Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охиндоо авч өгсөн үрээ аман хүзүүнд хурдаллаа


-Дэлхийд ганцхан дэлгэр Монголын их цэнгэлдээ аз хийморийн бэлгэдэл соёолон аман хүзүүнд хурдлуулсан танд хүргэе.
-Баярлалаа. Охины маань үрээ аман хүзүүнд хурдаллаа. Баяртай байна. Миний охин аав шигээ моринд дуртай юм. Өөрийнх нь өмчний адуу учраас нэр дээр нь бүртгүүлэн цоллуулж байгаа нь энэ.
-Аминхишиг охин төрийн зарлигт наадмаас нэг түрүү, нэг айраг хүртээд байгаа байх нь ээ.
-Тийм. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд охины маань халзан үрээ түрүүлсэн. Өнөө жил төрийнхөө наадамд аман хүзүүдлээ.
-Тод манлайн хөвгүүд ч бас моринд дуртай байх. Хөвгүүдийн нэртэй хүлгүүд хэрхэн хурдалж байна вэ?
-Хөвгүүд маань цөм өөрсдийн гэсэн адуутай. Өөрсдөө ажил төрөл хийж, амьдрал ахуйгаа авч яв гэсэн үүрэг өгсөн тул морь луугаа сайн анхаарч чадахгүй л байх шиг байна. Хэдэн адуу нь над дээр байдаг юм. Яваандаа өөрсдөө уях байлгүй дээ. Ер нь манай гэрийнхэн эр, эмгүй моринд дуртай хүмүүс бий. Эхнэр ч ялгаагүй намайг дагаад уралдаан наадам үзээд л явдаг юм.
-Өнөө жил хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Даага, соёолон хоёртой ирсэн. Даага маань бариатай давхисаан.
-Онцгой нөхцөлд зохион байгуулагдсан баяр наадмын талаар ямар бодолтой байна вэ?
-Жаргал зовлонг нь мэдэхийн хувьд олон уяачийн хөдөлмөр зүтгэл үнэгүйдэхийг харах хэцүү л байна. Эрлийз монголоор нь ялгахдаа баримталдаг энэ арга барил тохиромжгүйг бид олон жил харлаа. Болж бүтэхгүй байгааг нь хэлж ярьж, сануулж байна. Гэтэл яагаад өөрчлөхийг хүсдэггүй юм бэ. ММСУХ их хурлаараа баталсан журмынхаа дагуу хүний оролцоогүй хэмжээд, ямар ч маргаангүй наадам хийдэг. Бидний тэр туршлагыг хэрэгжүүлээч хэмээн зохион байгуулагчдад өөрсдийн ашигладаг төхөөрөмжөө хүртэл үзүүлж танилцуулсан. Сайхан эд байна гээд баяр хүргээд явсан. Улсын наадмаар урьдын адил модон метрээ барьчихсан хэмжээд хэл татлаад л явж байна. Ямар ашиг сонирхлоор өөрчлөлт хийдэггүй юм. Хүмүүс янз бүрээр ярьдаг. Одоо хууль хүчний байгууллагынхан шалгаж байгаа гэсэн. Тогтоох байлгүй. Ямар ч байсан 100 жилийн ойгоос өмнө нааштайгаар шийдвэрлэгдчих байх аа. Тэгж итгэж байгаа.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.113
hosgol tarialan sumn unagan aduu
Reply66.181.161.23
Udam ni haanah henii aduu ve
Reply