Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал


Түмний төлөө бэлэн байхдаа Сойсон морь шиг тогтож ядсан жолооч, Түргэний дуудлага аваад гарахдаа Ойсон чулуу шиг довтолж явдаг жолооч хэмээн түмэндээ хүндлэгдэж, төрдөө үнэлэгдсэн нэгэн эрхмийг уншигч танаа танилцуулъя. Энэ хүн бол Зуунмод сумын Алдарт уяач Дэндэвийн Хишигжаргал агсан юм. Тэрээр 1960 оны 8-р сарын 16-нд Төв аймгийн төв Зуунмод суманд айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Эцэг Ч.Дэндэв нь сумын намын үүрийн дарга хэмээх хариуцлага өндөр, ажил ихтэй алба хаших тул Д.Хишигжаргал ээж Т.Цэрэндээ туслан багаас мал ахуйтай ойр өссөн байна.

Бүрэн дунд сургуулиа дүүргээд тухайн үеийн эрэлтэт мэргэжил байсан жолооч болжээ. 1981 цэргээс халагдаж ирээд аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллах болсон байна. Энд нэг жил ажиллаад 1982 оноос аймгийн эрүүл мэндийн газрын харьяа, Ариун цэвэр, халдвар судлалын станцийн жолооч болжээ. Энэ цагаас аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн болон шуурхай албаны жолоочоор тасралтгүй 35 жил ажиллан, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогссон байна. Ажлаа хийдүүлж цалгардуулдаггүй түүнийг эргэн тойрныхон нь

“Түмний төлөө бэлэн байхдаа
Сойсон морь шиг тогтож ядсан жолооч
Түргэний дуудлага аваад гарахдаа
Ойсон чулуу шиг довтолж явдаг жолооч” хэмээн тодорхойлсон билээ. 2015 онд шуурхай албаны шугамаар албан үүргээ гүйцэтгэж яваад нас эцэслэсэн түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж:
-VIII таван жилийн гайвшгайч
-МУЗН-ийн “Тэргүүний идэвхтэн” тэмдэг
-АХ-ын 80,90 жилийн ойн медаль
-Сэргэлэн сумын 90-н жилийн ойн медаль
-Төв аймгийн 90-н жилийн ойн медаль
-МУ-д Эрүүл мэндийн салбар үүссэний 90-н жилийн ойн медаль
-“Онц тээвэрчин цол тэмдэг.
- “Осолгүй манлай жолооч” тэмдгээр шагнажээ. Мөн тэрээр байгууллагынхаа Хөдөлмөрийн аваргаар гурван удаа шалгарч харьяа яам, аймаг, орон нутгийн шагналуудаар удаа дараа шагнагдаж байсан юм.

Хүлгийн хиймориор ивээгдэж, Урмын сайнаар тэтгэгдсэн нь
Хүүхэд ахуй цагаа хүлгийн нуруун дээр дарцаглаж өнгөрөөсөн тэрээр адуунаас холдоогүй. Цэргээс халагдаж ирмэгц нагац ах Алтанбулаг сумын харьяат Орилоо хэмээх Дугар /хурдан хул морьтой/, түүний хүү хулгар Буурай, ахмад уяач А.Даваасүрэн (гэр бүлийн хүний ах, аймгийн Алдарт уяач), Эрдэнэсант сумын Осорхүү, Сэргэлэн сумын Төгс-Очир, Л.Сандаг нарын уяачдыг дагалдан морь уядаг болжээ.
Эртнээс хэлэлцэж тохирон ээлжийн амралтаа зургаан сарын сүүлээр авч, адуу үүрсэх талд өнгөрүүлнэ. 1985 онд АХ-ын 65-н жилийн ойгоор өөрийн унаган шарга шүдлэнгээ 49-т хурдлуулж, хурдан морины комиссын дарга Д.Ёндонсүрэнгийн гарын үсэг, тамгатай үнэмлэх 10 төгрөгийн хамтаар авчихаад жигтэйхэн урамшиж байсан гэдэг. Тэр цагаас хойш олон сайхан дурсамжийг бүтээж уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулсан билээ.

Хүүхэд, морь мэнд наадахыг юу юунаас илүүтэй эрхэмлэдэг Д.Хишигжаргал Баянжаргалан сумын нэрт уяач Даваанэрэнгийн хүү Санжаагийн халзан азарга, Баянцагаан сумын харьяат Жаал хэмээх Банзрагчийн Толбот борын угшлаар цус сэлбэсэн. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Төмөрбаатар, (гэр бүлийн хүний ах Монголын хамгийн олон адуутай) түүний дүү А.Хуягбаатар нарын адуунаас уяж хурдлуулдаг байжээ. Ингээд түүний амжилтын цувааг хүргэе.
Амжилтын цуваа:
Улсын баяр наадамд:
1985 АХ-ын 64 жилийн ойд шарга шүдлэн 49
1986 АХ-ын 65 жилийн ойд шарга хязаалан 69
1987 АХ-ын 66 жилийн ойд шарга соёолон 21
1988 АХ-ын 67 жилийн ойд зээрд даага 9
1989 АХ-ын 68 жилийн ойд хүрэн шүдлэн 37
1989 АХ-ын 68 жилийн ойд шарга азарга 139
1998 АХ-ын 75 жилийн ойд бор азарга 75
Аймаг орон нутгийн наадамд:
1993 Төв аймгийн 70 жилийн ойд хүрэн морь 74
1997 Төв аймгийн наадамд бор шүдлэн 42
1997 Төв аймгийн наадамд бор азарга 66
1997 Төв аймгийн наадамд бор даага 33
1998 Төв аймгийн наадамд хүрэн морь 8
1998 Төв аймгийн наадамд хүрэн зээрд
азарга 46
1998 Төв аймгийн наадамд бор морь 54
2000 Төв аймгийн наадамд бор морь 21
2003 Төв аймгийн наадамд буурал азарга 83
2004 Төв аймгийн ойд буурал азарга
айргийн тав
2004 Төв аймгийн ойд хүрэн морь
айргийн дөрөв
2004 Төв аймгийн ойд хүрэн халзан азарга 10
2004 Сар шинийн уралдаанд буурал азарга
айргийн дөрөв
2004 Налайхад болсон уралдаанд буурал
азарга айргийн дөрөв
2004 Хаврын уралдаанд буурал азарга хоёр,
Налайхад болсон мялаалга уралдаанд
буурал азарга айргийн гурав
2001 Төв аймгийн наадамд хонгор морь найм
2001 Төв аймгийн наадамд хүрэн азарга 40
2001 Төв аймгийн наадамд бор азарга 28
2007 Сар шинийн өвлийн уралдаанд буурал
азарга айргийн дөрөв
2005 Төв аймгийн Баян суманд болсон өвлийн
уралдаанд түрүү
2000 Төв аймгийн Дэлгэрхаан сумын наадамд
шарга даага түрүү
1991 Төв аймгийн Дэлгэрхаан сумын наадамд
хүрэн морь найм
2003 Төв аймгийн Дэлгэрхаан сумын наадамд
буурал халзан 14 тус тус хурдалж байжээ.
Өдгөө түүнийг залгамжлан хүү Х.Ганзориг нь морь уяж, Тод манлай уяач Билэгдэмбэрэлийн адуугаар цус сэлбэн чанаржуулжээ.

Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна