Сумын Алдарт уяач Д.Адъяасүрэн: Хойтонгоос нутаг адуугаараа уралдана


Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал 5-р багийн харьяат сумын Алдарт уяач Доржжанцангийн Адъяасүрэнг уншигч танаа уулзуулъя. 1963 оны намар сумынхаа хүн эмнэлэгт мэндэлсэн тэрээр морь уях, адуу эдлэх соёлд суралцан манлайлахын зэрэгцээ 2000 онд малаа мянгад хүргэж, сум орон нутгийнхнаа хошуучилж байжээ.
-Танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ?
-Миний аав морь уяж явсангүй. Харин төрсөн ах маань Батширээ-Уул гэж Булган аймгийн Гурванбулаг суманд 1980 онд улсын уран уургач, бугуйлч болж байлаа. Миний хувьд тэр үеэс ахыгаа дагаж морь уясан. Эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм аа. Залаа-Уул гэж Гадаад явдлын яаманд байсан. Тэр, манай өнгөрдөг ах хоёр нэг жилд төрж, Шурангын залаа гэдгээр Залаа-Уул гэж, наад Батширээ уул гэдгээр Батширээ-Уул гэж уул усаа түшиглэж нэр өгсөн юм гэнэ лээ. Даанч хөөрхий минь эрт өөд болсон л доо.
-Ах тань ямар, ямар хурдан хүлгэдтэй байв?
-Цэрэндоржийн хүрэн гэж өсгий цагаан морь Уянга суманд олон жил түрүүлсэн. Тэгэхэд би ахынхаа моринд дандаа явдаг байлаа. Сүүлд нь Цэрэндугуйн загал гэж морийг уяж байсан. Тэгээд бас өөрийнхөө унаган адуунуудыг ч хурдлуулж байсан даа. Одоо чинь айраг, түрүү нь 20 гарчихаар сумын Алдарт болчихож байна. Тэр үед одон тэмдэг нь ховор, баярын бичиг л өгдөг. Манай ах чинь сумын мянгат л болсон хүн. Нэгдлийн адуучин болохоор адуунд иртэй ч жигтэйхэн. Улсын уран уургач Батширээ-Уул гэхээр Өвөрхангай даяараа мэднэ.
-Та адуунд иртэй байв уу?
-Том тэмцээнд оролцоогүй, багахан шиг адууны наадамд олон оролцсон. Сумын уран уургач.
-Танай ахын болон таны хүүхдүүдээс морь уях уу?
-Миний бага хүү есдүгээр ангиа төгслөө. Одоо морь уяж эхэлж байна. Хоёр том нь уядаггүй юм. Ахын хүүхдүүдээс морь уяхгүй ч адуунд хорхойтой.
-Таны хувьд хэзээнээс морь уяж эхэлсэн юм бэ?
-1984 онд цэргээс халагдаж ирээд л моринд орсон. Өнгөрсөн хугацаанд аймгийн амжилт байхгүй. Би чинь гурван сумын зааг Хайрхандулаан сумын Хөгшин тээлд амьдардаг хүн. Тарагт, Уянга, Баян-Улаан, Хайрхандулаан гэсэн сумдын 20 гаруй айраг, түрүүтэй. Түүнээс 10-аад нь түрүү байгаа юм. Тарагтаас нэлээн олон айраг, түрүү авсан. Загал халзан морио дааганаас нь өгсүүлээд эдгээр сумдаар нэлээн оруулсан. Сумын 60 жилд миний даага аман хүзүүдсэн. Эдгээр амжилтаараа сумын Алдарт уяач болсон.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь гэвэл?
