“Алтан морь” цомтон таваар нэмэгджээ


ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналын энэ жилийн эздээр Тод манлай уяач Г.Батхүү агсан, Тод манлай уяач Д.Хишигжаргал, Манлай уяач Б.Бадраа, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн, “Мобиком” корпорацийн захирал Тацуяа Хамада нар тодорчээ.
Шунхлай удмын адууг үндэслэгч Г.Батхүү агсны монголын хурдан морины хөгжилд оруулсан 30-аад жилийн хөдөлмөрийг үнэлэн түүний хүү Б.Ганхөлөгт Алтан морь цомыг хадгалуулсан бол Д.Хишигжаргал, Б.Бадраа, Д.Лхагвасүрэн, Тацуяа Хамада нарт шигшмэл морьдын “Их хурд-8” уралдааныг зохион байгуулахад хандив өргөн дэмжлэг үзүүлснийг нь үнэлж, энэхүү шагналыг хүртээсэн байна.




“Алтан морь” нь Азийн морин уралдааны дээд шагнал төдийгүй ММСУХ дотоодын морины зүтгэлтнүүдээ урамшуулдаг үнэлэмж өндөртэй шагнал бөгөөд ногоон хаш чулуун дээр эртний Монгол хаадын элч төлөөлөгчдөө олгодог итгэмжлэл /Алтан гэрэгэ/-ийг алтаар шарж суулган, түүн дээрээ Азийн морин уралдааны холбооны билгэдлийг цул мөнгөөр цутган, өмнө нь Эртний Хүннүгийн үеийн олдвор болох Мөнгөн морийг мөнгөөр цутгасан байдаг юм.

ММСУХ-ноос “Алтан морь” шагналыг Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгох тухай санал гаргасны дагуу 2014 тухайн үеийн ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Дэд тэргүүн Х.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар Азийн морин уралдааны холбоог үүсгэн байгуулагч, Хонконг Жокеи клубийн ерөнхийлөгч асан, Японы морин уралдааны холбооны Гадаад хэрэг хариуцсан дээд консул ноён Кожи Сатод анхныхыг нь гардуулан өгч байсан билээ.
Харин дотоодын морины зүтгэлтнүүдийн хувьд ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр гурван жил дарааллан шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүү хамгийн анхныхыг нь авч байжээ. Түүнээс хойш "Арвагар хээр” МСУХ-ны нарийн бичиг Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн , Тод манлай уяач Д.Дагвадорж, П.Мэндбаяр, Х. Бат-Эрдэнэ, Д.Цэрэнжигмэд, Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн М.Мөнхбаясгалан нарын хүндтэй эрхмүүд энэхүү шагналыг хүртэж байжээ.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна