Уралдаанч О.Баяржавхлан: Наадмын сүүлийн өдөр амжиж амжилт гаргалаа


...Ширээ талдаа шандас сорихдоо
Шинжээч уяачдын эрдэмд хувилаад
Бяцхан эздийнхээ бодлыг гүйцээж
Барианы газраас тодрон ирэн
Хүлгийн удамт хөөрхөн дааганууд минь
Хүүхэд бидний дотны нөхөр дөө...
Хүүхэд нь ч хөөрхөн, хүлэг нь ч өхөөрдөм дааганы уралдааны түрүү магнайгаар аймгийн Алдарт уяач Г.Чинзоригийн халтар даага тодорсон юм. Уг даагыг 545 дугаарын уралдаанч Одончимэгийн Баяржавхлан унаж хурдлуулсан. Түүнтэй Хүйн долоон худгийн цэнхэр хашаанд уулзах боломж таарсангүй. Учир нь Цэнгэлдэхэд хурдан хүлгэдээ цоллуулах гэж яарсан олны хөл Хүйн долоон худгийн амар тайвныг хормын дотор л “эвдэж” орхисон юм. Ингээд Баяржавхланг Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсны дараа ярилцаж амжсанаа энд хүргэж байна.
Хүү гоёлоо өмсчихөж. Шагналын эзэн болсон болохоор баяр хөөр дүүрэн байгаа нь илт. Тэгсэн атлаа яриа авахаар зорин очиход бяцхан ичингүйрэн цөөн үгээр товчхон хариулна. Ингэхдээ хурууны сөрдийсөн арьсыг татах бөгөөд хөөрхөн божин бор гар нь их ажлын ард гарсныг төвөггүй харуулна. Хайр хүргэм хүүхэд нас аа гэж.
-Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулаарай?
-Намайг Одончимэгийн Баяржавхлан гэдэг. 10 настай.
-Энэ наадмаар хэдэн нас унаж уралдав даа?
-Өнөөдөр /2019.07.12/ тав дахь насаа унаж түрүүллээ. Өмнөх наснуудын хувьд зарим нь хасагдаад, хязаалан мордоод 30 хэдээр ороод байсан юм. Наадмын сүүлийн өдөр амжиж амжилт гаргалаа. Сэтгэл өндөр байна.
-Өмнө нь улсын наадамд морь унаж байв уу?
-Хоёр дахь жилдээ оролцож байна. Түрүү жил айхтар амжилт гаргаагүй ээ. 20 гаргаад л давхиулсан. Эрлийз дааган дээр долоолсон.
-Өөр хаагуур наадаж ямар амжилт гаргасан бэ?
-Дорноговь аймагт Баатархүү ахын шарга халзан даагыг түрүүлгэсэн. Зүүнхараад Даваадалайн их морь унаж түрүүлсэн.
-Сая морио цоллуулаад, шагналаа авлаа. Ямар санагдаж байх юм?
-Ерөнхийлөгч цүнхтэй бэлэг өгч байна. /сурв.харуулав/ Цэнгэлдэхэд орох сайхан юм. Том болоод уяач болоод уяач ах нар шигээ Цэнгэлдэхэд морио цоллуулна аа.
-Мэдээж морь унах дуртай. Өөр юунд дуртай вэ?
-Би бас барилдах дуртай. Галынхаа хүүхдүүдтэй барилддаг ч заримдаа дийлээд заримдаа унаад л явж байна.
-Ярилцсанд баярлалаа. Дүүгийнхээ дараагийн уралдаануудад амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна