Сумын Алдарт уяач Ц.Батцэнгэл: Гурав дахь айргаа авахад найз маань ирээд “чи хэлсэндээ хүрдэг юм байна аа” гэсэн


Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6-р багийн харьяат, сумын Алдарт уяач Цэндээхүүгийн Батцэнгэл сүүлийн хоёр Дорнод аймагт амьдарч, хүлэг морьдынхоо уяа сойлгыг тааруулж байна. Төрийн наадмыг түчээлж асан нагац талаа дуурайн моринд элэгтэй болсон ах дүү Алдартуудын отгон тэрээр 1984 оны зун мэндэлсэн юм. Бид түүнтэй утсаар холбогдож дараах яриаг өрнүүллээ.
-Морь хурдан, уяа эвтэй, зуншлага тавтай юу?
-Морь хурдан, уяа эвтэй сайхан байнаа. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамдаа зориулан хоёр их насны морь, нэг хязаалан үрээ уяж байна.Би Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ирээд хоёр жил болж байна. Морьдоо Булган сумын уяачидтай хамт сунгадаг. Сунгаануудад морьд маань гайгүй л байна.
-Дорнодод уяад улсад ирж уралддаг юм уу?
-Өнгөрсөн жил энэ хавиараа наадаж, их нас, хязаалангаа айрагдуулсан. Өнөө жил мөн энэ хавиараа наадангаа, зүүн бүсийн уралдаандаа оролцоно доо.
-Дорнод газрын гарц сайтай. Уяаны арга барилын зөрүү гарч байна уу?
-Газар сайхан гарах ч нүгэлтэй халах юмаа. Түүнийгаа дагаад ялаа шумуул элбэгтэй. Тэр нь л жаахан хэцүү. Бусдаар дажгүй дээ.
-Ах дүүс цөм морь уяж, цол хэргэмд хүрэх нь тийм элбэг бус. Та бүхнийг морь уяхад хэний нөлөө байсан бэ?
-Манай аав морь уядаггүй. Харин ээжийн талд сайн уяачид олон бий. Та бүхний хамгийн сайн мэдэх Баянцагааны нэрт уяач Тожил, Банзрагч нар бол манай нагац талын хамаатнууд. Ах бид нар багадаа хурдан морь унаж байгаад сүүлдээ морь уядаг болсон. Ц.Батболд ах маань Нийслэлийн Алдарт, Ц.Батбилэг ах маань сумын Алдарт уяач цолтой.
-Та хэдий үеэс морь уясан юм бэ?
-13 настайгаасаа эхлээд 18, 19 хүртлээ Даваахүү, Батчулуун нарын нэрт уяачдын туслахаар ажиллаж морь уяхад суралцсан.
-Мундаг уяачдаас суралцжээ. Батчулуун Манлайгаас юуг сурсан бэ?
-Батчулуун Манлай бол их насны морьдын уяаг илүүтэй тааруулдгаараа алдартай. Байнга морьтойгоо харьцаж, ярихаас бусдыг хийдэг хүн. Тийм хичээнгүй хүний дэргэд байгаа хүн хичээхээс аргагүй болдог юм билээ.
-Тэгвэл Зууны манлайн дэргэд байхдаа юуг ойлгож мэдэрсэн бэ?
-Даваахүү Манлай бол агуу хүн шүү дээ. Өөрөө л овсгоотой анзааргатай байвал ихийг сурна. Миний хувьд бага залуу байсан болохоор тэр мундаг хүнээс багыг сурсан байна лээ.

-Хэдий үеэс бие даан морь уяж байгаа юм бэ?
-2005 оноос. 2006 оны Төв аймгийн наадамд их морь, даага, шүдлэн аман хүзүүнд хурдлуулсан. Хар морь Шунхлай группийн захирал Батхүү агсны аав Пүрэвийн адуу. Уг гарал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу юм билээ.
-Шүдлэн нь...
-Борлог шүдлэн Шунхлай угшлын адуу. Би Шунхлай группийн адууг олон жил малласан. Харин хээр даага маань манай өөрийн адуу. Хээр үрээ шүдлэндээ Баян-Өнжүүл сумын ойд таваар давхисан.
-Төв аймгийн наадамд айрагдсан морьд улсын наадамд дээгүүр давхидаг гэдэг. Давхар уяагаар хаана уралдсан бэ?
-Улсад уралдаагүй ээ. Түүнээс хойш хэдэн жил Булган аймгийн Баяннуур суманд морь уяж, тэр хавиараа сайхан наадсан. Ухаа соёолон морь аман хүзүүдэж, найзын маань хоёр үрээний нэг нь түрүүлж, нөгөө нь дөрвөөр давхисан. Соёолондоо Баяннуурт аман хүзүүдсэн ухаа морь дараа нь Өндөрширээт, Эрдэнэсантын наадамд айрагдаж, Максын ойд аман хүзүүдсэн.
-Ухаа морь хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу. Даагандаа Пүрэв гуайн хар морьтой цуг ирж байсан юм. Соёолон болсон хойно нь сургаж уяад Баяннуурт айрагдуулж хурдан гэдгийг нь мэдсэн юм. Түүнээс хойш хавар, зуны уралдаануудаас хэд хэдэн айраг авсаан.
-2018 онд сумын Алдарт уяач цол хүртэж байж. Залуу Алдарт сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?
-Уржнан Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд очиж азарга түрүүлгэсэн.
-Одоо ямар хүмүүсийн морь уядаг вэ?
-Одоо өөрийнхөө морьдыг л уяж байна.
-Наадам хаяанд иржээ. Ярилцлагаа таны хувьд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2006 оны наадам л юм даа. Эхний өдөр их морь, шүдлэн хоёр аман хүзүүнд хурдалчихаад байхад манай нэг найз ирээд “Одоо чи болсон юм биш үү” гэсэн юм. Тэгэхээр нь би наргиан болгоод “Болоогүй ээ, маргааш ахиад нэгийг авна” гэсэн. Маргааш хээр даага маань аман хүзүүнд хурдалсны дараа нөгөө найз маань ирээд “Чи ч хэлсэндээ хүрдэг юм байна аа” гэж байсан.
Ийм баяр бахдалт наадмууд олон байх болтугай. Та сайхан наадаарай.
-За баярлалаа.
Д.Энхтуяа /2019 оны 6 сар/
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна