УРАЛДААНЧ Б.ХАТАНСАЙХАН: Онон Тод манлай шиг мундаг уяач болно


Төрийн их баяр наадмын хоёр дахь өдөр /2019.07.11/. Хурдан азарганууд мордлоо, удалгүй эргэлээ ... барианд орлоо.
Энэ бол Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаан юм. Уяач, уралдаанчид хийгээд наадамчин олны хувьд ч “шандас” шалгасан тус уралдаанд 13 настай Б.Хатансайхан хүүгийн унасан хүлэг аман хүзүүгээр хурдалж, дараа жилийн наадам хүртэл ярих сэдвүүдийн нэг болсон юм. Ингээд түүний баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.
Жич: Тэрээр мөн Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Батмөнхийн хээр даагыг айргийн гурваар хурдлуулж, Төв цэнгэлдэхэд цоллуулахад нэмж цөөхөн асуултанд хариулт авсан юм.

-Баяр хүргэе. Хэд дэх жилдээ улсынхаа наадамд оролцож байна вэ?
-Баярлалаа. Хоёр дахь жилдээ улсын наадамдаа морь уналаа. Энэ жилийн хувьд хонгор азаргаа аман хүзүүгээр хурдлуулаад баяртай байна. Анх удаа улсын наадмаас айраг авлаа.
-Өмнө жил нь ямар амжилт гаргаж байв?
-Билгээ ахын морийг унаж дундуур л орсон.
-Энэ удаад хэдэн нас унаж байгаа вэ?
-Зургаан нас унах байх аа. Өчигдрийн уралдаанд дундуур давхисан. Харин өнөөдөр аз од гийлээ.
-Хэдэн жил морь унаж байна даа?
-Анх гурван настай унаа морь унаж сурсан. Түүнээс хойш гэхээр 10 жил болчихож байна.
-Энэ хугацаанд ямар, ямар амжилт гаргасан бэ?
-Өмнө нь Булганы бүсэд нэг түрүү, нэг айраг авсан. Батмөнх ахын адуу л даа. Хотод Баянгол дүүргийн наадамд бас соёолон түрүүлгэсэн.
-Сая Цэнгэлдэхэд орж шагналаа гардан авлаа. Ямар санагдаж байх юм?
-Анх удаа орж үзлээ. Гоё юм аа. Цэнгэлдэх дүүрэн үзэгчид өнгө алаглан суудалд тухласан байх нь сүрдмээр ч юм шиг.
-Өргөмжлөл дээр нь юу гэж бичсэн байна вэ? Уншиж болох уу?
-”Дорнод аймгийн Халхгол сумын 13 настай Батсайхан Хатансайхан .... Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд хурдан даагаа гуравт хурдлуулсан тул баяр хүргэж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав” гэсэн байна.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?
-Дорнод аймгийн тавдугаар сургуулийн 6А ангид сурдаг.
-Хэд сурч байна?
-Дажгүй ээ.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Миний аав Батсайхан Дорнод аймагтаа морь уядаг. Дүү Өсөхбаяр маань аавын уясан морьдыг унаж аймаг, сумандаа нааддаг юм. Би том болоод удам залгасан уяач болно оо. Гэхдээ МУ-ын Тод манлай уяач Д.Онон ах шиг мундаг уяач болно гэж боддог.
-Дүүгийнхээ хүсч мөрөөдсөн бүхэнд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна