“Дэлтэй цэнхэр” МСУХ шинэ жилийн цэнгүүн боллоо

Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны шинэ жилийн баярын цэнгүүн 12-р сарын 21-ний өдөр Мөрөн хотын 50.100 EVENT HALL–д боллоо. Цэнгүүнд сум бүрийн төлөөлөл таван уяач гэргийн хамт урилгаар оролцож, нэгэн үдшийг хөөр хөгжөөн дүүрэн үджээ. Хоймор нутгийн уяачдын хүсэн хүлээдэг цөөхөн баярын нэг шинэ жилийн цэнгүүний МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэн нээж мэндчилгээ дэвшүүлсний дараа оны шилдгүүдээ тодруулж батламжлах ёслолын ажиллагаа болсон бөгөөд дурсгалын цом мөнгөн шагналыг Ц.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Монгол Улсын Манлай Уяач Т.Болдбаатар, тэргүүлэгч “Итгэл хүлэг” группийн захирал, аймгийн Алдарт уяач Д.Энхтөр нар гардуулан өгсөн юм.
Мөн баярын арга хэмжээний үеэр нарийн бичгийн дарга Т.Болдбаатар 2020 онд болох “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн хурдан морины зүтгэлтнүүд, улс аймаг, сумын алдарт уяачдын ярилцлага, намтар түүхийг багтаасан 850 гаруй нүүр бүхий “Дэлтэй Цэнхэрийн Хурд Оршвой” ном уншигч, уяачдын хүртээл олж буйг дуулган, баяр дээр баяр нэмсээн.

Холбооны удирдлагууд шинэ жилийн цэнгүүний үеэр супер азтан тодруулдаг уламжлалтай бөгөөд өнөө жил Тосонцэнгэл сумын уяач Х.Эрдэнэ-Очир Ц.Даваасүрэн тэргүүнийхээ адуун сүргээс хурдан удмын адуу авах эрхийн бичгээр шагнагдсан байна. Ийнхүү улиран одож буй 2019 оныхоо амжилт бүтээлийг дүгнэн, угтан ирж буй 2020 оныхоо төлөвлөгөөг хэлэлцсэн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны цэнгүүн өргөн дэлгэр болсон бөгөөд тэндээс тодорсон шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг уяачаар:
- МУ-ын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат: Улсын баяр наадмын эрлийз дээд насны ангилалд аман хүзүү, “Их хурд-8” уралдааны хамгийн хурдан хүлэг шалгаруулах төрөлд түрүү, аман хүзүү, “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанаас зургаан айраг. Нийт нэг түрүү, найман айраг хүртсэн амжилтаараа Шилдгийн шилдэг уяач.
- Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуяг: Хээр азаргаа “Их хурд-8” уралдаан, “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаануудад тус тус айрагдуулсан.
- Цэцэрлэг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гончигбатын Батболд: “Говь шанхын хурд-6” говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд азарга түрүүлгэж, “Хотгойдын хурд-IY” хангайн бүсийн уралдаанд шүдлэн айрагдуулсан.
Улс, бүсийн уралдаануудаас түрүү, айраг хүртсэн уяачид:
- Тариалан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Дондовын Бадрах: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд их насны морь айргийн тав, хязаалан айргийн гуравт тус тус хурдлуулсан.
- Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржлүнцэгийн Батбаяр: Халзан үрээгээ улсын баяр наадам болон “Боржигон-2019” төвийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд түрүүлгэж төвийн бүсэд хул үрээ айргийн дөрөвт хурдлуулсан.
- Баянзүрх сумын харьяат, аймгийн Алдарт уяач Очирын Баатар: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд хул шүдлэн түрүүлгэсэн.
- Шинэ-Идэр сумын уугуул аймгийн Алдарт уяач Лааганы Төмөрбаатар: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд соёолон, шүдлэн насны морьд айрагдуулсан.
- Цэцэрлэг сумын уугуул Лхагвын Мөнхбаатар: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд азарга түрүүлгэсэн.
- Түнэл сумын уугуул Аюурзанын Бямбадорж: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд шүдлэн аман хүзүүнд хурдлуулсан.
- Рашаант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Амарсанаа: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд хязаалан аман хүзүүнд хурдлуулсан.
- Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагва: “Говь шанхын хурд-6” говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд азарга, “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд соёолон айрагдуулсан.
- Галт сумын уугуул аймгийн Алдарт уяач Намжилдоржийн Нацагдорж: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд соёолон айргийн гуравт хурдлуулсан.
- Галт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батбаярын Цэрэнбат: Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойд азарга айрагдуулсан.
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батсүрэнгийн Ганболд: Г.Пунцагбалжирын нэрэмжит төвийн бүсийн уралдаан болон улсын баяр наадмын эрлийз дунд насны ангилалд хээр үрээгээ айрагдуулсан.
- Арбулаг сумын уяач Уламбаярын Мэргэнбаяр: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд шүдлэн айрагдуулсан.
Шилдэг уралдаанч хүүхдүүд:
- Пүрэвбатын Эрдэнэбат: МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбатын морийг унаж улсын наадам, Их хурд, бүсийн уралдаанаас нэг түрүү, долоон айраг хүртсэн.
- Баярмаагийн Дөлгөөн: Аймгийн Алдарт уяач Л.Ганболдын хүрэн халзан үрээг унаж улс, бүсийн уралдаанд хоёр түрүүлгэсэн.
- Отгонцэцэгийн Мөнхбат: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд Л.Мөнхбаатарын зээрд азаргыг түрүүлгэж, МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбатын хул морийг унаж айргийн дөрөвт хурдлуулсан.
- Ариуннарангийн Бодьхүү: “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Цэвээн-Очирын Чингисийн буурал морийг унаж аман хүзүүнд, Г.Пунцагбалжирын нэрэмжит төвийн бүсийн уралдаанд соёолон айргийн гуравт тус тус хурдлуулсан.
- Сармандахын Төмөр-Очир: Их-Уул сумын уяач Б.Ганболдын хээр үрээг унаж улс, бүсийн наадмаас хоёр айраг хүртсэн.
Шилдэг салбар холбоод:
- Шинэ-Идэр сумын “Чандмань хурд” МСУХ: Холбооны гишүүд, уяачдын амжилтаар\ Шилдгийн шилдэг\
- Галт сумын “Шувуун саарал” МСУХ: Холбооны ерөнхий зохион байгуулалт үйл ажиллагаа тогтмолжсон
- Тосонцэнгэл сумын “Тосонгийн хурд” МСУХ: 2019 оны 07-р сарын 01 нд аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулсан.
Оны шилдэг хүлгүүд:
Шилдэг азарга:
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд түрүүлсэн МУ-ын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын хүрэн халзан азарга.
Шилдэг их насны морь:
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан МУ-ын Алдарт уяач Дондовын Бадрахын хээр
Шилдэг соёолон:
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан МУ-ын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын Суман хүрэн.
Шилдэг хязаалан:
АХ-ын 98 жилийн ой, улсын баяр наадам болон “Боржигон 2019” төвийн бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Ганболдын хүрэн халзан
Шилдэг шүдлэн:
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн Баянзүрх сумын уяач Очирын Баатарын хул
Шилдэг даага:
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан МУ-ын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын шарга.
“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.89.179
Goy voljee
Reply202.126.89.179
Hha
Reply