Уяач Б.Нямжав: Унаган адуугаараа улсын наадмаас айраг хүртлээ


АХ-ын 98 жилийн ойд хээр үрээгээ айрагдуулсан Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын сэтгэгдлийг хүргэе.
-Баяр хүргэе ээ. АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын эхний өдөр хоёр ч айраг хүртчихлээ. Одтой эхлүүлж байна даа?
-Баярлалаа. Нийт монгол түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлье. Сэтгүүлч та бүхнийг манай гал уяагаар хүрэлцэн ирсэнд талархаж байна. “Хүй мандал” галын маань хувьд энэ удаагийн наадам сайхан эхэлж байна. Бид хязааланд нэг, шүдлэнд гурван айраг хүртлээ.
-“Хүй мандал” галаар анх удаа ирж байна. Танайхан энэ удаад зургаан насанд хичнээн морь уяцгаасан бэ?

-Өнөөдөр энэ галд Түмэндэлгэрийн Ихбаяр уяачийг түшиглэсэн гурван үеийн төлөөлөл бүхий албаны ёсны 12 хүн байна. Харин морьдын тухайд хавар 200-гаад морьтой уяа эхэлсэн. Эндээс улсын наадамд 95 адуу мордохоор ирсэн байна. Манайхан чинь олуулаа. Тэр утгаараа олон уяачийн сайн хүлгүүд цугласан гэж болно. Уяачийн маань хувьд ч туршлагатай. Бөхөөр бол бүх юм жигдэрчихсэн хүн шүү дээ.
-Таны хувьд морь уяад хэдэн жил болж байгаа билээ. Төрийн наадмын амжилт өнгөрсөн жилээс эхлээд байна уу?
-Өвөө маань уяач байсан хүн. Монгол төрийн наадамд хоёр их насны морь дараагаар нь оруулж явсан байдаг. Би чинь нагац эмээгийнхээ ганц хайртай хүү нь. Учир нь эмээ намайг өвгөний сүнс гэж их хайрлана аа. Өөрөө ч тэрэндээ бат итгэчихсэн байсан шиг байгаа юм. Тэгэхээр магадгүй өвөг дээдэс маань тэнгэрээс хардаг ч юм бил үү. Тиймдээ цусаа дагадаг юм уу, багаасаа л адуунд хорхойтой нэгэн байсан. Би чинь дуртайдаа 10-аад жил жинхэнэ овооны наадмаа хийнэ гэдэг шиг л явлаа. Тэгж байгаад өнгөрсөн жилээс Ихбаярынхаа “Хүй мандал” галын албан ёсны гишүүн болж, морь мал маань их сайхан давхиж байна. Үүнд их баяртай байгаа. Нөгөө ганзага дөрөө нийлнэ гэдэг энэ юм болов уу.
-Түүнээс өмнө бие даан уяад явсан хэрэг үү?
-Янз янзын хүнээр л морио уяулах гэж үзсэн. Өөрөө ажилтай болохоор жилийн дөрвөн улиралд адуу малаа гээд явж чаддаггүй юм.
-Наадмыг том жижиг гэж ялгадаггүй тухай уяачид ярьдаг. Морь уяад анхны айраг түрүүгээ хаанаас авч байв?
-Хамгийн анхны айраг түрүү гэвэл хүүхэд байх үеэ л ярих болох нь дээ. Би чинь хотод төрж өссөн хүүхэд. Гэхдээ нэгдүгээр ангид орсон хойноо морь унасан санагдана. Тухайн үедээ ээжийнхээ том ах Рэгжийбуу гэж хөгшний морийг унадаг байлаа. Сум орондоо хоёулаа хөөрхөн наадчихна аа. Улмаар хасагдаад ирэхийн үедээ тусалдаг болсон. Үүний дараа өөрөө уяж эхэлсэн байна. Тэгээд сүүлдээ өөрөө морь руу орсон л доо.
-Өнгөрсөн жил Нямжав уяач улс, бүсээс таван айраг, түрүү хүртсэн. Энэ бол бэлтгэл сайных биз ээ. Ингэхэд таны хурдлаад байгаа хээр зүсмийн адуунууд ямар удам угшилтай адуунууд вэ?
-Мэдээж бэлтгэл хийсэн. Гэхдээ сайн уяачгүй бол яах билээ. Сайн адуун дээр сайн уяач, дээр нь миний сэтгэл зүтгэлийн үр шим юм болов уу. Энэ удаад өөрийн унаган адуугаар улсын наадмаас айраг хүртсэндээ баяртай байгаа. Дорнодоос авч байсан хонгор азарганы маань төл шүдлэнд айрагдлаа шүү дээ.
-Алдартын болзол хангахад ойрхон байна даа?
-Тэгж болно оо. Гэхдээ би цолны болзол бодсон ч юм алга л даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна