Цэгээн адуугаар цэнгүүлэгч Дэлэгийн Владимир


Ш.Гэндэнгийн гурван ч хүү нь хүн болж чадсангүй тул дөрөв дэх хөвгүүндээ харь хүний нэр өгөхөөр шийджээ. Ингээд 1954 оны 9-р сарын 20-ны өдөр мэндэлсэн хархүүгээ Владимир хэмээн нэрийдэж, ураг дотроо /Дэлэгийнд/ өргүүлэн, хүн болгон тогтоожээ.
Владимир хүү сумын бага сургуульд бичиг үсэгт тайлагдаад Дархан хотод дунд сургууль төгссөн байна. 1970 онд нутагтаа очоод нэгдлийн адуу маллаж байгаад 1972 онд Зүүнбаян дахь 135 дугаар ангид алба хаахаар цэрэгт татагджээ. Гурван жилийн алба хааж ирмэгцээ таван жил дахин нэгдлийн адуу маллаж байгаад 1980-87 оны хооронд сумын худалдаа бэлтгэлийн ангийн агентаар ажиллан VI таван жилийн гавшгайчаар тодров.
Агентийн ажлыг сайн хийсэн тул түүнийг бригадын даргаар дэвшүүлж, 1990 оныг хүртэл ажиллуулсан байна. Ингээд нэгдэл тарсаны дараа мал хувьчлан авч хөдөө гарч, өнөөг хүртэл буянт малын шимийг хүртэн амьдарч байна.
Д.Владимирийн төрсөн эцэг Ш.Гэндэн хурдан хүлгийн сүүл шууж, сум орон нутагтаа сайхан наадна. Мөн нэг гэрт өссөн төрсөн эгчийн нөхөр Т.Очир хүлгийн хиймориор цэнгэгч нэгэн. Цэргээс халагдаж ирсэн залуухан хархүү аав, ахыгаа даган морь уяхад суралцах болсон бөгөөд 1978 оны зун даага, соёолонд нь хүргэн ах Т.Очир нь уяж сумын наадамд түрүүлгэсэн нэгдлийн цэгээн морийг уяж, айргийн дөрөвт хурдлуулан ихэд урамшжээ. Цэгээн морь дараа жил нь буюу 1979 онд айргийн дөрөвт, 1981 онд айргийн тавд тус тус хурдалсан бөгөөд уяач эзэндээ ихийг сургасан гэдэг.
Д.Владимир 1983 онд өөрийн өмчнөөс хоёр хүрэн адуу уяж, даагаа айргийн гуравт, соёолонгоо айргийн дөрөвт давхиулсан агаад хүрэн даагаа нас нийлсэн хойно дахин нэг айрагдуулаад дүү Гантулгадаа бэлэглэжээ. /Д.Гантулга түүнийг уяж дахин нэг удаа айрагдуулсан/
1986 онд Б.Үлмэдэхээс хязааландаа сумын наадамд түрүүлсэн хар морийг1000 төгрөгөөр авч, тэр жилээ дөрөвт давхиулсан байна. Д.Владимир хар мориныхоо тухайд “Уг нь хурдан адуу. Даан ч дэлсчихээд давхиулж чадаагүй юм. Эмчилчих санаатай олон ч хүнээр хатгуулсан тусыг олоогүй. Тэгээд эндүүлчихэж мэднэ гээд уяхаа байсан” хэмээн ярьсан удаатай.
Ийн морь уях төрийн хэрэгт оролцон нутгийн олноо цэнгүүлж явсан тэрээр шинэ зуун гарсаар өөрөө гардан морь уясангүй. Харин дүү аймгийн Алдарт уяач Ц.Гантулга нь 2005 онд “Ахын цэгээн даага хурдан юм шиг байна. Би уяж өгье” хэмээгээд суманд зайтай түрүүлгэж өгчээ. Тэр жил цэгээн даагыг ач М.Хүрэлбаатар нь унаж, хүү Дагвадорж нь туслах уяачаар ажилласан гэнэ лээ. Дүүгийн нүдэнд тусч тодорсон цэгээн үрээ даагандаа Баян-Овоо сумын наадам аман хүзүүдэж, шүдлэндээ сумандаа түрүүлээд, Цогтцэций суманд гуравт давхижээ.
Д.Владимирийн морь уясан цагаас хойш гаргасан амжилтуудыг үндэслэн 2018 онд сумын Алдарт уяач цол хүртээсэн байна.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.116
Ханбогд сумын “Галбын хүлэг” МСУХ энэхүү сэтгүүлд үе үеийн уяачдынхаа тухай нийтлүүлж байгаа байх.Сайхан ажил болж байна.Бүсрэнгийн Үлмэдэх,Увшийн Гончигдорж болон бусад уяачдын тухай материал нийтлүүлэх байх гэж найдаж байна.Амжилт хүсье
Reply192.82.89.101
Хаанаас ийм мэдээлэл аваад нийтэлсэн бэ.
Reply