Сумын Алдарт уяач Ш.Батжаргал: Соёолон азарга аймагт айрагдсан тэр жилийн наадам хамгийн сайхан нь


Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн харьяат, сумын Алдарт уяач Шагдарсүрэнгийн Батжаргалыг уншигч танаа уулзуулъя. Морин жилийн хавар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр хурдан хүлэгтэй холбогдсон 20 гаруй жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэн ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.
-Төв нутгийн эрчүүдийн ихэнх нь морь уядаг юм шигээр төсөөлөгддөг. Танайханд уяачид олон байв уу?
- Өөрийн чинь хэлдгээр монгол эр хүн болгон шахуу л морь уядаг шүү дээ. Түрүүлгэж, айрагдуулан нэр цууд гараагүй ч сумынхаа наадамд ганц нэг морь мордуулчихдаг хүмүүс олон. Миний өвөг эцэг Лувсанмөрийн Жанчив тийм л эрчүүдийн нэг. Хуучнаар Баянбараат сумын хүн л дээ. Зээрд зүсмийн адуутай байсан гэнэ лээ. Би сайн мэдэхгүй юм. Өвөөг залгамжилж отгон хүү Энхболд нь морь уядаг болсон. Зээрд азарга, саарал морьтой. Би багадаа авга ахынхаа морийг унадаг байгаад сүүлдээ хамтарч уядаг болсон.
-Хүүхэд насны дурсамж тод үлддэг шүү дээ. Уралдаанч хүүгийн дурсамжаас хуваалцаач?
-1985, 1986 оны үед унасан даага баян ходоод болоод стадионд орж цоллуул гэхээр нь очоогүй. Овоо болчихсон байсан болохоор ичсэн хэрэг байх л даа. Тэр л их тод дурсагддаг юм.
-За тэгвэл уяачийнхаа гарааг хэзээнээс эхэлсэн бэ?
-1995, 1996 оны үеэс ахтайгаа нийлж ганц нэг морь уядаг болсон доо. Хамгийн анх зээрд азаргаа дааганд нь уяж байлаа. Тэр жилээ бага сагахан уралдаанд айрагдаад, аймгийн наадамд есөөр давхисан. Тэр жилээ ч гэлтгүй хязаалан хүртлээ гурван жил дарааллан аймгийн наадамд есөөр давхисан юм. Нээрэн хязааландаа Дэлгэрхаан сумын 80 жилийн ойд түрүүлсэн юм байна. Тэгээд дараа жил нь соёолондоо аймгийн наадамд айрагдсан.

-Хязаалангаасаа эхэлж айрагдсан юм уу?
-Шүдлэндээ Алтанбулаг сумын наадамд таваар давхисан. Аймгийн наадамд л айрагдаж чадахгүй байснаас бага сага наадамд айрагдсаан.
-Хавчиг азарга яаж давхисан бэ?
-Би Солонгос яваад хавчиг жил нь өнжөөчихсөн. Долоотой жил нь хэдэн гүү хураалгачихсан байгаад хулгайд алдчихсан юм. Тэгээд олоогүй.
-Зээрд азарганы чинь үр төлөөс үлдсэн үү?
-Ганц халзан азарга бий. Уядаггүй юм аа, дийлдэггүй.
-Ингэхэд зээрд азарганы удам нь юу билээ.
-Манлай уяач Дорнойн Сундуй гуайн адууны угшилтай. Манай өвөө тэдний хөгшин хоёр ах дүүс юм билээ. Тэгээд тэдний хурдан цоохор азарганых нь удмын цавьдар азарга авсан гэдэг юм. Зээрд азарга бол тэр удмын адуу. Мөн аймагт айрагдаагүй ч тойрсон сумдын наадамд олон айрагдсан халзан морь цавьдар азарганы төл. Халзан морины эх нь Өнжүүлийн Дамдин гуайн адууны угшилтай халзан гүү байсан.
-Цавьдар азарганы үр төлүүдээс сайн давхисан ямар адуу байдаг вэ?
-Бас нэг зээрд морь бий. Жижиг наадамд олон айрагдаж түрүүлсээн. Дөрвөн уулын хишиг наадам гэж болдог.Түүнд айрагдсан.
-Өнгөрсөн жил сумын Алдарт уяач цол хүртсэн юм байна. Хичнээн айраг, түрүүний амжилтаар энэхүү цолны эзэн болсон бэ?
-Гурван адуугаар наадаж, нэг түрүү, арван хэдэн айргийн амжилтаар сумын Алдарт уяач цол хүртсээн.
-Адууныхаа хурдлах чадварыг нэмэгдүүлэх тал дээр уяачид ихээхэн анхаарах болж. Таны хувьд...?
-Одоогоор зөвхөн монгол адуугаар л наадаж байна. Эрлийз адуу алга. Харин цусыг нь холдуулах үүднээс зүүн талаас нэг азарга авлаа.
-Өвөө, авга ахыгаа залгамжлан морь уясан гэсэн. Дөрөв дэх үеийн уяачид бэлтгэгдэж байна уу?
- Өөрийн хүүхдүүд одоогоор бага байна. Яваандаа уях байлгүй дээ.
-Ярилцлагаа таны оролцсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
- 2005 онд соёолон азарга аймгийн баяр наадамд айрагдах л хамгийн сайхан байсан даа. Хамгийн гол нь азарганы маань хөл жаахан асуудалтай, ажил сайн хийж чадаагүй юм. Гэтэл олон жилийн хүлээлт тайлж айрагдчихсан.
-Гурван жил дарааллан есөд хурдалсаныг юутай холбож тайлсан бэ?
- Жаахан дутаад байсан юм уу даа. Яагаад гэхээр давхар уяандаа сайн давхиад байсан.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
- Баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна