Аймгийн Алдарт уяач Б.Ганболд: Үрээгээ түрүүлгэнэ гэсэн бодолтой ирсэн


-Төрийн наадмын хишиг хүртсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Анх удаа улсынхаа наадмыг зорин ирж уралдаад айраг хүртсэндээ баяртай байна. Хээр үрээнийхээ уяа сойлгыг нутагтаа буюу Хөвсгөл аймгийн Их-Уул суманд тааруулж байгаад наадмын өмнөхөн наашаа гарсан.
-Танай сум шинэ цагийн адуу олонтой юу?
-Ховор доо. Ганц хоёр л адуу бий. Та бүхэн таних байх. 2016 оны улсын наадамд хул азаргаа айргийн тавд хурдлуулсан Дэнзэнгийн Энхтөр ахын нэг цэвэр азарга бий. Би үрээнийхээ ажлыг галынхаа азаргануудтай цуг хийчихдэг байсан юм.
-Хаврын бүсийн уралдаанд айрагдсан нь төрийн наадмыг зориход түлхэц болсон байх.
-Тэгэлгүй яахав. Түүнээс биш улсын наадмын дов том бөгөөд хатуу шүү дээ. Сайн адуутай болохоор зориг гаргаж тэр холоос ирсний хэрэг гарч, яахав ээ үрээ маань айрагдлаа.
-Яахав ээ гэхээр арай өөр бодолтой иржээ дээ.
-Ний нуугүй хэлэхэд үрээгээ түрүүлгэнэ гэсэн бодолтой ирсэн.
-Улсын наадмын дараа хаана уралдсан бэ?
-Морины олимп гэгддэг “Их хурд-8” уралдааны холимог төрөлд мордуулж 13-аар давхиулсан. Түүнээс хойш уралдаагүй ээ.
-Ганболд Алдарт төрийн зарлигт наадмаас хэд дэх хишгээ хүртээд байгаа нь энэ вэ?
-Хавар “Дүнжингаравын хурд”-д хээр үрээгээ айрагдуулж, том наадмын анхны хишгээ хүртсэн. Улсын наадмын аман хүзүү хоёр дахь нь. Түүнээс өмнө бол орон нутгаараа нааддаг байлаа.
-Орон нутгийн чанартай уралдааны олон айраг, түрүүтэй юу?
- Хар морь, хүрэн азарга хоёроо хурдлуулан, 2015 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Хүрэн азарга нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Эрдэнэдалайн Эрдэнэбилэгийн адуу. Хар морь нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнийн адуу. Магнай халиун азарганы уяач шүү дээ. Би 2010 онд авч байсан юм. Авсан жилээ аймагт түрүүлээд, аймгийн бүсийн уралдаануудад хэд хэд айрагдсан.
-Сүхбаатарын адуугаар нааддаг юм байна.
-Тийм ээ. Ах нь эцэг эхээс долуулаа. Таван бандийн дөрөв нь морь уядаг, аймгийн Алдарт уяач цолтой. 1996 оноос ах нараа даган морь уяж эхэлсэн дээ.
-Нэг айлын хөвгүүд цөм орон нутгийн дээд цолонд хүрсэн гэхээр бахтай сайхан байна шүү. Улс, бүсийн уралдаанд оролцдог уу?
-Оролцохоор барах уу. Цөм бүсийн уралдаанаас айраг хүртсэн. Даваадорж ах маань Тоглохын талд болсон Тамирын хурд уралдаанд Туулай хээр морио гурваар давхиулсан бол Даваацэрэн ахын Бөөдий бор Баян-Өлгийд болсон баруун бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхисан. Мөн миний дээд талын ах, аймгийн Алдарт уяач Ганзоригийн халзан үрээ баруун бүсийн уралдаанд таваар уралдсан. Туулай хээрийн эзэн Даваадорж ах маань “Очирваанийн хурд- 2009” баруун бүсийн уралдаанд Дэнзэнгийн Энхтөрийн Итгэлт хүрэн азаргыг уяж айрагдуулсан. Мөн манай баз дүү, аймгийн Алдарт уяач Пүрэвдорж 2016 онд Д.Энхтөрийн хул азаргыг уяж улсад айрагдуулсан.
-Алдартуудын залгамж халаа болсон залуучууд бэлтгэгдэж байна уу?
-Даваацэрэн, Даваадорж нарын хүүхдүүд аймгийн Алдарт уяач болчихсон. Ганзориг ахын хүү сумын Алдарт уяач цолтой. Манай банди бас сумын цолтой. Бүгд л удам залган морь уяж байна.
-Морь уях төрийн хэрэгт амжилт гаргаж буй бүлийнхний тухай дуулах таатай байна. Ингэхэд хээр үрээний эзэн Мөнхбаяр таны найз уу?
-Тийм ээ. “Ховолжийн ундрах” ХК-ийн захирал Бямбаагийн Мөнхбаяр гэж залуу бий. Ноднингоос морьдыг нь уяж байгаа юм.
-Та бүхний цаашдын үйлсэд амжилт хүсээд, ярицлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Хоёр, гурав байна л даа. Алийг нь хэлдэг юм билээ./инээв/ 2010 онд хүрэн азарга маань даагандаа мотоциклийн байтай том баярт түрүүлэхэд их баярласан. Түүний дараа энэ хавар хээр үрээгээ бүсийн уралдаанд айрагдахад бас их баярласан.
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай.
Б.Хастөр
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.212.116.124
Сайхан намбатай мундаг залуу
Reply202.131.243.190
202.55.188.94
Сайхан ярилцлага болжээ
Reply