Үрээгээ түрүү айрагт хурдална гэсэн тооцоо байсан уу?
-Өглөө хараад таван нүхний нэгд багтах болов уу гэж бодож байсан ч түрүүлнэ гэж санаагүй ээ. Олон хүний сайн адуунууд уралдаж байгаа учраас хэцүү шүү дээ. Ноднин олон уралдсан даага бүсийн уралдаанд зургаад хурдалсан учраас өнөө жил бяртай байгаа айрагдчих болов уу гэж бодож байсан нь ёсоор боллоо.
-Өнгөрсөн жил аль бүсийн уралдаанд зургаад хурдалсан билээ.
-Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд найм дахь уяагаараа шар зүстэй даага зургаад давхисан. Бүсийн уралдаанаас өмнө сумын чанартай уралдаануудад олон уралдсан юм.
-Наадамчин олноо өндөлзүүлэн байж хүртсэн айраг төрийн наадмын хэд дэх хишиг вэ?
-Анхных нь. Дөрвөн жилийн өмнө нэг даагатай ирж 11-ээр давхиулж байсан. Түүний дараа Дүнжингаравт ирж уралдсан ч хүүхэд нь унаад 23-аар давхиж байсан юм. Тэрнээс хойш улсын наадамд ирэлгүй өнжиж байгаад өнөө жил ганц үрээтэйгээ ирээд сайхан айрагдууллаа. Баяртай байна. Халзан үрээ миний хүү Баттулгын адуу. Үрээний уяа сойлгыг хүүгийн найз Даваадалай гэж залуу тааруулсан. Үнэхээр сайн уясан байна. Энэ дашрамд уяачдаа маш их баярлаж буйгаа илэрхийлмээр байна. Дамжуулаад өгөөрэй.
-Орон нутгийн ханасан цолтон байна. Хэдий үеэс морь уяж, хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Ах нь Завхан аймгийн Отгон сумын хүн. Тэнд төрж өссөн.Төв аймгийн Угтаалцайдам суманд ирж суурьшаад удаж байна.1970-аад оны үед арван хэдтэй хүүхэд хүний даага унаж түрүүлгэж байлаа.
-Дааганд томдох нас биш үү?
-Тэр үеийн улс хээгүй сайхан байж дээ. Намайг морь унаж сураг гэж бодсон байх.Тэрнээс хойш моринд хорхойтой болж, хусуур зүүдэг болсон. Одоо нас 60 гарч байна. 50-иад жил морь уясан хөдөлмөрөө үнэлүүлж 2015 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Өөрийн унаган хар, халзан зүсмийн морьдоороо Төв аймгийн хойд сумдаар сайхан наадсаан.
-Аймаг, бүсийн уралдаанаас олон айраг, түрүү хүртсэн үү?
-Гурван түрүү, 12 айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач болсон. Энэ жил манай сумын наадам 4, 5-нд болж, би соёолон түрүүлгэж, азарга, шүдлэн аман хүзүүдүүлэн, хязаалан, даага айрагдуулсан.
-Нэг түрүү, дөрвөн айраг хүртэн бахтай сайхан нааджээ. Ингэхэд халзан үрээ хаанахын адуу билээ?
-Дорнодынх. Манай бага хүү ноднин гурван сард шар зүстэй даага авчирсан юм. Ах нь эзнийх нь нэрийг мартчихаж.
-Төрийн наадамд хөдөөгийн хөх уяач уралдах боломжгүй боллоо гэгдээд буй. Орон нутгийн уяачид зорьж ирж уралдахад бэрх байна уу?
-Хүн хөдөлмөрлөж чадвал бүтэхгүй зүйл үгүй юм гэж бодож сууна.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.88.165
үнхээр гахтмшагтай монгол хүн бүр охишсон байх сайхан б.а монголд бахархах олон зүйл байдгийн нэгийг үзүүлэлээ гэж бодож б.а. ѳшѳѳ олон айриг түрүү авах болтугай хурай хурай хурай
Reply202.55.188.36
Сайхан.
Reply