Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү бид хоёр үрээ, их морио айрагдуулахад аав минь их баярласан


Морь уях төрийн хэрэгт шимтэж буй удамт уяачдын нэг, Их-Уул III багийн харьяат Б.Батхүү нь 1968 оны 10 дугаар сард Асгат сумын нэрт уяач Д.Батмөнхийн тав дахь хүү болон мэндэлжээ. Эцгийн үйл хэргийг үргэлжлүүлж буй түүнээс цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-Таны аав Батмөнхийг нутаг орондоо нэртэй сайн уяач байсан гэсэн. Аавынхаа үйл хэргийг залгуулах болсон үе хэдийнээс вэ?
-Бид эцэг эхээс арвуулаа. Энэ хүүхдүүдээс нь миний бие хоёр дүүгийнхээ хамт аавынхаа морины уяаг эзгүйрүүлэлгүй морь уяж байна. Миний хувьд 1988 онд цэргээс ирээд, 1989 оноос хойш морь уяж эхэлсэн дээ.
-Мэдээж аавынхаа хурдан удмын адуунаас уяж уяач болох гараагаа эхлүүлсэн байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Аавын халиун азарганы төл халиун мориор анх наадаж байсан. Анх уяад сумын зүүнтээ аваачиж битүү морь гурваар оруулаад, хойтон жил нь сумынхаа наадамд аман хүзүүдүүлсэн. Түүний хойд өвөл нь “Жавхлант шарга” уралдаанд очиж уралдуулаад Онгуу гуайн зээрд морь түрүүлж, миний халиун морь аман хүзүүдсэн. Морь анх уяж эхэлсэн үеийн минь анхны айраг, анхны амжилтыг халиун морь авчирч байлаа. Тэгээд чанга Рэнцэн гэж хадам талын хөгшнөөс Ажнай хүрэн азарганых нь төл хүрэн азарга авч тавиад, халиун морины дүү гүүнүүдийг хураалгаж, гарсан төлүүд нь сайхан давхиж байна. Ажнай хүрэн суманд завсаргүй гурав түрүүлж, 1988-89 оны үед Ажнай цол авч байсан юм.
-Ажнай хүрэнгийн төл хүрэн азарга уягдаж байсан биз дээ?
-Хүрэн азаргыг би дааганд нь авч, дааганаас нь уясан. Даагандаа аймгийн наадамд очиж 11-ээр давхисан. Соёолонд нь Халзанд наймлуулаад, хавчиг азарга сумандаа таваар давхиулаад, түүнээс хойш нэг их уяагүй, төлийг нь авч байна.
-Хүрэн азарганы төлүүд яаж давхисан бэ?
-Хүрэн азарганы төл хоёр ч морь суманд түрүүлсэн. Холбооны тахилгад нэг шарга даага түрүүлж байсан. Улаан морь соёолондоо уржнан сумын 90 жилээр түрүүлсэн. Улаан даага сумандаа түрүүлээд, Халзанд аман хүзүүдээд, аймгийн 168-р цэргийн ангийн 20 жилээр очиж нэг түрүүлсэн.
-Таны нэр усыг гаргаж хурдалсан өөр ямар хурдан морьд байна вэ?
-Сумынхаа 90 жилийн наадамд шүдлэндээ айргийн тавд орсон дөрвөн медальтай хавчиг азарга бий. Их уулынхаа тахилгад гурваар, Цагаан овооны тахилгад дөрвөөр орж, Холбоо уулын тахилгад аман хүзүүдсэн. Шүдлэн битүү үрээ уягдаад, тэрнээс хойш нэг их ороогүй. Улаан даага Холбоо уулын тахилгад орж, Сүхбаатар суманд очиж аман хүзүүдээд, Халзанд мөн аман хүзүүдсэн.
-Хоёр дүү нь ямар хурдан адуугаар наадаж байна вэ?
-Оюу-Эрдэнэ гэдэг дүү маань сумын Алдарт уяач. Хонгор морь, зээрд даага хоёр нь их хурдалсан. Зээрд даага нь гурав түрүүлж, хонгор морь Хатагины наадамд тавлаад, сумын 90 жилд гуравлаад, Сүхбаатар сумын тахилгад дөрвөөр орсон. Бас нэг улаан соёолон нь ноднин түрүүлсэн. Хээр азарга нь хязааландаа суманд гурваар орж байсан. Нөгөө дүү Батжаргалд ес орсон хонгор морь бий. Хонгор морь Халзанд аман хүзүү, сумандаа мөн аман хүзүү гэх мэтээр ес орсон байдаг.
-Та гурав аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа шиг таныг залгамжилж байгаа хүүхэд бий юү? Ер нь Батмөнх гуайн бүлээс хичнээн уяач гараад байгаа вэ?
-Би гурван хүүхэдтэй. Манай том надаар заалгаад морь уяж байгаа. Бид гурвын хүүхдүүд морь уяж гурав дахь үедээ залгамжилж байна даа. Ер нь хүн чинь үр хүүхдийнхээ өнгөтэй өөдтэй явааг харах шиг сайхан юм байдаггүй юм байна. Тэр жил сумын 90 жилийн ойгоор дүү бид хоёр үрээ, их морь айрагдуулахад хөөрхий аав минь их баярлаж билээ. Тэр наадамд би дөрвөн насны морьтой очоод хонгор үрээгээ айргийн тавд давхиулж, дүүгийн маань их морь айргийн гуравт хурдалсан. Сумынхаа ойгоор бас сумын Алдарт уяач цолыг авч байсан сайхан наадам байгаа юм.
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Уясан морьд нь хурдан, унасан хүүхдүүд нь цовоо золбоолог байж, одтой сайхан наадаарай.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
6 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна