Сумын Алдарт уяач Ш.Баттулга: Төрийн наадамд морь айрагдуулахын төлөө хичээж байна


Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Ш.Баттулгын ярилцлагыг хүргэж байна.
-Дөрвөн үеийн эрдэмт уяачдын үр сад багадаа хурдан морь унаж л байв уу?
-Анх таван настайдаа Монголын нууц товчооны 750 жилийн ойд хурдан морь унасан. Тэр том бүсийн хэмжээний уралдааны олон морины тоосон дунд төөрчихөөд уйлж байснаа мартдаггүй юм. /инээв/ Түүнээс хойш уралдах морьдоо хөтлөөд л, морин дээрээ унтаад олон хоногийг замд үдсэн. Хамгийн хол нь улсын баяр наадам байсан байх.
-Улсын баяр наадамд унасан морьд нь хэрхэн давхиж байсан бэ?
-Айрагдуулж чадаагүй ээ. Арваадаар л ордог байсан. Харин сумын баяр наадамд бол нэлээд олон түрүү, айраг хүртсээн. Би бие багатай хүүхэд байсан болохоор 15, 16 нас хүртлээ хурдан морь унасан. Гэрийнхэн дотроо хамгийн сэргэлэн бөгөөд хурдан морь унахдаа авхаалжтай нь л гэгддэг байсан. Тэгээд мориноос хасагдсанаасаа хойш аав, Баттөмөр ах хоёрынхоо заавраар морь уяж байна. Ер нь багаасаа уяач болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Түүндээ хүрч, унаган адуугаараа наадаж байна.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2012 онд 10 түрүү, 25 айргийн амжилтаар сумын Алдарт уяач цол хүртсэн. Миний уясан морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан нь хонгор, саарал, шарга морьд маань. Хэдийгээр бид удам дамжсан уяачид ч цаг үеэ даган суралцах хэрэгтэй юм билээ. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж үгүй гэдэг. Тэр утгаар нь орчин цагийн уяанд суралцахаар Баттөмөр ахыгаа даган Өлзийт хороололд очиж гурван жил морь уясан. Түүнээс хойш морьд илүү давхиж байгаа шүү. Тэнд байх хугацаандаа “Дүнжингаравын хурд”-д ахын саарал морийг гуравлуулж, 2015 онд таваар давхиулсан.
-Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ амжилтаараа бахархдаг шиг үр хүүхэд нь амжилтаа харуулж баярлуулахыг хичээдэг. Аавыгаа баярлуулж чадаж байна уу?
-Хэн нэгэн маань томоохон наадмаас айраг хүртэхэд ахан дүүс бүгдээрээ л баяр хөөр болцгоодог юм. 2015 онд саарал шүдлэн Занабазарын нэрэмжит бүсийн уралдаанд гуравлахад манайхан цөм баярлацгаасан. Удахгүй төрийнхөө их баяр наадамд морь айрагдуулах сайхан мөч тохионо хэмээн итгэж байгаа. Түүний төлөө хичээж байна.
-Хүн бүр дор бүрнээ адуугаа чанаржуулахад анхаарч байна. Таны хувьд...?
-Нэг удмын адууг цус сэлбэхгүйгээр олон жил уявал цус ойртоно шүү дээ. Тиймээс аав маань хурдан адууны удмаа таслахгүйн тулд Хэнтий, Сүхбаатар аймгуудаас адуу авсан. Мөн Өвөрмонгол адуугаар цусаар холдуулж байна.
-Төрийн наадамд уясан морио айрагдуулах баярт мөчид илүү дэлгэрэнгүй ярилцъя. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Морины цагаан хийморь монгол түмнийг ивээх болтугай.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
197.210.53.75
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply66.181.161.47
Ахдаа баяр хүргье Мортны дээд цолтон болорой.
Reply