Тод манлай уяач Т.Галбадрах: Эр хүн болж төрснөөрөө омогшдог юм байна


АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд их насны морь түрүүлгэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын баярын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.
-Төр түмнийхээ цэнгэлд их насны морь түрүүлгэн, бахтай сайхан наадсан танд баяр хүргэе.
- Баярлалаа. Хүй мандалын торгон ногоон дэвжээн дэх Монгол төрийн наадам дэлгэр сайхан болж байна. Энэ сайхан баярын өдөр унаган бор морь маань төрийнхөө наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүлэн давхар баяр нэмлээ. Айрагдах байх л гэж бодсноос төрийн түмэн эхээр цоллуулна гэж санаагүй ээ. Уяач хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна.
-Өнгөрсөн жилийн өдийд соёолон түрүүлгэчихээд сууж байж.
-Тийм. Тун удахгүй УИХ-ын дарга айлчилж ирнэ гээд манайхан бэлтгэл базааж байна. Өнгөрсөн жилийн өдийд соёолон түрүүлгээд Ерөнхий сайдыг ирэхэд бэлтгэж байлаа. Сүүлийн жилүүдэд унаган хүлгүүд минь урамтай сайхан хурдалж, үнэхээр сайхан сэтгэл тэнүүн наадаж байна. Ийм сайхан хурдан буян надад заяасанд туйлаас их баяртай байдаг даа. Монголчуудын зүрх сэтгэлд морь гэдэг зүйл мөнхөд уяатай байдаг. Аливаа юмыг чин сэтгэлээсээ, бүр зүрх сэтгэлээсээ хийе бүтээе гэвэл хэнд ч боломж байдаг гэдгийг өөрийнхөө амьдралаараа харуулахыг хичээдэг. Морины төлөө хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж байгааг түмэн олон минь мэдэх байх аа.

-Төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байгаа билээ.
- 2007 оноос хойш 12 дахь жилдээ морины сүүл боож байна даа.
-Завхан нутгийнхан Тод манлай уяачдадаа хүндэтгэл үзүүлнэ гэж байсан. Ингэхэд та цаст Очирваанийн нутгаас төрсөн хэд дэх Тод манлай уяач билээ.
- Завхан нутгаас маань Монгол улсын Тод манлай уяач цолтон долоо төрсөн. Би тав дахь Тод манлай уяач цолтон нь. Нутгийнхан маань сайхан наадам хийх сурагтай байсан. Их хурдын дараа боломж бололцоо гарвал очих санаатай байгаа.
-Нутгийн адууны хурдлах чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулдагийг тань мэдэх юм байна.
-Уул усны үзэсгэлэн болсон тэр сайхан нутагт төрж өссөн хүн шүү дээ. Нутгийн уул ус, хүн зоны түшиг тулгуураар өдий зэрэгтэй яваа гэж боддог учраас дэмтэй явахыг хичээдэг дээ.
-Хүрэн морь түрүүлсний дараа Дугараа Тод манлайн “Төрийн наадамд их насны морь түрүүлгэх уяачийн чин хүсэл байдаг” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Их насны морь түрүүлгэх өөр мэдрэмж үү?
- Эр хүн болж төрснөөрөө омогшиж, цээжний хөндий томорчихсон юм шиг санагддаг юм байна. /инээв/ Үнэхээр бахархалтай сайхан байлаа. Туйлаас тэнүүн жаргалтай нэгэн болдог юм байна.
-Аньсага чийгтэх юм уу?
- Чийгтэлгүй яах вэ.

-Өнөө жил хэдэн насны хичнээн морь мордуулсан бэ?
- Нас болгонд шахуу уясаан. Түүнээс хязаалан зургаалж, шүдлэн маань 4,5-аар явж байгаад 14,15-аар орлоо. Бор морь маань төрийн түмэн эх болж, халиун соёолон маань аман хүзүүдлээ. Одоо 4,5 даага мордоно. Маргааш эрлийз дунд ангилалд бас бий.
-Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд ч гэсэн амжилт хүсье. Монгол морины төлөө бүсгүй хүн байж чин сэтгэлээсээ дурлан зүтгэж, биднийг холбодог гүүр болдог дүүдээ талархаж шүү.
-За баярлалаа.
А.Тэлмэн
9 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
43.228.129.134
амьтан, хүүхэд тамласан хогийн пиздашд
Reply66.181.189.126
Омогшлоо гээд зүгээр байсан дугуйтай хүүхдийг зодсон юм байх даа. Муу хүн байна.
Reply202.9.46.72
Хогын гар даа, хэдэн адуу нь л нэрийг авч явна даа.
Reply202.126.89.163
Их хурдаар 2 насанд 50 50.н адуу уралдсан эрлийзүүд нь давхисан.
Reply66.181.161.80
Жудагтайхан байгаач дээ. Эрлийз ангилал байхад эрлийз нь эрлийд нь мрнголын монголд нь явуулчих жудаг ард түмэн юмаа. Нэр төрийн төлөө үхэхсэд
Reply202.131.225.197
haa baisan 07/11-ni bayarin setgel odoo l tavij baidag, TOD MAGNAI sait arai l yum aa. joohon tsag hugatsaatai baih heregtei
Reply64.119.20.166
Sain bn ulam amjilt buteej hiij chadaj bn
Reply150.129.141.152
Erliiz mori dopningdson mongol aduutai ijil shdee. Naadah Galbadrah chin erliiz shudlen ureegee 50 sayas buulgadaggui oligarhi zaluu data.
Reply122.201.24.36
Tegeed yah uu? Avch chadahguu bol tegeed chatsaga tsarail l daa. Bugd l tsustai aduutai bson ue shd.