-Сүхбаатар аймгийн Уулбаян гаралтай загал халзан морь байна. Би 2007 онд мянгат малчны зөвлөгөөнд оролцоод ирэхэд манай V багийн аймгийн Алдарт уяач, аварга адуучин Бэрээнэнгийн хүү Очирбаатар надад даага бэлэглэсэн юм. Олон ч наадамд одтой наадсан даа. Даагандаа Уянга, Тарагтын улсын баяр наадамд тус тус аман хүзүүдсэн. Нэмээд жижиг наадмуудад 10-аад уралдаж гурван түрүү, дөрвөн айраг авсан шүү. Харин шүдлэндээ Уянгадаа давхиагүй, Тарагтад бас аман хүзүүдсэн. Жижиг наадамд нэг, хоёр орсон. Сүүгүй даага ирээд тэр жилээ сайн давхиад шүдлэнд нь жаахан айгаад олон уралдуулаагүй юм. Харин хязааландаа Уянга суманд, Шуранганы болон Дөрөлжийн наадамд гурван удаа аман хүзүүдсэн. Соёолонд нь уяагүй. Азарга тавъя уу гэж байгаад хөнгөлсөн. Нимгэхэндүү хөнгөхөн морь байсан юм. Хавчигт нь уясан ч сумын баярт ороогүй. Жижиг наадамд ганц нэг айрагдсан. Долоотойд нь Дөрөлжийн наадамд аман хүзүүдүүлээд, Хайрхандулааны Мурын хөндийн наадамд мөн аман хүзүүдсэн. Түүнээс хойш жаахан хөөрч давхиад, хөл нь муудаад ахиж уяагүй ээ.
-Өөр ямар хурдан морь байна вэ?
-Хоёр хар морь байлаа. Өвөрхангай аймгийн Алдарт уяач Цэвэлийн хар морийг уяж сумандаа айрагдуулж чадалгүй зургаалуулж, Тарагтад гуравлуулсан. Тэсийн голын унага гэсэн шүү. Дараа нь Хайрхандулааны Төмөрсүхийн хар морийг намар авч, Мурын өвлийн цохио уралдаанд түрүүлгэсэн. Зун нь энд ирж зургаалсан. Энэ жилийн тухайд морь уясангүй ээ.
-Морины уяа зөв байгаа жил уясан болгон түрүүлж, айрагддаг. Нэг жилийн баяр наадмаас олон айраг, түрүү хүртэж байв уу?
-Аймгийн Алдарт уяач Цэрэнгийн Пүрэвжав бид нэг галын уяачид. Нэг жил тэгж олон айраг, түрүү авч байгаагүй ээ. Нэг, хоёроор нь л авч байлаа.
-Танайхан давамгай зүүн талын адуугаар нааддаг юм байна. Ер нь нутаг адуугаараа нааддаг уяач бий юу?
-Нутаг адуу хөлийн хурд бага байдаг юм уу, зүүн талын адуу л илүүтэй уяж байна. Нэгэн үе манай Хан хөгшиний Таацын зээрд морьд их тархилдаг байлаа. Одоо ч нутгийн морьд сумын битгий хэл, овооны баярт айрагдана гэхэд хэцүү болчихож дээ. Мэдээж нутгийн адуутайгаа сүлж байна. Сүүлд би адуугаа сайжруулж, азаргаа Хэнтийгээс авч адууныхаа цусыг сольсон. Энэчлэн манайхан сайхан азарга авчраад гүүндээ тавина. Эсвэл гүү авч, нутгийн азаргандаа хураалгаж байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Энд таны хамгийн сайхан наадмынхаа дурсамжийг хуваалцъя.
-Ээжийн дүү улсын Сайн малчин Цэрэндорж ахынхаа шийр цагаан хүрэн морийг найман настайдаа унаж сумандаа түрүүлгэсэн юм. Тэгэхэд дээр үеийн пойлийсон зургаан гялаан надад авч өгснөөр морь унах, улмаар уяж хурдлуулах их урам орсон. Дараа нь загал халзан даага хоёр наадамд жил дарааллан давхиж, бүүр ихээр урам зориг нэмсэн. Намайг морь уяж эхлэхэд нутаг адуугаа өөрсдөө таньж, уядаг, уралдуулдаг байлаа шүү дээ. Би хойтонгоос нутаг адуугаараа уралдана гэж бодоод байгаа юм.
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
21 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
139.5.218.174
Амжилть хүсэе
Reply