Д.Ойдов: Манай сумаас халхын гурван том хутагт төрсөн

Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Д.Ойдовын Тод магнай сэтгүүлийн тусгай дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Их хутагтын үр сад хэмээсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Завхан хутагт хувилгаадын өлгий нутаг гэдэг шиг манай Шилүүстэй Нарванчин гэгээнтнээрээ овоглож явдаг. Нарванчин гэгээн өөрийн хийддээ таван настай Дилав хутагтыг залж авчран хамт заларч байсан тухай түүх бий. Одоо Дилав хутагтын хойд дүр Халимаг хүн тэрхүү хийд хүрээний буурин дээр жил болгон ирдэг. Мөн Андиа гэгээн буюу Цэрэндондов хувилгаан манай Шилүүстэй сумын хүн. Монголын 13 хутагтын ес нь Завхан аймагт, тэр есөн хутагтын гурав нь манай Шилүүстэй сумынх. Түүгээрээ манай нутгийнхан их бахархаж явдаг. Би наян найман шидтэй Нарванчин гэгээнтний удмын хүн байгаа юм. Бүр тодруулбал, миний эмээ тэр гэгээний төрсөн дүү нь. Манайханд гэгээнтний эдэлж хэрэглэж байсан зүйлс өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн. Жишээлбэл, манай дүүд гэгээний өмсөж байсан дээл нь байдаг. Надад хэрэглэж байсан лааны суурь нь бий.
-Гэгээнтнийг хурдан моринд дуртай, шилмэл сүрэгтэй байсан гэдэг юм билээ. Их хүмүүний үр сад мэдээж морь мал сонирхдог байлгүй?
-Сонирхоно оо. Одооноос л адуу мал цуглуулж эхэлж байна. Энэ жил Сүхбаатар чиглэлийн нэг даага Говь-Алтайн Гуулингаас авахаар ярьчихсан байгаа. Түүнээс гадна унаган нутгийн адуунууд мэр сэр бий. Манай аав Дагвадорж сайн адуучин байсан гэдэг юм. Аав олон хурдан буурал морьтой байсан юм гэнэ лээ.
-Шилүүстэй сумын морь сонирхогч залуусын төлөөлөл хэмээн ойлгож байна. Ер нь сумын удирдлага залуусаа хэр дэмжиж ажилладаг вэ?
-Бид бүгд сум орныг удирдах үүрэг хүлээсэн учраас төрийн бус байгууллагуудтайгаа аль болох хамтарч, дэмжиж ажиллахыг хичээдэг. Тэр ч үүднээсээ би өнөөдөр хүрэлцэн ирж та бүхэнтэй уулзаж ярилцаж байна. Манай сум дээр үеэсээ “Шаварт хөөврийн унага” гэсэн бэсрэг угшилтай байсан газар. Одоо хэр нь нутгийн хурдны удам тасраагүй уяачид маань уяж хурдлуулж байна. Жишээлбэл, аймаг, бусад бүсдээ нэлээд хэд түрүүлсэн аймгийн Алдарт уяач Зоригт гэдэг хүний халтар азарга бол яг энэ Шаварт хөөврийн унаган адуу. Мөн биднийг хүүхэд байхад Лхүндэвийн халтар, Баавгайн хар, Цонройжавын хар, Ширнэнгийн зээрд, Далхын хээр гээд алдартай хурдан хүлгүүд олон байлаа.
-Сумын хэмжээнд морь уяж байгаа хүн олон бий юу?
-Манай сум 2013 оны жилийн эцсийн тооллогоор 1818 хүн амтай гэсэн тоо гарсан. 100 гаруй мянган толгой малтай байснаа зудад үрэгдээд 30, 40-өөдхөн толгой малтай болсон байсан бол сүүлийн хоёр жил тэнгэр хангай ивээж мал ч овоо өслөө. Залуучууд маань олноор морь сонирхож уяж байна. Тэр жишээ нь надтай хамт ирсэн уяачид залуу хүмүүс байна шүү дээ. Эд нар маань нутгийнхаа Шаварт хөөврийн угшлыг авч үлдэхийн зэрэгцээ адууныхаа үүлдэр угсааг сайжруулахаар зүүн зүгээс адуу их авчирч цус сэлбэж байна. Сумынхаа 90 жилийн ойгоо угтаж ноднин нэлээд хэдэн хурдан удмын адуу авсан. Одоо зөвхөн сумын төв дээр гэхэд л 50, 60-аад адуу тэжээгдэж байна. Ер нь бол 90 жилийн ойдоо манай уяачид эртнээс бэлтгэсэн.
-Ойн баяр дэлгэр сайхан болтугай. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Шилүүстэй сумынхаа ард түмэнд түүхт 90 жилийнхээ ойг сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй хэмээн ерөөе.
У.Энхмаа “Тод магнай” сэтгүүлийн Завхан аймгийн тусгай дугаар 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна