Хоёрхон тулах цэгтэй морьт хөшөөнүүд


Дэлхий дээр хүлэг морьд, хүлэгт баатруудыг харуулсан хөшөө дурсгал олон мянга бий. Бүгдийг нь тоочвол барагдахгүй. Бүгд л өөрийн гэсэн түүх, домогтой, дахин давтагдашгүй. Гэхдээ тэр олон мянган хөшөөнүүд дундаас зөвхөн хоёрхон тулах цэгтэй хөшөөнүүд хуруу дарам цөөн.
Яагаад? Яагаад гэвэл том хөшөө, тэр дундаа морины хөшөөг хоёрхон тулах цэгтэй хийнэ гэдэг уран барималчаас маш их ур чадар, нарийн тооцоо шаардах нь дамжиггүй. Хөшөөг цутгах, урлахдаа өчүүхэн төдий алдаа гаргахад л тэнцвэр алдагдаж тогтохоо болино. Иймд уран барималч нь морины анатоми, гүйцэтгэж байгаа эд материал, хөшөөг байршуулах газрын цаг агаар гэх мэт олон зүйлийн талаар маш нарийн мэдлэгтэй байх ёстой болдог тул хоёрхон тулах цэгтэй хөшөө ховор байдаг аж.
Санкт-Петербург дэх I Николай хааны хөшөө

Хөшөө Николай хааныг өөд болсны дараа 1856 онд баригдаж эхлээд 1859 оны зургаадугаар сард дуусчээ. Огюст Монферраны төлөвлөсний дагуу П.К.Клодт гэдэг алдарт уран барималч хөшөөг бүтээжээ. Клодтыг тухайн үеийнхэн “Адууг азарганаас илүү хийдэг хүн” гэж ярилцдаг байсан гэдэг.
Вашингтон дахь Э.Жексоны хөшөө
Америкийн долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексоны дурсгалд зориулсан энэ морьт хөшөөг Вашингтон дахь Лафайет Сквер төвд босгожээ. Эндрю Жексон нь эгэл ардаас гаралтай анхны Ерөнхийлөгч, Ардчилсан намын үүсгэн байгуулагч төдийгүй тус намаас сонгогдсон Америкийн анхны Ерөнхийлөгч юм. Зөвхөн удам залгасан баячууд, эрх мэдэлтнүүдийн дундаас Ерөнхийлөгч сонгогддог гэсэн тухай үеийн ойлголтыг эвдэн харц гаралтай, эгэл ардын хүү ч төрийн өндөрлөгт гарч болохыг харуулснаараа одоогийн Америкийн дүр төрхийг тодорхойлсон агуу хүмүүсийн нэг гэж үздэг.

Түүний овгийн “Jackson” гэдэг нь англи хэлний илжиг гэдэгтэй төстэй бичигддэг байсныг өрсөлдөгчид нь ашиглан илжгэн толгойтой зурагт хуудас гаргаж даапаалах болжээ. Хариуд нь Америкийн Ардчилсан намынхан нь илжигийг ядралгүй ажиллаж чаддаг, санасандаа хүрдэг тууштай, эгэл даруу гэж сөрөг сурталчилгаа явуулсан байдаг. Үүнээс хойш Америкийн Ардчилсан намын бэлгэдэл нь илжиг болсон юм.
Буэнос-Айрэс дахь Хосе де Сан-Мартины хөшөө
Генерал Хосе де Сан-Мартин нь Өмнөд Америкийн бүх улс үндэстнүүдийг Европын колончлолоос

тусгаар болгохын төлөө тэмцэгч бөгөөд Аргентин улсыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Уран барималч Луи Жозеф 1862 онд түүний дурсгалыг мөнхлөн хөшөө босгосон байна.
Караалоглу дахь Ататюркийн хөшөө
Мустафа Кемаль Ататюрк нь орчин үеийн Турк улсыг үүсгэн байгуулагч, Туркийн төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Дэлхийн түүхэн дэх хамгийн сайн судлагдсан 100 хүний нэг гэж үздэг.

Вена дахь Карл эрцгерцогийн хөшөө
Ариун Ромын эзэнт улсын хүү, цэргийн жанжин Австрийн Карл Эрцгерцогт зориулсан хөшөөг 1860 онд барьжээ.

Милан дахь Сфорца гүнтэний байгуулсан хөшөө
Сфорца овгийн эрхмүүд 1450 оноос эхлэн Милан хотыг захирах болсон.Энэ овгийн гүнгүүд нь урлагийг тэтгэгч гэдгээрээ Миланд төдийгүй дэлхий даяар алдартай. 1480-1499 онуудад Миланыг захирч байсан Лодовико Сфорцо нь дэлхийн өөр хаана ч байхгүй морины хөшөө байгуулах зарлигийг алдарт Леонардо Да Винчид өгчээ.

Суут Да Винчи 7,4 метр өндөр энэ хөшөөг байгуулахаар ажилласан ч дайны улмаас барьж чадаагүй гэдэг. 1977 онд уран барималч Чарльз Дент нь Да Винчийн уран баримлыг хадгалагдан үлдсэн зураг дээр үндэслэн байгуулахаар шийдэн ажиллаж эхэлж. Гэвч энэ нь тун амаргүй ажил болж таарсан бөгөөд уран барималч нь 2,5 сая доллар 15 жил зарцуулсан ч хөшөөг бүрэн босгохыг харж амжилгүй өөд болжээ. Явсаар 1999 онд энэ хөшөөг барьж дуусаад Миланы Сан Сиро морин тойруулгын хажууд босгожээ.
Инбсурк дэх V эрцгерцог Леопольдын хөшөө

1619-1632 оны хооронд төр барьж байсан V Леопольдыг амьд ахуйд энэ хөшөөг босгосон байдаг.
Б.Бадрал
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
103.80.211.215
Жаахан судлах хэрэгтэй шүү, сайн унш... байлдаж байгаад үхсэн, өвчнөөр үхэх, жам ёсоороо халих...бүгдэд нь морины хөшөө өөр өөр байдаг
Reply